Бодь даатгал компани ЗЦГ газартай хамтран “Жолооч жолоочдоо тусалъя” аяны хүрээнд нийгэм, замын хөдөлгөөн рүү чиглэсэн хэд хэдэн томоохон ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2013.08.08 ны энэ өдөр Аавуудын баярыг тохиолдуулан “МАНАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ-МИНИЙ ААВ САЙН ЖОЛООЧ” нэртэй сургалт лекцийг ЦЕГ-ын харъяа АЛБАДАН СААТУУЛАХ ТӨВД саатуулагдаж буй 250 орчим хүнд орлоо.

Энэхүү сургалтын зорилго нь  Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлэх, Монгол улсын Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, архи согтууруулах ундааны хор уршиг, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ирээдүй болсон хойч үеийн залуус, жолооч нартаа эерэг үлгэр дууриалал үзүүлэх, нийгмийнхээ сайн сайхны төлөө гэсэн зорилгын дор хийгдэж байгаа юм.

“Жолооч жолоочдоо тусалъя” аяны хүрээнд бие биедээ туслаж буй жолооч нарын иргэдийн авсан фото зургийн уралдаан болон замын хөдөлгөөний осол аваарыг бууруулахад яавал зохих вэ? Нэртэй шинэ саналын уралдаануудыг зарлаж байгаа юм

Мөн Бодь даатгал компани нь нийт  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж зам тээврийн осол эрсдлийг бууруулах, нийгмийнхээ сайн сайхны төлөө 2013-2014 оны хооронд хэрэгжүүлж буй “Жолооч жолоочдоо тусалъя” аянд нэгдэнэ үү хэмээн уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 94054833, 99104805 гэсэн дугааруудаас лавлана уу.

Privacy Preference Center