Энэхүү нөхцөл нь Бодь Даатгал компаниас үйлчлүүлэгчид тавьж буй гэрээний санал бөгөөд үйлчлүүлэгчээс тавих хүсэлтийн дагуу өөрчлөгдөх боломжтой.

Татгалзах нөхцөлүүд 

  1. Даатгуулагч, жолооч болон түүний гэр бүлийн гишүүд, түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол.
  2. Даатгуулагч даатгал болон нөхөн төлбөр авахтай холбогдсон худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
  3. Тээврийн хэрэгслийг согтуугаар эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсон, хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн зорилгоор хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол.
  4. Ослын талаар даатгагч болон Замын Цагдаагийн байгууллагад хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэж ослын шалтгааныг тогтоолгоогүй, эсвэл ослын шалтгааныг тогтоох боломжгүй болсон.
  5. Гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас үүссэн хохирол.
  6. Автомашины эвдрэл, цахилгааны гэмтэл, нэмэлт тоног төхөөрөмжийн гэмтэл, автомашинд хийсэн засварын ажлаас шалтгаалан гарсан гал болон эвдрэл зэргээр автомашинаас өөрөөс нь үүссэн галын хохирол.
  7. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тухайн ангилалын тээврийн хэрэслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан үед учирсан хохирол.
  8. Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, зам орчны нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар (тээврийн хэрэгсэл зорчиход зориулан бариагүй, засаж сайжруулаагүй, замын хөдөлгөөнд нээлттэй бус газараар)   зорчих, гол ус гатлах зэргээс учирсан хохирол.
  9. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр.
  10. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас автомашинд гарсан ердийн эвдрэл, автомашины ашиглалтаас хамаарсан элэгдэл хорогдол, үйлдвэрийн гологдлоос учирсан хохирол.
  11. Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар тээврийн хэрэгслээр хад чулуу, хатуу биет зүйл мөргөх зэргээр даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг даатгуулагч өөрийн буруугаас бүрдүүлснээс учирсан хохирол.
  12. Монгол улсын Замын Хөдөлгөөний Дүрэмд заагдсан дор дурьдсан тохиолдолд үүссэн гэмтэл, хохирол:

12.1. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон

12.2. Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол.

  1. Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол.
  2. Ослоос бусад шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжинд учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол.
  3. Хулгай, дээрмийн улмаас даатгалтай машин дотор байсан хувийн эд зүйл, нэмэлт тоноглол, өөр даатгалд хамрагдсан эд хөрөнгө болон задгай бүхээгтэй машин доторх эд зүйл алдагдсанаас үүссэн хохирол.
  4. Даатгуулагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохирол.
  5. Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол.
  6. Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл үүссэн, шийдвэр гаргасан, техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол.
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Гэнэтийн ослын даатгал
  • Эд хөрөнгийн даатгал