Prius 55 даатгалын гэрээний нөхцөл
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ
ПРИҮС 55
/Toyota Prius загварын автомашинд тусгайлан зориулав/
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү даатгалын гэрээгээр (цаашид “Гэрээ” гэх) даатгуулагч гэрээнд заасан даатгалын зүйлээ даатгагчид даатгуулж даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
- Даатгагч даатгуулагч талууд (цаашид хамтад нь “Талууд” гэх) гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү даатгалын үйлчлэх хүрээ нь Монгол улсын нутаг дэвсгэр байна.
ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
- Талууд гэрээнд заасан нэр томъёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
- “Даатгагч” гэж даатгалын тухай Монгол улсын хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ”Бодь даатгал” ХХК-ийг;
- “Даатгуулагч” гэж даатгалын зүйлийг даатгуулж, даатгагчтай даатгалын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;
- “Даатгалын зүйл” гэдэгт даатгуулагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад буй тээврийн хэрэгсэл буюу Toyota Prius загварын автомашин байна. (гэрээний хавсралтад нэг бүрчлэн тусгасан);
- “Даатгалын баталгаа” гэж даатгалын зүйл, үнэлгээ, хугацааг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон баримт бичгийг;
- “Даатгалын эрсдэл ” гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан орчин, нөхцөлийг;
- “Даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зvйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг;
- “Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;
- “Засварын зардал“ гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчийн тээврийн хэрэгслийг сэргээн засварлахад гарсан зардлыг;
- “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг;
- “Даатгалын үнэлгээ” гэж даатгуулж буй тээврийн хэрэгслийн мөнгөн илэрхийллийн хэмжээг;
- “Өөрийн хүлээх хариуцлага” гэж даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу даатгуулагчийн хариуцах мөнгөн төлбөрийн хэмжээг;
- “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт байгалийн гамшигт нэрвэгдсэн, хорио цээр тогтоосон бүсэд тусгаарлагдсан, хүндээр өвдөж гэмтсэн, бусдад яаралтай тусламж үзүүлсэн, хөдөө хээр газар даатгалын тохиолдол болсон гэх мэтийг тус тус ойлгоно.
- “Нөхөн сэргээх үнэлгээ” гэж тээврийн хэрэгсэл нөхөн сэргээгдэх, засварлагдахад гарах шууд зардал буюу сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ мөн эд ангийг засах зардал, будаг туслах материалын зардал, ажлын хөлсний зах зээлийн дундаж үнийг;
- “Зах зээлийн бодит үнэ” тээврийн хэрэгслийг даатгах үед зах зээл дээрх тухайн тээврийн хэрэгсэлтэй үйлдвэрлэсэн он, марк, загварын хувьд адил тээврийн хэрэгслийн зах зээл дээрх үнэ;
- “Элэгдэл” гэж тээврийн хэрэгсэл нь хэвийн ашиглалтын явцад зөвхөн хугацаанаас хамааран хорогдсон өртгийг;
- “Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл” гэж даатгалтай тээврийн хэрэгслийг автомашин жолоодох эрх бүхий даатгуулагч болон зөвшөөрөгдсөн этгээд жолоодож явсан үеийг;
- “Зам тээврийн осол” гэдэгт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд орохыг ойлгоно. Батлагдаагүй, баталгаат бус замаар хөдөлгөөнд оролцох болон уралдаан тэмцээн, үзүүбэр, тоглолтод оролцох, туршилтын жолоодлого, автомашиныхаа хүч, туулах чадварыг үзэх, гол ус гатлах үедээ автомашиндаа учруулсан хохирол хамаарахгүй;
- “Баталгаат бус зам” гэдэгт газар товчлон гарамгүй газраар гол гатлах, гол, нуурын хөлдсөн мөсөн дээгүүр явах, жалга, гуу гатлах зэрэг үеийг ойлгоно. Үүнд: Өвөлжөө, хаваржаа уруу явах үеийн зурвас замыг авч үзэхгүй;
- “Бүрэн сүйрэл” гэдэгт тээврийн хэрэгсэл, нөхөн сэргээгдэх, засварлагдах боломжгүй буюу нөхөн сэргээгдэх зардал нь даатгалын үнэлгээнээс хэтэрсэн байх нөхцөл байдлыг;
ГУРАВ. ДААТГАЛЫН НӨХЦӨЛ
- Даатгалын гэрээгээр дараах эрсдлээс учирсан хохирлыг нөхөн төлөх бөгөөд даатгалын нөхөн төлөх хувь хэмжээ хамгаалалтанд заасны дагуу байна.
№ | Даатгалын эрсдэл |
Хамгаалалт
|
3.1 | Зам тээврийн осол | 100% |
3.2 | Байгалийн эрсдэл | 100% |
3.4 | Шилний хохирол: Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн салхи, хаалганы шилэнд учирсан хохирол | 100% |
3.7 | Мал, амьтнаас учруулах эрсдэл | 100% |
3.9 | Галын эрсдэл: Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт | 100% |
Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага | 0.0-40.0% | |
Нэмэлт үйлчилгээ | ||
3.19 | 24 цагийн дуудлага хүлээн авах үйлчилгээ | ü |
3.21 | Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн зөвлөгөө | ü |
ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ
- Даатгалын зүйл нь иргэн, хуулийн этгээдийн В ангилалын суудлын тээврийн хэрэгсэл буюу Toyota үйлдвэрийн Prius загварын автомашин байна.
- Даатгуулагчийн хүсэлт гаргаснаар хоёр тал харилцан тохиролцож тээврийн хэрэгсэлд анх үйлдвэрээс суурилуулсан иж бүрдэлд ороогүй, шинээр суурилуулсан нэмэгдэл тоног төхөөрөмж болох аудио болон видео тоног төхөөрөмж, гэрлэн болон дохиоллын төхөөрөмж г.м-ийг нэмэлтээр даатгуулж хураамж төлсөн бол тэдгээр нь даатгалын зүйл болно.
ТАВ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
- Тээврийн хэрэгслийн даатгалын нийт үнэлгээ нь Toyota үйлдвэрийн Prius автомашины загвар, төрөл, үйлдвэрлэгдсэн он болон импортлогдсон огноо зэрэгт суурилсэн зах зээлийн үнэлгээг баримтлахгүй бөгөөд тогтмол 5,000,000.0₮ (Таван сая төгрөг) байна.
- Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын нийт тохиолдлын тоо нь 5 (таван удаа) байна.
- Нэг удаагийн тохиолдлын үнэлгээний дээд хязгаар нь 1,000,000.0₮ (Нэг сая төгрөг) хүртэл байна.
- Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс дараах хувиар тооцно.
№ | Бүтээгдэхүүн | Үнэлгээ | Хураамжийн хувь | Даатгалын хураамж |
1 | Prius 55 | 5,000,000.0₮ | 1.1% | 55,000.0₮ |
- Даатгалын хураамж төлөх хугацааг даатгалын гэрээнд тодорхой заана. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд гэрээнд заасан дүнгээр даатгалын хураамж төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.
- Даатгалын хугацаанд даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр олгосон тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний үлдэх хугацаанд нөхөн төлбөр олгосон хэмжээгээр буурах бөгөөд зохих хураамжийг төлсний үндсэн дээр даатгалын үнэлгээг дахин сэргээж болно.
ЗУРГАА. ДААТГАЛЫН ГЭРЭЭ, ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ
- Даатгалын гэрээ байгуулахдаа тусгайлан заагаагүй бол гэрээг 1 жилээр байгуулна.
- Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол гаргаж нөхөн төлбөр авч байсан бол гэрээг сунгахдаа даатгалын хураамжийг нэмж тооцох талаар тохиролцоно.
- Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно.
- Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
- Даатгагч гэрээгээр хүлээсэн нөхөн төлбөр олгох үүргээ үнэлгээний 100%-иар гүйцэтгэж, даатгуулагч даатгалын үнэлгээг сэргээгээгүй нөхцөлд;
- Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан;
- Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
- Даатгалын зүйл шүүхийн шийдвэрээр хураагдсан;
- Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон;
- Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
- Даатгалын зүйл даатгалын тохиолдлоос бусад тохиолдлоор устаж үгүй болсон;
- Даатгуулсан тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрээр хураасан.
- Дараах тохиолдолд даатгалын гэрээг цуцална.
- Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачилга гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
- Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч өөрийн санаачилгаар гэрээг цуцалж болно.
- Гэрээний хугацаа дууссан тохиолдолд талууд энэхүү нөхцлөөр цаашид үргэлжлүүлэн сунгах талаар хэлэлцэн тохиролцож гэрээний хугацааг шинэчлэн тогтоож баталгаажуулснаар даатгалын гэрээ сунгагдана.
- Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
ДОЛОО. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуулийн дагуу гэрээгээр тохиролцсон хэмжээгээр, зохих хугацаанд олгох;
- Даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;
- Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
- Монгол улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;
- Даатгуулагч эрх зүйн чадамжгүй болсон тохиолдолд түүний даатгалтай холбоотой эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх;
- Даатгалын тохиолдол нь буруутай этгээдтэй бол даатгуулагчийн хохирол нэхэмжлэх эрхийг үл маргах журмаар шилжүүлэн авах;
- Даатгалын зүйл бүрэн сүйрч даатгагч, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгосон эсвэл сольж өгсөн тохиодолд тухайн зүйлийн үлдэх хэсгийн өмчлөх эрхийг даатгагч өөр дээрээ шилжүүлэн авна.
НАЙМ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Иргэний Хуулийн 436.1-д заасны дагуу даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиодол бий болоход нөлөөлж болох түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл, байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
- Даатгагч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
- Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;
- Даатгуулахтай холбоотой, даатгалын эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай баримт материалыг Иргэний хуулийн 436.1-д заасны дагуу даатгагчид үнэн зөв гаргаж өгөх;
- Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг авах;
- Хохирлын шалтгаан нь буруутай этгээдтэй бол түүнээс төлбөр нэхэмжлэх эрхийг даатгагчид шилжүүлэх ба хохирлыг нэхэмжлэх бүхий л үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж хамтран ажиллах;
- Даатгалын зүйлд даатгагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц мэдээлэл өөрчлөгдсөн /зориулалт, хаяг, байршил, зээлийн барьцаанд тавьсан, бусдын өмчлөлд шилжүүлсэн гэх мэт/ тухай бүрт ажлын 14 хоногийн дотор даатгагчид мэдэгдэх, даатгалын гэрээт баталгаанд тусгуулах;
- Даатгалын тохиолдлын үед дараах үүргийг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Даатгалын тохиолдлын үед даатгагчид нэн даруй мэдэгдэх бөгөөд зайлшгүй тохиолдолд зохих мэргэжлийн, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэж бүртгүүлэх;
- Даатгуулагч хохирлын хэмжээг ихэсгэхгүй байлгах талаар бололцоот бүхий л арга хэмжээг авах;
- Буруутай байж болзошгүй этгээдийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулж даатгагчид өгөх, зөвшилцөл хийхгүй байх, хохиролын төлбөрийг авахгүй, тохиролцоо хийхгүй байх;
- Даатгагчид тогтоосон хугацаанд даатгалын тохиолдолтой холбоотой шаардлагатай мэдээ, баримтуудыг өөрийн зардлаар бүрдүүлэн өгөх, тэдгээрийг судлахад шаардлагатай хугацаагаар ханга;
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан даатгуулагч нь гуравдагч талын өмнө даатгагчтай зөвшилцөлгүйгээр өөрийн бурууг хүлээхгүй байх, төлбөр төлөх болон бусад тохиролцоо хийхгүй байх
- Хэрэв даатгуулагч нь даатгалын зүйлээ өөр даатгагчид даатгуусан хүчинтэй гэрээ байгаа тохиолдолд энэ тухай даатгагчид мэдэгдэх;
Даатгалын тохиолдлын үед даатгагчид мэдэгдэх
- Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (Шуурхай алба: 9905-4800, 7000-4800) нэн даруй мэдэгдэх, шалтгааныг тогтооход оролцуулах, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч баримтжуулан даатгагчийн албан ёсны хаягт нөхөн төлбөрийн шаардлагатай бичиг баримтийг бүрдүүлэн өгнө.
ЕС. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР
- Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, даатгалын гэрээгээр зохицуулагдана.
- Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг.
- Даатгалын гэрээ, сертификат эсвэл гэрээт баталгааны эх хувь.
- Даатгалын тохиолдол болсон ослын газар дээр ажилласан тухай протокол, дүгнэлт. Гэрээний 9.13-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд дээрх протокол, дүгнэлтийг шаардахгүй байж болох ч даатгагчийн шуурхай албанд заавал утсаар мэдэгдэж зааварчилгаа авна.
- Даатгуулагч буруутай эсэхийг магадлах зорилгоор ослын шалтгааныг тогтоосон зам тээврийн ослын акт, акт үйлдэгдээгүй тохиолдолд тодорхойлолт.
- Учирсан хохиролд үнэлгээ хийсэн үнэлгээчний дүгнэлт.
- Эвдрэл гэмтэлд засвар хийсэн засварын газрын баримт.
- Эвдрэл, гэмтлийн байдлыг харуулсан фото зураг.
- Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын тодорхойлолт (галын дүгнэлт болон бусад.)
- Зам тээврийн осол, хэрэг нь цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад шалгагдаж, хянагдаж байгаа тохиолдолд тэдгээр байгууллагын шийдвэр.
- Даатгалтай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд нөхөн сэргээх үнэлгээнээс түүний элэгдлийг тооцон, гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч нөхөн төлбөр олгоно.
- Даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан эхний тохиолдолд олгох нөхөн төлбөриийн хэмжээ нь гэрээний 5.3-т заасны дагуу нэг удаагийн тохиолдлын үнэлгээний дээд хэмжээнээс хэтрэхгүй бөгөөд эхний болон хоёр дахь тохиолдолд өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ 0% (Хорин хувь), гурав дахь тохиолдолд 30.0% (Гучин хувь), дөрөв болон тав дахь тохиолдолд 40.0% (дөчин хувь)-тай тэнцүү байна.
- Даатгуулагчийн доор дурьдсан илт буруутай үйлдлээс үүдэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд дараах хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно. Үүнд:
- Урсгал сөрсөн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, түр зогсохыг хориглосон газар зогссон, зам тээврийн ослын талаар замын цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр олгоно.
- Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хохирлын дүнгийн 30 хувь хүртэл хэмжээгээр олгоно.
- Тээврийн хэрэгслийн шилний хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй тохиолдолд засварын зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох ба хэрвээ уг хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцно.
- Даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
- Даатгалын хүчинтэй хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь гэрээ, баталгаанд заасаны дагуу даатгалын нийт үнэлгээ буюу 5,000,000.0₮ (Таван сая төгрөг)-с хэтрэхгүй байна.
- Даатгалын хүчинтэй хугацаанд нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээ, баталгаанд заасаны дагуу 1,000,000.0₮ (Нэг сая төгрөг)-с хэтрэхгүй байна.
- Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт, тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эрх бүхий байгууллага хянаж, шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд энэхүү гэрээнд заасан нөхцөл, хугацаа үйлчлэхгүй.
- Даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурна.
- Суудлын гэнэтийн осол, эмчилгээний зардал нь тухайн тээврийн хэрэгсэл ослын улмаас жолооч болон зорчигчийн эрүүл мэндэд учирсан бэртэл гэмтлийн үед эмнэлэг эмчилгээний зардлын баримтыг үндэслэн олгоно. Суудлын гэнэтийн осол, эмчилгээний зардлын үнэлгээ нь тухайн тээврийн хэрэгслийн суудлын тоонд тэнцүү хуваагдаж суудал тус бүрийн үнэлгээ гарна.
- Монгол улсын даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
- Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
- Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.
- Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөнд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдолын үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
- Томилогдсон комисс даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.
- Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан, гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн адил нөхөн төлөгдөхөөр тохиолдолд даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
- Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг даатгагч нөхөн төлбөр хүссэн өргөдөл, материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан олгоно.
- Даатгалын зүйлд учирсан хэсэгчилсэн болон бүрэн сүйрлийн хохирлыг даатгагч барагдуулсан бол эвдэрч гэмтсэн эд хөрөнгө нь даатгагчийн өмчид шилжинэ.
- Даатгагч нь даатгалын тохиолдлын газар дээр очин ажиллах, протокол, дүгнэлт бичих боломжгүй алс хөдөө, орон нутагт гарсан тохиолдлын хувьд гэрээний 9.2 дахь заалтад зааснаас гадна дараах баримт, материалыг даатгуулагч бүрдүүлэх шаардлагатай.
- Орон нутгийн цагдаагийн байгууллагын акт, тодорхойлолт
- Осол болон эвдрэл, гэмтлийн фото зураг, 4-өөс доошгүй хувь байна.
- Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт.
- Хоёроос доошгүй гэрчийн тодорхойлолт, мэдүүлэг.
АРАВ. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ
- Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдагдсан тохиолдлуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
- Даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
- Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн;
- Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол, дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл, үйлдвэрийн гологдол, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан эвдрэл, хохирол, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг буруу суурилуулснаас үүссэн хохирол, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлж, гагнуур зэрэг засварын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан хохирол;
- Даатгал хийхийн өмнө оршиж байсан дутагдал, согогийн улмаас гарсан эвдрэл гэмтэл нь даатгал хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, фото зургаар баталгаажсан эсвэл шуурхай алба, замын цагдаагийн ослын газарт хийсэн акт дүгнэлтээр нотлогдсон;
- Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
- Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан эрсдлийн улмаас гарсан хохирол;
- Даатгалын гэрээний 5.1-3-т заасаны дагуу даатгалын үнэлгээ болон нийт тохиолдлын тооноос давсан хохирлын хэмжээ;
- Даатгалын гэрээний4, 9.5-д заасны дагуу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр;
- Даатгалын гэрээ эхлэхээс өмнө бий болсон аливаа эвдрэл гэмтэл
- Даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд даатгуулагч нь ослын шалтгааныг газар дээр нь тогтоох боломжийг датгагчид олгоогүй, даатгагчид нэн даруй мэдэгдэх, хохирол учирсан шалтгааныг тогтоолгох, даатгалын гэрээ байгуулахаас өмнө бий болсон эвдрэл, гэмтэлийн талаар даатгагчид үнэн зөв мэдээллэх, ослын дараах байдлыг хадгалах, тохиолдол бий болсныг нотлох 4-өөс доошгүй фото зураг авч баталгаажуулах зэрэг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болон даатгалын тохиолдлыг баталгаажуулаагүй тохиолдолд;
- Тээврийн хэрэгслийг согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсоноос үүдэн гарсан хохирол;
- Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
- Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар зорчин хад чулуу мөргөх, гол ус гатлах зэргээс учирсан хохирол;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр;
- Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
- Хохирлын шалтгаан тодорхой бус, хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол;
- Автомашины эвдрэл, цахилгааны гэмтэл, нэмэлт тоног төхөөрөмжийн гэмтэл, автомашинд хийсэн засварын ажлаас шалтгаалан гарсан гал болон эвдрэл зэргээс үүдэн автомашинаас өөрөөс нь үүссэн галын хохирол;
- Тээврийн хэрэгсэл болон тухайн ангилалын тээврийн хэрэслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо шилжүүлсэн үед учирсан хохирол;
- Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас автомашинд гарсан ердийн эвдрэл, автомашины ашиглалтаас хамаарсан элэгдэл хорогдол, үйлдвэрийн гологдлоос учирсан хохирол.
- Ослоос бусад шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжинд учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол.
- Хулгай, дээрмийн улмаас даатгалтай машин дотор байсан хувийн эд зүйл, нэмэлт тоноглол, өөр даатгалд хамрагдсан эд хөрөнгө болон задгай бүхээгтэй машин доторх эд зүйл алдагдсанаас үүссэн хохирол;
- Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна тохиолдсон хохирол;
- Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл үүссэн.
АРВАН НЭГ. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА, НУУЦЛАЛ
-
- Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай компанийн болоод харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад үзүүлэлтүүд, байгууллага, хувь хүний нууц, ноу-хау зэргийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүйгээр хугацаагүй чанд хадгална.
- Талууд даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан болон 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
- Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн бол даатгагчаас гэрээг цуцалж, хариуцлага хүлээлгэхээр баримтыг хуулийн байгууллагад шилжүүлнэ.
АРВАН ХОЁР. БУСАД
-
- Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжинд заасдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ. Энэхүү гэрээг монгол хэлээр хууль зүйн хувьд адил хүчинтэй 2 эх хувь үйлдэж талууд нэг нэг хувийг хадгалав.
- Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөрт тооцно.
- Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
- Даатгагч нь даатгуулагчид тээврийн хэрэгсэл даатгагдсан тухай нотолгоо болгож даатгалын баталгаа олгосон бөгөөд энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна.
ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Даатгалын тохиолдлын үед яаралтай авах арга хэмжээ:
- Авто тээврийн ослын үед даатгуулагч дараах арга хэмжээг нэн даруй авна:
- Даатгагчийн нөхөн төлбөрийн газрын “Шуурай алба”-нд нэн даруй мэдэгдэнэ.
- Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ. (Замын цагдаа, гал түймэртэй тэмцэх алба болон бусад холбогдох мэргэжлийн байгуулагууд гэх мэт…)
- Хохирлыг багасгах бусад бүхий л үйл ажиллагааг авна.
- Даатгагчид хохирлын талаарх дараах баримт, мэдээлэлийг явуулна:
- Гарсан хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичгээр,
- Гэрчлэх баримт, бусад холбогдох материалыг,
- Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлт.
- Даатгалын нөхөн төлбөр олгох материал дутуу, хангалттай биш гэж үзсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгох хугацааг хойшлуулах эрхтэй
- Гэмтэл бэртэлтэй холбоотой гэнэтийн ослын үед авах арга хэмжээ
- Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын үед шаардагдах түргэн тусламжийг яаралтай үзүүлэх
- Түргэн тусламж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх
- Даатгалын тохиолдол болсон газар боломжтой бол:
- Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах;
- Түүнд оролцсон болон гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах;
- Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртсэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл;
- Ямар ч хохирлын үед Шуурхай албанд нэн даруй яаралтай мэдэгдэж байх
НӨХӨН ТӨЛБӨРИЙН ГАЗАР- Нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэх, даатгалын тохиолдлын үед түргэн шуурхай ажиллах 24 цагийн дуудлага хүлээн авах үүргийг Шуурхай Алба гүйцэтгэнэ.
ХАЯГ:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
5-р хороо, Үндсэн хуулийн гудамж,
4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-7000 4800
Шуурхай албаны утас: 9905 4800
Email: claim@bodi-insurance.com