Бид дэлхийн шилдэг нэр хүнд бүхий мэргэшсэн давхар даатгалын брокерууд, олон улсад нэр хүндтэй давхар даатгагч нартай амжилттай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд бид харилцагчдаа найдвартай давхар даатгалын хамгийн сайн нөхцөл бүхий хамгаалалтаар хангахаас гадна техникийн туслалцаа авах, мэргэжилтнүүдээ сургалт семинарт оролцуулах, олон улсын даатгалын гэрээний нөхцөл, үйлчилгээг судлах, тохирсон хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэргээр үр ашигтайгаар ажилласаар байна.

2010 онд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-д Airbus 310-300 агаарын хөлгийн үзлэгийн үед үйлдвэрийн ослоос учирсан хохиролд агаарын хөлгийн их бие, өөрийн хүлээх хариуцлагын даатгалаар AON брокероор дамжуулан Ллойдын зах зээлийн тэргүүлэх MSP, Chartis, Aspen зэрэг давхар даатгагчдын хамт 2 тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг олгов.

2014 онд агаарын хөлгийн их биеийн даатгалаар ОХУ-ын Ингострах давхар даатгагчийн хамт 1 тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.

Ийнхүү бид дэлхийн тэргүүлэх олон улсад нэр хүнд бүхий давхар даатгагч, брокерийн хамтаар харилцагчиддаа учирсан хохирлыг түргэн шуурхай шийдвэрлэж байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн юм.

2014 онд бид дэлхийд тэргүүлэгч “AXA Group”-ийн AXA Corporate Solutions болон АХА Healthcare Management компаниудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр Монголын даатгалын зах зээлд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа билээ.

AXA Group нь мэргэжлийн зааварчилгаа, давхар даатгалын хамгаалалт болон судалгаа , хөгжлийн үйлчилгээгээр хангах замаар Бодь Даатгал компанийн бизнес хөгжлийг дэмжиж ажиллах бөгөөд Бодь Даатгал компани нь AXA Group-ийн дэлхийн хэмжээний томоохон харилцагчдын Монгол дахь албан ёсны түншлэгч нь байна.