БОДЬ ДААТГАЛ ХК НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

“Бодь Даатгал” ХК-ийн 2020 оны компанийн цэвэр ашгаас нийт 1,176,598,590 төгрөгийг ногдол ашигт хуваарилж 2021 оны 5 сарын 28-ны өдөр мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны данс руу ногдол ашгийг шилжүүллээ.
Компани 2020 оны 6 сард тухайн жилийн анхны IPO хийж олон нийтэд хувьцаа гаргаснаас хойш хагас жилийн үр дүнд үндэслэн анхны ногдол ашгаа тарааж байна.

Ковид-19 вирусын нөлөөгөөр 2020 онд Монгол улсын эдийн засаг өмнөх оноосоо 5%-иар, даатгалын салбарын цэвэр хураамжийн орлого 4%-иар буурсан ч Бодь Даатгал компанийн цэвэр хураамжийн орлого +5%-иар нэмэгдэж 14.7 тэрбум хүрлээ. Мөн гадаадын давхар даатгагчдад 19.4 тэрбум төгрөгийн хураамж бүхий даатгал шилжүүлж, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн шимтгэлийг хуримтлуулсан нь даатгалын салбар дахь давхар даатгалын шимтгэлийн орлогын 70%-ийг дангаараа эзэлж байна. Нийтдээ дотоод, гадаадын хураамж 33.8 тэрбум төгрөг хүрч өмнөх оноос 20 хувиар нэмэгдлээ.

2021 оны 1-р улирлын байдлаар компанийн цэвэр хураамжийн орлого 34%-иар өсч байгаа нь цаашид даатгалын салбар тэлэх хандлагатай байна.

Сүүлийн үед иргэд байгууллагын зүгээс даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших соёл, дадал хандлага нэмэгдэж даатгалын бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлсээр байна.

Бодь Даатгал ХК жил бүр тогтмол ногдол ашгийг хуваарилах бодлого баримтлах болно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.