“Бодь Даатгал” ХК нь ТУЗ-ийн 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 22/10 тоот “Журам батлах тухай” тогтоолын Хавсралт 1-р “Төлөөлөн удирдах зөвлөл, түүний хороодын бүтэц бүрэлдэхүүний бодлого, үйл ажиллагааны журам”-д заасны дагуу ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороотойгоор дамжуулан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлдэг. “Бодь Даатгал” ХК нь Эрсдэлийн бодлогын баримт бичиг, Эрсдэлийн журмын хүрээнд Эрсдэлийн удирдлагын чиг үүрэг бүхий бүтэцээр дамжуулан хэрэгжүүлж, компанийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналтын тогтолцоог хэрэгжүүлж байна. Үүнд:
ТУЗ НЬ ДАРААХ БАЙДЛААР ЭРСДЭЛИЙГ УДИРДАНА
-Эрсдэлийн удирдлагын бодлогыг тодорхойлох, батлах, түүнийг өөрчлөх
-Хүлээн зөвшөөрөх түвшнээс дээгүүр эрсдэлийн хязгаарыг батлах
-Стратегийн түвшний эрсдэлийг удирдах
-ТУЗ-ийн дэргэдэх, аудит, эрсдэлийн хороо дотоод аудимтын нэгжээр дамжуулан эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, түүний хэрэгжилт, үр ашигт хянат тавих
Эрсдэлийн удирдлагын бодлогтой ЭНД дарж танилцана уу.