БОДЬ ДААТГАЛ ХК-ИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.

Даатгалын салбарын хөгжлийг түүчээлж өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан олон жил үр бүтээлтэй, тууштай ажиллаж ирсэн даатгалын ахлах менежер Д.Даваацэрэн, захиргааны ахлах менежер Г.Эрдэнэсувд, даатгалын ахлах менежер Д.Должмаа нар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор, Иргэдийн борлуулалт, зуучлалын хэлтсийн захирал Э.Нандин-Эрдэнэ “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнууллаа.
Төрийн дээд одонгоор энгэрээ мялааж, бахдам амжилт гаргасан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.