Онгоц саатах, түүнээс хоцрох, ачаа тээш хоцорч ирэх эсвэл алдах, гэнэтийн таагүй үйл явдалтай учирсаны улмаас бэртэх, гэмтэх, өвдөх зэргээр үүдэн гарах санхүүгийн алдагдлаас хамгаалах арга бол АЯЛАЛЫН ДААТГАЛ юм.
Бид дэлхийн нэр хүнд бүхий Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагатай хамтарч дэлхийн аль ч улсад бүрэн үйлчлэх 1,000,000 ам.доллар хүртэлх хамгаалалттай аялалын “BODI + SOS” иж бүрэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн. Аялалын BODI+SOS иж бүрэн даатгал нь дэлхийн аль ч улс оронд аялж яваа монгол иргэн-даатгуулагчийг Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллага нь тухайн улс дахь өөрийн эмнэлэгт 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулах бөгөөд гадаадад гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг бид бүрэн хариуцна.
Бид та бүхэнд 2 төрлийн даатгалын багцыг санал болгож байна.
Аяллын “БОДЬ+СОС” иж бүрэн даатгал нь 75,000 ам.доллар буюу 100,000 хүртэл ам.долларын хамгаалалттай ба та энэхүү 2 багцын нэгийг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн авна уу.
(Video N1 https://youtu.be/fyl6R2Mq3R4)
Тус даатгал нь 50,000 ам.доллар хүртэл хамгаалалттай ба таны аяллын явцад гарсан эмнэлэг эмчилгээний болон аяллын бус гэнэтийн зардлуудыг нөхөн төлнө.
Эмчилгээний зардал – 50,000 ам.доллар
- Хэвтэж эмчлүүлэх болон амбулаторын зардал
- Орчуулагчийн зардал*
Хувийн хариуцлага алдсаны улмаас гарсан хуулийн зардал -1000 ам.доллар
Ачаа тээш болон хувийн эд зүйлсээ алдах – 100 ам.доллар
Ачаа тээш саатах /10 цагаас дээш/ – 100 ам.доллар
Нислэг хойшлогдох /10 цагаас дээш/ – 200 ам.доллар