
Нийгмийн хариуцлага
Бид үндэстний хэмжээнд нийгмийн хамтын оролцоог хөгжүүлэн нэг нэгэндээ хэрэгтэй үед нь тусалж, гамшиг зовлонгоос хамгаалах санхүүгийн эх үүсвэр бий болгож монголчуудын сайн сайхан амьдралын төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.
- Олон улсын SOS” олон улсын эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар гадаад улс орнуудад зорчиж буй монголчууд маань 24/7 эмнэлэг, эмчилгээний яаралтай тусламж үйлчилгээ бүхий “BODI+SOS” аялалын иж бүрэн даатгалаар үйлчилж эхлэв.
- Дэлхийг тойрон аялсан Амай буюу Ж.Золбаярын аялалын ивээн тэтгэгчээр ажиллаж “BODI+SOS”аялалын иж бүрэн даатгалд хамруулав.
- Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгалын төсөл хэрэгжүүлэгч” компаниар шалгарав.
- “Олон улсын SOS” эрүүл мэндийн байгууллагатай хамтран Монгол улсад аялахаар ирсэн олон улсын жуулчдад 24/7 эмнэлэг эмчилгээ, аялалын яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх “On site cover” аялалын даатгалыг шинээр нэвтрүүлэв.
- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан тэдний амь нас эрүүл мэнд, гэнэтийн осол, бизнесийн эрсдэлийг хамгаалах “Бараа материалын даатгал” нэртэй шинэ бүтээгдэхүүн гаргав.
- Гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан сурагчиддаа зориулан “Дэгдээхэй” “Мөрөөдөл” “Тэмүүлэл” зэрэг даатгалын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлэв.
- Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад галын аюул ослоос урьдчилсан сургалт, үзүүлбэрийг зохион явуулав.
- Санхүүгийн Зохицуулах Хороо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Бичил даатгалын зах зээлийн чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан “Эрүүл мэндийн бичил даатгал”-ыг хэрэгжүүлэгчээр шалгарч бичил даатгалын бүтээгдэхүүн борлуулах эрхтэй болов.
- Монголын тэргүүлэх авиа компаниудын нэг МИАТ ХК-д онгоцны даатгалаар 2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь Монголын даатгалын салбарт урьд өмнө олгогдож байгаагүй хамгийн өндөр дүнтэй нөхөн төлбөр болов.
Нийгмийн үйл ажиллагаа


100.000 ам.долларын даатгалын хамгаалалтыг Антарктид тивд International SOS хүргэнэ. Бид 2005 оноос хойш Олон улсын Интернэшнл СОС байгууллагатай хамтран дэлхийн өнцөг булан бүрт зорчиж буй нийт монголчууддаа яаралтай эмнэлэг эмчилгээ, түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлсээр байна.
- Монгол Улсад даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж, Даатгагчдын баярын өдрийг анх удаа тэмдэглэлээ.
- ОХУ-аас Монгол Улсад зорчиж буй иргэдийг аялалын иж бүрэн даатгалд хамруулж эхлэв.
- Монгол Улсад анх удаа 24 цагийн шуурхай үйлчилгээ үзүүлэх даатгалын картыг тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал, гадаадад зорчигчдын аялалын даатгалдаа амжилттай нэвтрүүлэв.
- Тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан нийт даатгуулагч харилцагчдынхаа дунд “Азтай Даатгуулагч” аянг амжилттай зохион байгуулж азтай даатгуулагчиддаа суудлын Тоёота автомашин, гадаадад аялах эрх, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.
- МоЭнКо болон Алтайн Хүдэр компаниудын уурхайн орчинд эрсдэлийн тандалт судалгаа хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон уурхайн аюулгүй ажиллагааны сургалтуудыг амжилттай зохион байгуулав. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор уурхайн тээвэрлэлтийн замд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан нь эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүллээ.
- Иргэдийн даатгалын боловсролд зориулан “Даатгалын мэдээ” сониныг эрхлэн гаргаж эхлэв.
- Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia 2012” олон улсын чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр ажиллав.
- Даатгалын үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн тохилог, тав тухтай орчин бүхий “Даатгалын Үйлчилгээний Төв”-ийг Монголд анх удаа нээв. Тус төвийн харъяа даатгалын үйлчилгээний цэгүүдийг нийслэлийн авто тээврийн газар, Баянгол, Баянзүрх, Сонсголон зэрэг дүүргүүдийн авто оношлогооны төв, Да хүрээ автомашины худалдааны төвд тус тус нээлээ.
- “Талархлын Аян”-ыг улс орон даяар зохион байгуулж, азтай даатгуулагчидаа тодруулав.
- Топ 150-н аж ахуйн нэгжээр 3 жил дараалан шалгарлаа.
- Дархан, Завхан, Дорноговь, Баянхонгор аймаг дахь салбар нэгжүүдэд Toyota Kluger, Баян-Өлгий аймаг дахь салбарт Toyota Hilux, Увс аймаг дахь салбар нэгжид Toyota Land Cruiser 100 зэрэг авто машинуудыг олголоо.
- “Жолооч Жолоочдоо тусалья” аяныг “Нийслэлийн Авто Замын Газар, “Замын Цагдаагийн Газар”, Замын Хөдөлгөөний удирдлагын Төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд замын хөдөлгөөний осол аваарыг бууруулах, соёлтой бие биенээ хүндлэн оролцохыг уриалж замын хөдөлгөөний осол эрсдлийг бууруулах, бусдад туслаж буй жолооч нарыг дэмжих, урамшуулах, олон нийтэд таниулах, нийгэмд үлгэр дууриалал болгох гэсэн зорилгын дор 2013-2014 оны хооронд санаачлан зам тээврийн осол аваарыг бууруулах үүднээс олон томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
- “Боинг 767-300ER” агаарын хөлгийг даатгасан анхны даатгалын компани боллоо.
- Түүхийн үнэт дурсгал, соёлын өв болох “Триннозавр Батаар” үлэг гүрвэлийн араг яс Монгол эх нутагтаа ирэх мөчөөс эхлэн тус батаарыг даатгалаа. Энэхүү батаар нь зөвхөн Монголоос олддог ба 70-н сая жилийн тэртээгээс Монгол нутгийн газар шороонд өдий хүртэл хадгалагдаж үлдсэн байгалийн үнэт олдвор юм.
- Жил бүрийн 11 сарын 24 нд тохиох “Даатгагчдын өдөр”-өөр “Бодь Даатгал” Компаний хамт олон сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж өрх толгойлсон эмэгтэй Д.Уранбаяр-ын гэр бүлд 5н ханат өргөө цагаан шинэ гэр, хашаа барьж өвлийн түлш, бусад эд зүйлсийг сайн санааны үүднээс бэлтгэн өгч нэг гэр бүлд аз жаргал, тайван сайхан амьдрах тухтай орчинг нь бүрдүүлж өглөө.