ТҮРЭЭСЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Түрээслэгчийн хариуцлагын даатгалын гэрээгээр нэг талаас даатгуулагч нь түрээсийн үйл ажиллагааны явцад санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас түрээслүүлэгч мөн бусад түрээслэгч этгээд, үйлчлүүлэгчид учирсан хохирлын өмнө хариуцлага хүлээх эрсдэлээс даатгуулан даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох болон тэдгээртэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
1.2.Хоёр тал энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

ХОЁР.НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёонуудыг дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.ДААТГАЛЫН ЗҮЙЛ
Даатгалын эрсдэлийн улмаас түрээслүүлэгч болон бусад түрээслэгч этгээдэд эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах даатгуулагчийн үүрэг, хариуцлага.

2.2.ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
Даатгалд хамрагдсан зүйлд хохирол учруулж болох нөхцөл орчныг

2.3.ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ
Даатгуулсан зүйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол тохиролцсон болзол бүрдэхийг

2.4.ХОХИРОГЧ
Түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол хүлээсэн буюу даатгуулагчаас хохирол шаардах эрх бүхий түрээслүүлэгч болон бусад түрээслэгч, үйлчлүүлэгч.

2.5.ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ / ХАРИУЦЛАГЫН ХЭМЖЭЭ
Даатгалын тохиолдлын үед даатгагчаас олгож болох нөхөн төлбөрийн дээд хэмжээ

2.6.ӨӨРИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчийн хариуцах хэсгийг.

2.7.ХАСАЛТ ХЭСЭГ
Даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй байх хууль болон энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг.

2.8.ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
Даатгалын тохиолдлын улмаас даатгалын учирсан бодит хохирлын хэмжээг.

2.9.ШҮҮХИЙН ЗАРДАЛ
Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг төлүүлэх нэхэмжлэлийн дагуу үүссэн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарсан шүүхээс нөхөн төлүүлэхээр тогтоосон зардлыг.

2.10.ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ
Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг төлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад хуульд заасны дагуу төлөх улсын тэмдэгтийн хураамжийг.

2.11.ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА
Даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, шийдвэрлэх байгууллага, алба тушаалтныг.

2.12.ГУРАВДАГЧ ЭТГЭЭД
Даатгуулагч, түүний гэр бүл, ажилтнаас бусад этгээд болох түрээслүүлэгч, өөрт хамааралгүй бусад түрээслэгч, үйлчлүүлэгчийг хэлнэ.

2.13.ДААТГАЛ ҮЙЛЧЛЭХ ГАЗАР НУТГИЙН ХЯЗГААР
Түрээслүүлэгчийн эзэмшлийн барилга, байгууламж, түүн доор байрлаж бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа түрээсийн эзэмшил талбайн хэсэг.

ГУРАВ.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

3.1.ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ/ХАРИУЦЛАГЫН ХЭМЖЭЭ
3.1.1.Даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, бизнесийн цар хүрээ зэргийг харгалзан үзэж даатгуулагч, даатгагч талууд харилцан тохиролцож тогтооно.
3.1.2.Даатгалын нөхөн төлбөр олгосон хэмжээгээр даатгалын хамгаалалт/ хариуцлагын хэмжээ буурах бөгөөд даатгуулагч даатгагчтай харилцан тохиролцож, зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын хамгаалалт/ хариуцлагын хэмжээг сэргээж болно.
3.1.3.Даатгагчаас олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын хамгаалалт/ хариуцлагын хэмжээнээс хэтрэхгүй байна.

3.2.ДААТГАЛЫН ГЭРЭЭ ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА
3.2.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол даатгуулагч даатгалын хураамжийг төлснөөр даатгал хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоогүй бол гэрээнд заасан хугацаа хүртэл үйлчилнэ.
3.2.2.Нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн хүлээлгийн хугацаа нь даатгалын гэрээ дуусгавар болсноос хойш 6 сар байна.
3.2.3.Даатгагч нь хуульд заасан үндэслэлүүдээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.
3.2.4.Даатгалын гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон нөхцөлд даатгалын хураамжаас гэрээ үйлчилж байсан хугацаанд ногдох хураамж болон үйлчилгээний төлбөрийг хасаж тооцон даатгуулагчид даатгалын хураамжийн буцаалт хийгдэнэ. Даатгалын үйлчилгээний төлбөрийн хэмжээ нь даатгалын хураамжийн 15 хувь байна.
3.2.5.Даатгалын хугацаанд даатгалын тохиолдол бий болсон, даатгалын гэрээ байгуулснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн бол даатгалын гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгохтой холбоотой даатгалын хураамжийн буцаалт хийгдэхгүй.

3.3.ДАВХАРДСАН ДААТГАЛ
Даатгуулагч даатгалын зүйлийг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн үед энэ тухай даатгагчид мэдэгдэх үүрэгтэй.

3.4.АНХДАГЧ ШАЛТГААНЫ ЗАРЧИМ
Даатгалын зүйлд хохирол учрах анхдагч шалтгаан болсон нөхцөлийг даатгалын зүйлд хохирол учруулсан эрсдэл гэж ойлгоно.

3.5.ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ШИНЖ
Даатгалын тохиолдол нь гэнэтийн, урьдчилан таамаглах боломжгүй, ирээдүйд бий болох эсэх нь тодорхой бус, даатгуулагчийн хүсэл зоригоос үл хамаарсан шинжийг хангасан байна.

3.6.МАРГААН
Энэхүү гэрээ, түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Санхүүгийн зохицуулах хороо, Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

3.7.ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ
Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай мэдээлэл, байгууллага, хувь хүний нууц, ноу-хау зэргийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүйгээр чанд хадгална.

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, V хороо,Шндсэн хуулийн гудамж, #4-2,
Таван Өндөр Төв (Баруун 4зам, Голомт хотхоны баруун талд)
Шуурхай алба: 70004800, 99054800
Email: claim@bodi-insurance.com

ДӨРӨВ.ДААТГУУЛАГЧИЙН
4.1.Даатгуулагчийн үйл ажиллагааны улмаас түрээслүүлэгч этгээдэд хохирол учирсан, түрээслүүлэгч этгээд хохирол учирсан хэмээн үзэж даатгуулагчид мэдэгдсэн, шаардлага гаргасан бол энэ тухай даатгагч болон эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх /Даатгагчид мэдэгдэх утасны дугаар: 9905-4800, 7000-4800/, хохирол учирсан шалтгааныг тогтоолгох, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх.
4.2.Даатгуулагчийн үйл ажиллагааны алдааны улмаас учирсан хохирлыг арилгуулах талаар хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол даатгагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангах.
4.3.Даатгалын тохиолдол бий болсныг болон учирсан хохирлын хэмжээг нотлох
4.4.Даатгалын тохиолдлын үед учирч болох хохирлыг багасгах арга хэмжээ авах
4.5.Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр даатгагчид төлөх
4.6.Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны журам зааврыг дагаж мөрдөх
4.7.Даатгалын гэрээ байгуулах үед болон байгуулснаас хойш бий болсон даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэх, даатгалын асуулгын маягтыг үнэн зөв бөглөх.
4.8.Нөхөн төлбөрийн баримтуудыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор даатгагчид бүрэн гүйцэд хүлээлгэн өгөх.
4.9.Даатгуулагчийн нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдал болон даатгалын тохиолдол бий болох таагүй нөхцөл орчин бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
4.10.Даатгалын зүйлийн өмчлөл, эзэмшилд өөрчлөлт орсон талаар даатгагчид ажлын 15 хоногт багтаан заавал мэдэгдэж гэрээнд өөрчлөлт хийлгүүлэх.
4.11.Даатгалын зүйлийг бусдад түрээслэх, барьцаалуулах, зээлдүүлэх, ашиглуулах тухай бүр нь даатгагчид заавал мэдэгдэх.

ТАВ.НӨХӨН ТӨЛБӨР

5.1.НӨХӨН ТӨЛБӨРИЙН БАРИМТ
Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд дараах нөхөн төлбөрийн баримтуудыг даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө:

a) Нөхөн төлбөрийн нэхэмжлэл.

b) Даатгалын тохиолдлын талаар эрх бүхий байгууллагын шийдвэр.

c) Хохирлын үнэлгээний тайлан.

d) Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн төлбөр авах эрх бүхий этгээдийг тогтоосон шүүхийн шийдвэр.

e) Даатгалын тохиолдол бий болсон эсэх болон хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай бусад баримт, мэдээлэл.

f) Түрээсийн гэрээ

g) Даатгалын гэрээ

Даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтын талаар даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан мэдээлэл, зөвлөгөө өгнө.

5.2.НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ХУГАЦАА
5.2.1.Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
5.2.2.Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.

5.3.НӨХӨН ТӨЛБӨРИЙН ТООЦООЛОЛ
5.3.1.Даатгалын хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөр олгоно.

5.3.2.Хэрэв гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын дүн нэг удаагийн тохиолдлын нөхөн төлбөрийн хязгаараас хэтэрч байвал бусдын амь нас, эрүүл мэндэд нь учирсан хохиролд даатгалын үнэлгээний 70 хувь, үлдсэн 30 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно.
5.3.3.Даатгагчийн даатгалын хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь гэрээнд заасан хариуцлагын хэмжээгээр хязгаарлагдана.
5.3.4.Хохирлын нэхэмжлэл нь 2 ба түүнээс дээш хохирогчтой ба хохирлын хэмжээ нь даатгагдсан хариуцлагын дүнгээс давсан тохиолдолд хариуцлагын хэмжээнд багтаан тэнцүү хуваарилалт хийн нөхөн төлбөр төлнө. Хэрэв тухайн нэхэмжлэлийн хэмжээ нь даатгалын хариуцлагын дүнгээс даваагүй тохиолдолд энэхүү зүйл үйлчлэхгүй.
5.3.5.Гуравдагч этгээдийн эрүүл мэндэд гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсан хохиролд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь 5,000,000₮ хүртэл байна.
5.3.6.Гуравдагч этгээдийн амь нас хохирсон тохиолдолд гэрээнд сонгосон багцын үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.
5.3.7.Гуравдагч этгээдийн эд хөрөнгө бүрэн сүйдсэн нь даатгалын тохиолдлын шинжийг хангаж байвал сонгосон багцын үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.
5.3.8.Гуравдагч этгээдийн бие эрхтний гэмтэл бэртэл, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарах эмчилгээний зардалд нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дүн сонгосон багц тус бүрд 5,000,000 төгрөг байна.

5.4.ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
5.4.1.Даатгалын тохиолдлын улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг хохирлын үнэлгээний тайлан болон Монгол Улсын Иргэний хуулийн дагуу тогтооно.
5.4.2.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг хохирол үнэлэгчээр үнэлүүлнэ.
5.4.3.Хохирол үнэлэгчийг даатгуулагч эсвэл гуравдагч этгээд сонгох эрхтэй.
5.4.4.Даатгуулагч эсвэл хохирогч талын сонгосон хохирол үнэлэгчийн гаргасан хохирлын үнэлгээг даатгагч, даатгуулагч эсвэл хохирогч үндэслэлгүй гэж үзвэл хохирлын үнэлгээг өөрийн сонгосон хохирол үнэлэгчээр дахин үнэлүүлнэ.

5.5.БУСАД
5.5.1.Даатгагч нь гуравдагч этгээдийн хөрөнгөнд учирсан хохирлын нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр эсвэл хөрөнгийг сэргээн засварлах, ижил төрлийн зүйлээр орлуулах хэлбэрээр нөхөн төлбөр олгоно.
5.5.2.Талууд хохирол учирсан талаар нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн этгээдээр шинжилгээ хийлгэх эрхтэй.
5.5.3.Даатгуулагч нь хохирогчид учирсан хохирлыг барагдуулаагүй бол хохирогчид, хэрэв даатгуулагч хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан бол тус хэмжээгээр даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгогдоно.

ЗУРГАА.ЕРӨНХИЙ ХАСАЛТ ХЭСЭГ
6.1.Даатгалын зүйл, даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
6.2.Даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэл, түрээсийн бус, даатгагдаагүй үйл ажиллагааны улмаас учирсан хохирол.
6.3.Хохирол учирсан нь даатгалын тохиолдлын шинжийг хангаагүй.
6.4.Даатгуулагч гал, эрчим хүч, ус, дулаан, цахилгаан, сантехник ашиглалт,аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ашиглах дүрэм, заавар, стандарт зөрчсөнөөс үүссэн хохирол, тооллогын үед гарах бараа материалын дутагдал, хорогдол, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй, дур мэдэн хийсэн засвараас үүдэлтэй галын хохирол.
6.5.Хохирол учирсан талаар эрх бүхий байгууллага, даатгагчид нэн дариу мэдэгдэн шалгуулаагүй болон бусад шалтгаанаар даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх.
6.6.Нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээлгэж өгөх, нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн хүлээлгийн хугацаа дуусгавар болсноос хойш нөхөн төлбөрийн нэхэмжлэл хүргүүлсэн
6.7.Сайн дураар төлсөн болон хүлээн зөвшөөрсөн төлбөр, хохирол
6.8.Даатгуулагч, түүний ажилтан согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ учруулсан хохирлын хариуцлага
6.9.Даатгуулагчийн бүтээгдэхүүн /Даатгуулагчийн өөрийн үйлдвэрлэн борлуулж буй бүтээгдэхүүний улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авагчид учирсан хохирол, бүтээгдэхүүний хариуцлагын даатгал
6.10.Өөрийн хөрөнгийн хохирол / Даатгуулагчийн хавсралтад тусган даатгуулсан хариуцлагаас бусад өөрийн өмчлөл, эзэмшил, түрээс, зээл, хараа хяналтад байгаа хөрөнгөнд учирсан хохирол, даатгуулагч түүний ажилтанд учирсан бие эрхтний гэмтэл бэртэл, амь насанд учирсан хохирол.
6.11.Гэмт хэргийн шинж чанартай аливаа хохирол, торгууль, шийтгэвэр, анз, төрийн байгууллагаас ногдуулсан
шийтгэвэр.
6.12.Хохирол болсон тухайгаа даатгалын компанид мэдэгдэлгүй засвар үйлчилгээг хийсний дараа нэхэмжилсэн хохирол.
6.13.Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалсан техник тоног төхөөрөмжөөс үүссэн хохирол.
6.14.Даатгуулагчийн ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалын хэвийн элэгдэл, хорогдол, түүнээс үүссэн хохирол.
6.15.Дайн, дайн бүхий байдал, зэвсэгт бослого, байлдааны зэвсэг хэрэглэх, үймээн самуун, террорист үйл ажиллагаа, бослого, ажил хаялт, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр, улс төрийн тэмцэлд оролцсон, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны хордлого.
6.16.Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлүүдээр даатгагч тус тус даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.


Хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Бага тойруу-3, Ц.Жигжиджавын гудамж-9,
Сүхбаатарын талбай, Бодь цамхаг
Утас: +976-7011 0280
Email: claim@bodi-insurance.com