БОДЬ ДААТГАЛ ХК-ИЙН УДИРДЛАГУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Монгол улсын даатгалын салбарыг хөгжүүлэх хариуцлагатай нэр хүндтэй үйлсэд өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилласнаа үнэлүүлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Бодь Даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбаяр, Андеррайтингийн газрын захирал Б.Хүдэртулга, “Алтан гадас” одонгоор салбар нэгжийн удирдлагын хэлтсийн захирал П.Баярмаа нар шагнууллаа.
Төрийн дээд шагналаар шагнуулсанд Бодь даатгал компанийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.