Нууцлал хамгааллын нөхцөл
BODI-INSURANCE.COM САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Нийтлэг үндэслэл
1.1 https://bodi-insurance.com цахим сайт нь “Бодь даатгал” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, онлайнаар даатгалын гэрээ байгуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар дамжуулан онлайнаар даатгалын гэрээ байгуулах боломжтой болно.
1.3 Хэрэглэгч гэдэг нь https://bodi-insurance.com вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн онлайнаар даатгалын гэрээ байгуулж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
2. Талуудын эрх үүрэг
2.1 Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Бодь даатгал” ХХК бүрэн хариуцна.
2.2 “Бодь даатгал” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
2.3 Төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
2.4 Хэрэглэгч онлайн даатгалын гэрээ байгуулахдаа шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт, тодорхой, товчлолгүй оруулах үүрэгтэй. Мэдээллийг буруу, зөрүүтэй, дутуу оруулснаас үүдэн гарах аливаа үр дагаврыг даатгагч хариуцахгүй
2.5 Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй
3. Онлайн даатгалын журам
3.1 Хэрэглэгч https://bodi-insurance.com системийг ашиглан 24 цагийн аль ч цагт даатгалын бүтээгдэхүүнийг сонгон цахимаар даатгал хийлгэх боломжтой.
3.2 ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
3.2.1 Хэрэглэгч https://bodi-insurance.com системийг хандан “Онлайн даатгал” хэсгээс сонирхож буй даатгалын бүтээгдэхүүнийг сонгоно.
3.2.2 Сайт танд даатгуулагч болон даатгалын зүйлийн талаар мэдээлэл бөглөх цонхыг харуулах бөгөөд уг цонхонд хамаарах мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт оруулна.
3.2.3 Мэдээллийг үнэн зөв оруулснаар даатгалын үнэлгээ, хураамж үнэн зөв тооцоологдон гарч ирэх бөгөөд зөвшөөрснөөр танд “Даатгалын гэрээний нөхцөл”-ийг харуулна.
3.2.3 Хэрэглэгч даатгалын гэрээний нөхцөлтэй бүрэн гүйцэт танилцаж гэрээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч буй тохиолдолд уг нөхцөлөөр гэрээ байгуулахаар шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөж даатгалын хураамжийг төлнө.
3.2.4 Даатгалын хураамжийг 100% бүрэн төлсөнөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд даатгагч таны бүртгүүлсэн имэйл хаягаар гэрээний нөхцөлийг илгээнэ.
3.3 ГЭРЭЭ ЦУЦЛАХ
3.3.1 Онлайнаар байгуулсан даатгалын гэрээг “Бодь даатгал” ХХК-ийн салбарт хандаж тухайн гэрээнд заасан журмын дагуу цуцлаж хураамжийн буцаалт авах боломжтой.
4. Даатгагчийн хариуцлагын хязгаарлалт
4.1 Даатгагч нь онлайн даатгалын гэрээ байгуулахдаа даатгуулагчийн өгсөн мэдээллийг үнэн зөв хэмээн үзэж гэрээ байгуулах бөгөөд мэдээллийг буруу, зөрүүтэй, дутуу оруулснаас үүдэн гарах аливаа эрсдэлийг хариуцахгүй.
4.2 Энэхүү журмаар “Онлайн даатгалын гэрээний нөхцөл, нөхөн төлбөр, гэрээ цуцлалттай” холбоолтой харилцааг зохицуулаагүй бөгөөд зөвхөн онлайраад даатгал хийлгэхтэй холбогдон үүсэх харилцаанд үйлчилнэ.
5. Хэрэглэгчийн хариуцлага
5.1 Хэрэглэгч нь https://bodi-insurance.com системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг даатгагч хариуцахгүй болно.
5.2 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.