Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болон зохиогддог “Гранд Экспо” наадам амжилттай үргэлжилж байна.
2009 оны Гранд Экспо наадмын хоёрдугаар шат болох Үндэсний Шилдэг Компаниудыг тодруулах нээлттэй олон нийтийн санал асуулгаар 2009 оны Үндэсний шилдэг даатгагч номинацид Бодь Даатгал компани “Тэргүүн” байранд шалгарлаа. Уг санал асуулга www.grandexpo.mn вэб сайтаар нээттэй явуулсан ба олон нийтийн санал асуулгаас гадна мэргэжилийн экспертүүдийн дүгнэлт, шүүгчдийн зөвлөлийн саналаар үндэсний шилдэгүүдийг тодоруулжээ. Бид 15 жилийн турш тасралттгүй өссөн үзүүлэлтээр салбартаа тэргүүлэгч даатгалын компани байсаар ирсэн. Харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрсдэлийн найдвартай байдлыг өндөржүүлж дэлхийн шилдэг давхар даагч нартай хамтран ажиллаж байна. Биднийг дэмжсэн нийт харилцагч үйлчлүүлэгч нартаа талархал илэрхийлье.