Компанийн танилцуулга

Бодь Даатгал” ХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал” ХХК үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй 29 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын ууган даатгалын компаниудын нэг билээ. 'Бодь Даатгал' ХК шилжилтийн он жилүүдэд санхүүгийн зах зээлийн тулгуур багана болсон даатгалын салбарыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд тэргүүлэгч томоохон даатгалын компани болоод зогсохгүй Дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монгол хүний эрүүл мэндийн онцлог болон санхүүгийн чадварт нийцүүлэн Монголын даатгалын зах зээлд олон улсын эрүүл мэндийн даатгалыг тогтвортойгоор нутагшуулж чадлаа. Аливаа улс орны хөгжлийг шинэ түвшинд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, барилга, уул уурхайг зэрэг эдийн засгийг тэтгэдэг салбар, нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийн индексийг тодорхойлогч эрүүл мэнд зэрэг чухал салбарт тухайн салбарын онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосон мэргэшсэн боловсон хүчинтэй, салбарын чиг хандлагыг тодорхойлогч, шинэ тутмыг түүчээлэх өрсөлдөх чадвартай нээлттэй компани болон хөгжжээ. Компани өдгөө 21 аймаг 330 сум, 22 салбар, 150 гаруй ажилтан, албан хаагч, 200 гаруй төлөөлөгч, цахим борлуулалтын суваг, даатгалын зуучлал болон банкны зуучлалын дэд бүтэц, өргөн сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.

Компанийн түүхэн замнал
1995
1998
2005
2006
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
Year 1995

1995

1996 оны 2-р сарын 5-ны өдөр”И Би Эйч Бодь Даатгал” ХХК үүсгэн байгуулагдав.Гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр үйл ажиллагаа эхлүүлсэн.Анхны салбарыг Сүхбаатарын дүүрэгт нээв.

Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс

Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг даатгалын салбартаа анхлан нэвтрүүлсэнээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурлаа. Дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монгол хүний эрүүл мэндийн онцлог болон санхүүгийн чадварт нийцүүлэн Монголын даатгалын зах зээлд олон улсын эрүүл мэндийн даатгалыг тогтвортойгоор нутагшуулж чадлаа. Бид хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, харилцагчдынхаа эрхэлж буй бизнесийн онцлогт тохируулан тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж ажилладаг.

АЛСЫН ХАРАА

Азид бүртгэлтэй ердийн болон амьдралын даатгалын компани болно

2030 он гэхэд Хонконгийн хөрөнгийн биржийн 2-р самбарт бүртгэлтэй, Азид өрсөлдөгч санхүүгийн цогц хамгаалалт үзүүлэгч компани болно



ҮНЭТ ЗҮЙЛС

Харилцагч эрхэм

харилцагчаа халамжлан сэтгэл хангалуун байлгахын төлөө нөөц боломжийг бүрэн ашиглна


Мэргэжлийн байх

Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, ур чадвараа дайчлан, олон улсын түвшинд ажиллана


Ухаалаг ажиллах

Шинийг санаачилж, бүтээмжтэй, багаар ажиллана

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хамтын хүчээр ирээдүйг баталгаажуулна

Хамтийн хүчээр санхүүгийн нөөц бүрдүүлж харилцагч бүр ирээдүйгээ төлөвлөхөд тусалж. түүнд учирч болох эрсдэлээс хамгаалах хүчирхэг санхүүгийн компани эрсдэлийн зөвлөх байх болно





Хариуцлага

Бүх түвшинд нягт нямбай, хариулагатай, нээлттэй байна.


Хамтын хөгжил

Урт хугацааны тогтвортой, хамтын хөгжлийг эрхэмлэнэ.

Удирдлагын баг: