ЭРХЭМ ДААТГУУЛАГЧ ТАНАА
Даатгалын хураамжийг төлж даатгалын гэрээт баталгаанд нэр дурдсан даатгуулагч даатгагчийн хооронд байгуулсан энэхүү аялaлын даатгалын гэрээг даатгалын гэрээ гэж үзнэ.
Даатгуулагч өөрийн оршин суугаа газраас гадна буюу тухайн даатгалын гэрээт баталгаанд нэрлэгдсэн тодорхой бүс нутагт дараалсан 90 хоног хүртэлх гэрээт баталгаанд бичигдсэн хүчинтэй хугацааны туршид аялах явцад гэнэтийн өвчлөл болон урьдчилан таамаглаагүй нөхцөлийн улмаас бэртэж гэмтсэн тохиолдолд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, аялaлын хамгаалалт болон бусад яаралтай тусламж үйлчилгээг даатгагчийн зүгээс даатгуулагчид үзүүлнэ.
Даатгалын хураамжийг бүрэн төлсөнөөр энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд эх нутагтаа эргэн ирсэн эсвэл даатгалын гэрээнд бичигдсэн дуусах хугацаа нь аль түрүүнд тохиолдсоноор дуусгавар болно. Хэрвээ ямар нэгэн даатгалын тохиолдол үүсвэл та customercare@bodi-insurance.com хаягаар мэдэгдэх буюу манай төлөөлөгчид хандана уу.
Энэхүү даатгалын гэрээ нь чухал мэдээллийг агуулж байгаа тул та даатгалын гэрээг сайтар уншиж танилцан аялалын явцад биедээ авч явна уу.
Тантай хамтран ажиллахад таатай байна.
Сайхан аялаарай
ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ
Даатгагч нь гэрээт баталгаан дахь даатгалын нөхцөл, хасалт болон гэрээт баталгааны хэсэг бүрт тусгагдсан хэмжээг хэтрүүлэлгүйгээр гэрээт баталгаанд заасан эрсдлээс үүссэн хохирлын зардлыг даатгуулагчид нөхөн төлөхийг зөвшөөрөв.
А ХЭСЭГ – ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ХАМГААЛАЛТ
ГЭНЭТИЙН ОСЛЫН УЛМААС ҮҮДЭН ГАРАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ – 50,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
ГЭНЭТИЙН ӨВЧЛӨЛИЙН УЛМААС ҮҮДЭН ГАРАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ – 10,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
Даатгуулагч гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтсэн эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас гарсан яаралтай эмчилгээнд шаардагдсан эмчилгээний нөхөн олгогдох зардлыг даатгагч нөхөн төлөх ба даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага нь 50 ам.доллар байна.
“ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭ” гэдэг нь та гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд хүндхэлбэрээр бэртэх эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас нэн даруй шаардлагатай эмчилгээ, эм тариа болон бусад эмнэлгийн үйлчилгээг хэлнэ.
“ЭМЧИЛГЭЭНИЙ НӨХӨН ОЛГОГДОХ ЗАРДАЛ” гэдэгт даатгуулагч гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас эмчлүүлэх тохиолдолд эмчийн зааварлаж зөвлөсөн буюу шаардсаны дагуу зайлшгүй хийгдэх үйлчилгээ, асаргаа сувилгаа буюу эм тариа боолт, эмчилгээ зэрэг зүй ёсны болон нийтлэг зардлууд хамаарагдана. Энэхүү зардал нь гэрээнд тусгагдсан дээд хязгаараас хэтрэхгүй болно.
Даатгагч нь зүй ёсны болон нийтлэг зардлаас хэтэрсэн хувийг төлөхгүй.
“ЗҮЙ ЁСНЫ БОЛОН НИЙТЛЭГ ЗАРДАЛ” гэдэгт тухайн газар нутагт эмчлүүлэхэд шаардагдах эм тариа, боолт, анхан шатны эмчилгээг бусад ижил төстэй эмчилгээний зардлуудтай харьцуулсан зардал юм. Даатгуулагчаас ямар нэгэн зардал гараагүй, бусад хүмүүсээс даатгуулагчид зарцуулсан эсвэл аялалын зардалд багтсан зардлыг даатгагч хариуцахгүй.
ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ БОЛОН АМБУЛАТОРИЙН ЗАРДАЛ – 50,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
Та гадаад улс оронд аялахдаа даатгалын хугацаанд гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтсэн эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас амбулаторийн болон амбулаториос гадуурх яаралтай эмчилгээ шаардлагатай тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг даатгагч нь гэрээнд тусгагдсан дээд хязгаар хүртэл нөхөн төлнө.
Та даатгалын хугацаанд гадаадад аялахдаа гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн мөн эмчийн зааврын дагуу аяллын хугацаанаасаа хэтрүүлэн зайлшгүй хэвтэж эмчлүүлэх болсон тохиолдолд энэхүү даатгалын хамгаалалт нь даатгуулагчийн эмнэлгээс гарах өдөр хүртэл хүчинтэй ба эмчилгээний нийт зардлыг гэрээнд тусгагдсан дээд хязгаар хүртэл нөхөн төлнө. “ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ” гэдэгт даатгуулагч гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтсэн эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэж эмчилгээ хийгдэхэд гарсан зардлыг хэлнэ. “АМБУЛАТОРИЙН ЭМЧИЛГЭЭ” гэдэгт даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүйгээр эмчийн зааврын дагуу гадуур хийгдэх эмчилгээ гэж ойлгоно.
ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ ҮЕД ГАРСАН ОРЧУУЛАГЧИЙН ЗАРДАЛ – 150 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
Гэнэтийн ослын буюу гэнэтийн өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй даатгуулагчид орчуулагч шаардлагатай гэж эмнэлэг үзсэн тохиолдолд гарсан орчуулагчийн зардлыг даатгагч нөхөн төлнө. Даатгуулагч орчуулагч хөлсөлсөн зардлын баримтыг нэхэмжлэлдээ заавал хавсаргана.
ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ БОЛОН ЗӨӨВӨРЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – 20,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
ХАМГИЙН ОЙР ЭМНЭЛЭГТ ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ
Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд нутаг оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан агаараар болон газраар зөөн тээвэрлэлтийн зардлыг даатгагч нөхөн төлнө.
Гэхдээ таны эрүүл мэндийн ноцтой хүнд шалтгааны улмаас эмнэлгийн яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийхийг зөвшөөрч таныг хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэхийг эмч баталгаажуулсан байх ёстой.
“ЯАРАЛТАЙ ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ” гэдэг нь таны эрүүл мэндийн ноцтой хүнд шалтгааны улмаас таны бэртэж гэмтсэн газраас нэн шаардлагатай эмнэлгийн эмчилгээг авч болох хамгийн ойр байгаа эмнэлэгт нэн даруй хүргэн тээвэрлэхийг хэлнэ. Тээвэрлэлт гэдэг нь эмнэлгийн яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн үед таныг тээвэрлэх шаардлагын улмаас газраар, далайгаар эсвэл агаараар тээвэрлэхийг хэлнэ. Тээвэрлэлт нь ердийн тээвэрлэгч байгууллага, агаарын буюу газрын түргэн тусламж, хувийн тээврийн хэрэгсэл болон бусад тээврийн хэрэгсэл байж болно.
Хэрвээ аялалын үед даатгуулагч бэртэж гэмтсэн, дагалдах хүн шаардлагатай гэж эмч албан бичгээр мэдэгдсэн тохиолдолд даатгуулагчид шаардлагатай дагалдан явах хүний зардал болох зүй ёсны болон нийтлэг зардлыг даатгагч нөхөн төлнө.
НУТАГ ОРОНД НЬ ЯАРАЛТАЙ ХҮРГЭХ БОЛОН ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ
Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсны дараа өөрийн нутаг орон уруу буцах яаралтай шаардлага гарсан тохиолдолд зардлыг даатгагч нөхөн төлнө. Онгоцны тийзийг нэхэмжлэлдээ заавал хавсаргана.
Б ХЭСЭГ – АЯЛАЛЫН ХАМГААЛАЛТ ХУВИЙН ХАРИУЦЛАГА АЛДСАНЫ УЛМААС ГАРСАН ХУУЛИЙН ЗАРДАЛ – 1,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
Даатгагч нь даатгуулагчийн гадаад улс оронд даатгалын хүчинтэй хугацаанд хуулийн өмнө хариуцлага хүлээж шүүхээс гуравдагч этгээдэд мөнгөн төлбөр төлөх шийдвэр, нэхэмжлэл гарсан дараах тохиолдолд зардлыг нөхөн төлнө.
- Даатгуулагч хэн нэгэн этгээдийн амь нас, эрүүл мэнд, бие эрхтэнд гэмтэл учруулсан хуулийн хариуцлага
- Бусдын эзэмшиж буй эд хөрөнгийг гэмтээх эсвэл хохирол учруулсан хуулийн хариуцлага
НИСЛЭГ ХОЙШЛОГДОХ – 200 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
Даатгуулагчийн тухайн гадаад улс орны эрх бүхий тээвэрлэгч байгууллагын хуваарьт аялал нь 10 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд даатгагч нь даатгуулагчид түр байрлах байр, унааны хөлс болон хоол ундны зардлыг нөхөн төлнө.
АЧАА ТЭЭШ СААТАХ – 100 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
Тухайн тээвэрлэгч байгууллагын буруутай үйлдлээс болж даатгуулагчийн ачаа тээш гадаад улс оронд товлосон хугацаанаасаа 10 цагаас дээш хугацаагаар саатсан тохиолдолд шаардлагатай зүйлсийг худалдан авахад зориулж 100 хүртэлх ам.долларыг даатгагч нөхөн олгоно. Гоо сайхны бүтээгдэхүүн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зардал орохгүй болно.
Даатгуулагч нь тухайн тээвэрлэгч байгууллагын зорчигчийн тийзтэй байх ёстой. Мөн даатгуулагч нь тухайн тээвэрлэгч байгууллагаас даатгуулагчийн ачаа тээш хоцорсон шалтгааныг нотолсон албан бичиг болон худалдан авсан зүйлсийн төлбөрийн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх ёстой.
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
- “ОСОЛ” гэдэг нь таны аялж байх хугацаанд тодорхой газар, тодорхой цагт болсон гэнэтийн болон урьдчилж таамаглаагүй үйл явдлыг хэлнэ. Үүнд таны аялж байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослууд багтана.
- “ГЭНЭТИЙН ОСЛЫН УЛМААС БЭРТЭЖ ГЭМТЭХ” гэдэгт гэнэтийн ослын /гадны нөлөөллөөр/ улмаас бие эрхтэнд гэмтэл учрахыг ойлгоно.
- “АЧАА ТЭЭШ” гэдэг нь аялалд авч явах зорилгоор таны худалдан авсан, түрээсэлсэн, зээлсэн эсвэл өөрийн эзэмшлийн ачаа болон хувийн эд зүйлсийг,
- “БИЕД ГЭМТЭЛ УЧРАХ” гэдэг нь таны даатгалын хугацааны хамгийн сүүлийн өдрийн өмнөх өдөр болон даатгал эхэлсэн өдөр буюу түүний дараа болсон шууд, тодорхой шалтгаанаас үүдэлтэй гэнэтийн ослын улмаас бие эрхтэнд бэртэл гэмтэл учрахыг хэлнэ.
- “ДААТГАЛЫН ГЭРЧИЛГЭЭ” гэдэг нь даатгалын нөхцөлийн дагуу даатгалын хамгаалалт/үйлчилгээг баталж даатгагчаас танд олгож буй бичиг баримтыг хэлнэ.
- “ЭРХ БҮХИЙ ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” гэдэгт тогтсон хуваарийн дагуу далайгаар, газраар, агаараар тээвэрлэлт хийдэг, зорчигч тээвэрлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, далай, газар болон агаарын тээвэрлэлтийг гүйцэтгэгч байгууллагыг хэлнэ.
- “ДААТГАЛЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУГАЦАА” гэдэг нь визний хугацаанаас үл хамааран нийт гадаад улсын нутаг дэвсгэрт байх 90 хоногийн хугацааг хэлэх бөгөөд Монгол улсын хилээр гарсанаас хойш гадаад улсын нутаг дэвсгэрт байсан хоногоор хасч тоологдоно.
- “ДААТГАЛ ЭХЛЭХ ӨДӨР” гэдэг нь гэрээт баталгаан дахь ерөнхий нөхцөлд тусгагдсанаар таны даатгалын хамгаалалт эхлэх өдөр, цагийг тус тус хэлнэ.
- “ГЭНЭТИЙН ӨВЧЛӨЛ” гэдэгт хуулийн дагуу эмчлэх эрх бүхий эмчийн оношилсноор дараах шинж тэмдэг бүхий өвчнийг ойлгоно.
- Хурц халдварт өвчнүүд
- Даатгалын гэрээ эхлэхээс өмнө оношлогдон эмчлүүлж байгаагүй, цочмог илэрч хурдан хүндэрдэг, цаашид амь насанд аюул учруулах гэнэтийн хурц өвчнүүд
- “ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭ” гэдэг нь та гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд хүнд хэлбэрээр бэртэх эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас нэн даруй шаардлагатай эмчилгээ, эм тариа болон бусад эмнэлгийн үйлчилгээг хэлнэ.
- “НУТАГ ОРОН” гэдэгт Монгол улсыг хэлнэ.
- “ЭМНЭЛЭГ” гэдэг нь хууль зүйн хүрээнд тухайн нутаг дэвсгэрт хуулийн дагуу эмчлэх тодорхой эрх эзэмшсэн бэртэж гэмтсэн эсвэл өвдсөн хүмүүст 24 цагийн эмнэлгийн үйлчилгээ бүхий анхан шатны тусламж үзүүлдэг эрх бүхий байгууллага юм. /сувилалын газар, амралтын газар, настанд зориулсан амралт сувилалын болон түүнтэй адил төстэй газрууд орохгүй/ өвчний онош тогтоох болон мэс ажилбарыг эмнэлэгт болон урьд нь бэлтгэсэн эмнэлгээс гадуур нөхцөлд хийх боломж бүхий байгууллагыг хэлнэ.
- “ГЭМТЭЛ БЭРТЭЛ” гэдэг нь даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн ослын улмаас даатгалын гэрээт баталгаанд тусгагдсан шууд учрах тохиолдлоос бие гэмтэхийг хэлнэ. Гэмтэл бэртэл нь мэргэжлийн эмчээр тодорхойлогдсон байх ба яаралтай тусламжийн эмчилгээг шаардсан байх ёстой.
- “ДААТГАГЧ” гэж Бодь даатгал компанийг
- “ДААТГУУЛАГЧ” гэж даатгалын гэрээ байгуулж холбогдох даатгалын хураамжийг төлсөн хувь хүнийг
- “ХОХИРОЛ” гэж даатгалын гэрээт баталгаанд тусгагдсаны дагуу даатгагчаас нөхөн төлбөрийг олгох нөхцөл бүрдсэн хэд хэдэн тохиолдлуудын улмаас бэртэж гэмтэхийг хэлнэ.
- “ДЭЭД ХЯЗГААР” гэж даатгагчийн даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн хамгийн дээд хэмжээг
- “ШААРДЛАГАТАЙ ЭМЧИЛГЭЭ” гэдэг нь дараах эмчилгээ, эмчилгээний үйлчилгээ эсвэл эм тариаг хэлнэ.
- Гэнэтийн ослын болон гэнэтийн өвчлөлийн улмаас өвдсөн эсвэл бэртэж гэмтсэн тохиолдолд зайлшгүй хийгдэх эмчилгээ, шинжилгээ
- Эмчилгээний стандартанд нийцсэн, тохирсон эмчилгээ,
- Эмчийн хяналтан дор зайлшгүй хийгдэхээр эмчийн зааварласаны дагуу хийгдэх эмчилгээ
- “БАЙГАЛИЙН ГАМШИГ” гэдэг нь үер, гал түймэр, галт уулын дэлбэрэлт, хар салхи, цасан шуурга эсвэл цасан нурангийг хэлнэ.
- “ЭМЧ” гэж эмчилгээ хийх болон мэс заслын эсвэл шүдний эмчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эмчлэх эрх бүхий эмчлэгч хүнийг хэлнэ. Эмчлэх эмчид та болон таньтай хамт аялж байгаа хүн эсвэл таны гэр бүлийн гишүүн, эсвэл таньтай хамт аялж байгаа хүний буюу таны асран хамгаалагч хамаарахгүй.
- “ДААТГАЛЫН ГЭРЭЭТ БАТАЛГАА” гэж тодорхой нөхцөл журмыг тусгасан даатгагчаас танд олгож буй аялалын даатгалын гэрээг хэлнэ.
- “УРЬД ӨМНӨ МЭДЭГДЭЖ БАЙСАН ӨВЧИН” гэж даатгал эхлэх өдрөөс өмнө 12 сарын турш эмчлүүлж байсан эсвэл даатгал эхлэх өдрөөс өмнө 6 сарын хугацаанд эм тариа хэрэглэж, эмчийн хяналтан дор эмчлүүлж, шинжлүүлж байсан өвчинг хэлнэ.
- “ЗҮЙ ЁСНЫ БОЛОН НИЙТЛЭГ ЗАРДАЛ” гэдэгт тухайн газар нутагт эмчлүүлэхэд шаардагдах эм тариа, анхан шатны эмчилгээ болон бусад ижил төстэй эмчилгээний зардлууд багтана.
- “ЯВАХААР ТОВЛОСОН ӨДӨР” гэдэг нь аялалд явахаар товлосон өдрийг,
- “ИРЭХЭЭР ТОВЛОСОН ӨДӨР” гэдэг нь оршин суугаа газраа ирэхээр товлосон өдөр буюу хамгийн сүүлийн газарт очих өдрийг тус тус хэлнэ.
- “ГУРАВДАГЧ ЭТГЭЭД” гэдэг нь та болон даатгагчаас бусад хувь хүн эсвэл байгууллагыг хэлнэ.
- “ХАМТРАН АЯЛАГЧ БУЮУ ХАМТ АЯЛЖ ЯВАА ХҮН” гэдэг нь аялалд хамт яваа хүнийг хэлнэ. Хэрвээ групп аялалын эсвэл аяллын удирдагч таньтай хамт нэг өрөө эсвэл байранд байрлаагүй бол түүнийг хамтран аялагчид тооцохгүй.
- “АЯЛАЛ” гэдэгт тухайн даатгалын нөхцөлийг хүлээн зөвшөөрч аялалд явахаар товлосон өдрөөс өмнө холбогдох даатгалын хураамжаа төлсөний дагуу явах хуваарьт аялал, тойрон аялал эсвэл далайн аялалыг хэлнэ.
- “УРЬДЧИЛЖ ТААМАГЛААГҮЙ” гэж даатгал эхлэсэн өдрөөс хойш гэнэтийн санамсаргүй байдал тохиолдохыг хэлнэ.
- “ОРШИН СУУГАА ГАЗАР” гэдгийг монгол улс гэж үзнэ.
- “ТА” эсвэл “ТАНЫ” гэж даатгуулагчийг хэлнэ.
ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХЭСЭГ
Даатгалын бүх хэсэгт дараах хасалтууд хамаарна.
- Урьд өмнө мэдэгдэж байсан архаг, хууч өвчин, түүний үр дагавар, гэнэтийн өвчлөлийн шинж тэмдэг бүхий өвчлөл нь урьд өмнө нь мэдэгдэж байсан өвчний үр дагавар, илрэл, Гэрээний “нэр томъёoны тайлбар” гэсэн хэсгийн 9-д зааснаас бусад гэнэтийн өвчлөлөөс үүсcэн зардалд нөхөн төлбөр олгохгүй.
- Гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд монгол улсын газар нутагт байх хугацаанд гарсан эмнэлэг эмчилгээний зардлууд
- Эмчийн зөвлөгөөг үл хэрэгсэн явах, өмнө тохиолдсон өвчлөл болон урьд өмнө мэдэгдэж байсан нөхцөл, үр дагаварын улмаас эмнэлэг эмчилгээний шугамаар явсан тохиолдолд гарсан зардлууд, төлөвлөгөөт эмчилгээ
- Жирэмслэлт, төрөлт, дутуу төрөлт, зулбалт болон тэдгээрээс гарах хүндрэлүүд, түүний үр дагавар
- Мэргэжлийн спорт уралдаан тэмцээнд оролцох эсвэл ивээн тэтгэсэн уралдаан тэмцээнд оролцсон, уул хаданд авирах, хөл бөмбөг, агаарт шумбалт хийх, шүхрээр буух, морь унах, циркийн болон түүнтэй адилтгах тоглолтонд оролцох, скет/ролликоор гулсах, цас мөсний бүх төрлийн спорт, тэдгээрийн уралдаан тэмцээнд оролцох, төрөл бүрийн гүйлтийн уралдаан тэмцээнд оролцох, амьсгалах аппарат зүүн усанд шумбах зэргээс үүдэлтэй зардлууд
- Сэтгэл санааны гүн хямрал, цочрол болон сэтгэл мэдрэлийн өвчлөл
- Мансууруулах бодис буюу спиртийн бүтээгдэхүүн хэрэглэх, түүний хор уршиг, амиа хорлох, өөрийгөө санаатайгаар бэртээснээс үүдсэн зардал
- Шууд болон шууд бус замаар бэлгийн замын халдварт өвчин, түүний үр дагавар, ДОХ болон түүнтэй холбогдон гарах үр дагаварын улмаас гарсан зардал
- Агаарын тээврийн хэрэгслээр зорчигч байдлаар нисэхээс бусад ямарваа нэгэн байдлаар агаарын хөлгийн нислэгээс үүдэн гарсан аливаа нэгэн зардал
- Даатгуулагч хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэг үйлдэхийг завдах эсвэл хийхтэй холбогдон гарсан зардал
- Тухайн эмчилгээг стандартын дагуу бус, мэргэжлийн бус эсвэл эмчлэх эрхгүй эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хийлгэсэн аливаа эмчилгээтэй холбогдон гарсан зардлууд
- Олон нийтийн цуглаан, хүчирхийллийн хөдөлгөөн, болон цагдаа болон цэргийн хүчний хөдөлгөөн, дайнд /зарласан болон зарлаагүй/ оролцох, булаан эзлэх түрэмгийлэл эсвэл гадны халдлагад өртөх, дайны үйл ажиллагаа, иргэний дайн, эсэргүүцэл эсвэл үймээнд самуунд оролцсоны улмаас гарах зардлууд
- Цөмийн зэвсэг болон радио идэвхит цацрагийн идэвхжил, химийн бодис эсвэл биологийн материаллаг зүйлсийн шууд нөлөөнөөс үүссэн зардал
- Хэвийн эрүүл шүдний эмчилгээ, хиймэл шүд, шүд авах
- Сонсгол шалгуулах, сонсголын аппарат тавиулах, чих цоолуулах, шивээс хийлгэх болон тэдгээрээс гарах дагаварууд
- Нүдний үзлэг, хараа шалгуулах, ойрын болон холын харааг засах эмчилгээ, нүдний шил, линз, контактны линз тохируулах
- Гэрээнд хамаарагдахгүй аливаа эрсдлийн үр дагаварын улмаас үүссэн хохирол эсвэл нотлогдохгүй хохирол
- Даатгалын хугацаа дууссаны дараа эсвэл цуцалсан эсвэл түр зогсоосон тохиолдолд гарсан зардлуд
- Дараах эд зүйлсээ алдсанаас гарах хохирол
А. Бэлэн мөнгө, банк эсвэл бэлэн мөнгөний баримт, чек болон гэрээ хэлцэл
- b. Бусдын ачаа тээш болон хувийн зүйл
- c. Олон нийтийн хяналтгүй газарт өөрийн эд зүлйсээ орхих эсвэл даатгуулагч хариуцлага алдах
- d. Видео камер, гар утас, фото заргийн тоног төхөөрөмж, зөөврийн компьютер болон үнэт зүйлсээ даатгуулагч тээврийн хэрэгсэлд орхих
- Аялал жуулчлалын агентлаг, гэрээт ажилтан, орон сууц ба агаарын тээвэрлэгч болон машин түрээсийн агент болон түүнтэй хамтран ажилладаг байгууллагын ажилтны алдаа эсвэл буруу үйл ажиллагаанаас үүссэн хохирол эсвэл паспорт болон аяллын бичиг баримт, визээ гаргуулж чадаагүй эсвэл захиалгаас хоцрох буюу түүнтэй холбогдон гарах зардлууд
- Даатгуулагч засгин газрын олон нийтэд хандсан мэдээлэл болон эрх бүхий албан газрын сэрэмжлүүлгийг үл тоомсорлосноос үүсэх дараах тохиолдлуудад нэхэмжлэл үүсвэл:
- Тухайн улс оронд зорчихыг хориглосон
- Ажил хаялт, эсэргүүцэл, цаг агаарын таагүй байдал, иргэний хөдөлгөөн болон халдварт өвчний дэгдэлт
- H1N1 зэрэг агаар дуслаар халдварлах өвчнүүд
- Гаалийн ажилтан болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын тавьсан хорио цээр, баривчилгаа болон хойшлуулалт
- Монголд буцаж ирсний дараа бий болсон ачаа тээшний саатлаас үүссэн зардал
- Гэнэтийн ослын болон өвчлөлийн улмаас хийсэн анхны мэс ажилбарын дараах хүндрэл, анхны мэс ажилбарын дараа дахин хийсэн мэс ажилбарын болон түүнтэй холбоотой бусад зардал
НӨХӨН ТӨЛБӨРИЙН НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
Нөхөн төлбөрийн талаар нэхэмжлэл гаргах тохиолдолд монгол улсад ирсний дараа нэн даруй 7000 4800 дугаарын утсаар холбоо барьж мэдэгдэнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Эмчилгээний зардлын нэхэмжлэлтэй холбоотойгоор даатгуулагч дараах бичиг баримтыг Бодь даатгал ХХК-ийн дор дурьдсан хаягаар бүрдүүлж өгөх ёстой.
- Нөхөн төлбөр хүссэн талаарх өргөдлийг та болон таныг бүрэн төлөөлөх хүн даатгагчид нэн даруй өгөх ёстой. Энэхүү мэдэгдэлд таны нэр, таны гэрээт баталгааны дугаар болон иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх шаардлагатай.
- Хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн онош дүгнэлт /шинжилгээ, эмнэлэг болон эмчийн хуудас, эмчийн тодорхойлолт, өвчний түүх болон рентген туяаны зураг/
- Эмчилгээний төлбөрийн хуудас, баримт эсвэл нэхэмжлэлийн эх хувь эсвэл баталгаажуулсан албан ёсны хуулбар / монгол хэл дээрх орчуулгын хамт/
- Эмчийн бичсэн эмийн хуудсаар худалдан авсан эмйн баримт
- Хүчин төгөлдөр гадаад паспортын хуулбар, визний хугацааны хамт
- Таны нөхөн төлбөрийг олгоход шаардлагатай Бодь даатгал ХХК-аас хүссэн бусад бичиг баримтууд
Нислэг хойшлогдсон, тээш хоцорсон буюу хуулийн өмнө хариуцлага хүлээснээс үүссэн зардлыг нэхэмжлэх буюу нөхөн төлбөр хүссэн тохиолдолд даатгуулагч дараах бичиг баримтыг Бодь даатгал ХХК-ийн дор дурьдсан хаягаар бүрдүүлж өгөх ёстой.
- Нислэг хойшлогдсон тухайг нотлох тээвэрлэгч байгууллагын тодорхойлолт болон холбогдон гарсан бусад нэмэлт зардлуудын баримт
- Таны ачаа тээш хоцорсон тухайг нотолсон тээвэрлэгч байгууллагын мэдэгдэл
- Хувийн хариуцлагатай холбоотойгоор нэхэмжлэл гаргах бол шүүхийн шийдвэр болон төлбөрийн хуудас
- Гэнэтийн осол эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас таныг аялалд явахыг эмнэлгээс хориглосон талаар эмчилж буй эмчийн баталгаажуулсан бичиг
- Хэрэглэж чадаагүй аяллын тийз болон бусад албан нэхэмжлэлүүдийг хамт гаргах хэрэгтэй.
- Аялж буй оронд үүссэн байгалийн гамшиг болон хорио цээрийн талаар мэдээлсэн сонин сэтгүүл бусад мэдээлийн хэрэгсэл
- Таны нөхөн төлбөрийг олгоход шаардлагатай Бодь даатгал ХХК-иас хүссэн бусад бичиг баримтууд
БОДЬ ДААТГАЛ ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, Таван Өндөр төв, № 4-2
Утас: (976) 7000 4800 | Факс: (976-11) 328311 |
И-мэйл: @bodi-insurance.com
Вэб: www.bodi-insurance.com
ЕРӨНХИЙ ЗААЛТУУД
ХУУЛЬ ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ АВАХ. Даатгагч хохирол учирсан талаархи нотлох баримтыг даатгуулагчаас хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор даатгагчид холбогдуулан ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ гаргаж болохгүй. Та даатгагчид нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2 жилийн дотор даатгагчид холбогдуулан хууль ёсны арга хэмжээ гаргах эрхтэй.
ЗАЛИЛАХ. Та хохирол учрахаас өмнө эсхүл хойно даатгалын гэрээ, нэхэмжлэлийн талаарх аливаа чухал үйл баримт, нөхцөл байдлыг нуун дарагдуулсан, худал мэдээлсэн, дээр дурдсантай холбоотойгоор ямар нэгэн залилан мэхлэх, бусад байдлаар хуурамч үйлдэл хийсэн тохиолдолд таны даатгал хүчингүй болно.
ЭРХ ШИЛЖҮҮЛЭН АВАХ. Даатгагч танд учирсан хохирлыг нөхөн төлөх бол гуравдагч этгээдээр таны хохирлыг нөхөн төлүүлэх таны эрхийг шилжүүлэн авна. Уг хохирлыг хариуцах этгээдийн талаар эдлэх эрхээ хадгалахад нь та даатгагчид туслалцаа үзүүлнэ. Үүнд: баримт бичигт гарын үсэг зурах, даатгагчийн ердийн боломжит байдлаар шаардаж болох бусад арга хэмжээ авах зэрэг хамаарна.
ДААТГАЛЫН ХЭМЖЭЭ. Энэхүү даатгалын гэрээнд заасан даатгал нь бусад бүх хүчин төгөлдөр бөгөөд төлүүлж болох даатгал, нөхөн төлбөр, бусад нөхөн олговороос илүү байна. Аливаа хохирол учрах үед өөр хүчин төгөлдөр бөгөөд төлүүлж болох даатгал, нөхөн төлбөр байгаа тохиолдолд даатгагч нь зөвхөн хохирлын үнийн дүн нь тухайн өөр даатгал, нөхөн төлбөрийн хэмжээнээс илүү гарсан зөрүүг холбогдох аливаа суутгалын нийлбэрийн хэмжээгээр хариуцна.
ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ. Хуульд заасан журмын дагуу эсхүл өөр ямар нэг байдлаар даатгалын гэрээг бусдад шилжүүлж болохгүй, харин нөхөн төлбөрийг нь шилжүүлж болно.
ТАНЫ ДААТГАЛ ЭХЛЭХ ӨДӨР. Таны даатгал шаардлагатай бүх хураамжийг төлсний эцэст явахаар товлосон өдрөөс эхэлнэ.
ТАНЫ ДААТГАЛ ДУУСГАВАР БОЛОХ ӨДӨР. Таны даатгал дор дурдсан өдрүүдийн аль нэг нь эрт тохиолдвол дуусгавар болно:
- Тийзэнд заасан хуваарийн дагуу эргэж ирэх өдөр.
- Дээрх хуваариар тогтоосон буцах өдрөөс өмнө эргэж ирсэн тохиолдолд аялал эхэлсэн газартаа эргэж ирсэн өдөр.
- Эргэж ирэх өдрөө сунгасан тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болох өдөр.
- Таны аялалаа цуцалсан өдөр.
- Таны даатгалын хугацааны сүүлчийн өдөр.
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ТАЛААР. Шаардлагатай бүх хураамжийг явахаар товлосон өдрөөс өмнө төлсөн байна.
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ БУЦААН ОЛГОХ ТОДОРХОЙ ТОХИОЛДОЛ
- Даатгуулагч нь визний өргөдөл гаргаагүй эсхүл визний өргөдөлд татгалзсан хариу гарсан тохиолдолд даатгагч нь даатгалын гэрээг цуцалж, даатгалын хураамжаас захиргааны хөлс буюу 10 хувийг хасч, үлдэх 90 хувийг буцаан олгоно.
- Даатгуулагчийн аялалын визний хугацаа даатгалын хугацаанаас богино байвал даатгагч нь даатгалын хураамжийн зөрүүг даатгуулагчид буцаан олгоно.
- Даатгуулагч нь зөвхөн ЭСЯ-наас визний хариуг авснаас хойш 14 хоногийн дотор даатгагчид мэдэгдсэн тохиолдолд дээрх 1, 2 дугаар хэсэгт заасан даатгалын хураамжийг буцаан төлүүлэх эрхтэй байна.
- Даатгуулагч нь хариуг авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ зүйлийн 3-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хураамжийг буцаан олгохгүй.
- Гадаад улсаас буцаж ирсэний дараа даатгалын үлдэх хугацаанд ногдох хураамжийн зөрүүг буцаан олгохгүй.