bodi-insurance-logo-mn.png

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН “ПЛАТИНУМ 360” ДААТГАЛЫН ГЭРЭЭ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү даатгалын гэрээгээр (цаашид “Гэрээ” гэх) даатгуулагч гэрээнд заасан даатгалын зүйлээ даатгагчид даатгуулж даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Даатгагч, даатгуулагч талууд (цаашид хамтад нь “Талууд” гэх) гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3 Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү даатгалын үйлчлэх хүрээ нь Монгол улсын нутаг дэвсгэр байна.
1.4 Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, гэрээнд заасан дүнгээр даатгалын хураамж төлөгдсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

2.1 “Даатгагч” гэж даатгалын тухай Монгол улсын хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ”Бодь даатгал” ХХК-ийг
2.2 “Даатгуулагч” гэж даатгалын зүйлийг даатгуулж, даатгагчтай даатгалын гэрээ байгуулсан, даатгалын гэрээт баталгаа эзэмшигч иргэн/ хуулийн этгээдийг
2.3 “Даатгалын зүйл” гэдэгт даатгуулагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад буй тээврийн хэрэгслийг (гэрээний хавсралтад нэг бүрчлэн тусгасан)
2.4 “Даатгалын баталгаа” даатгалын зүйл, үнэлгээ, хугацааг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон гэрээг
2.5 “Даатгалын эрсдэл” гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан орчин, нөхцөлийг
2.6 “Даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зvйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг
2.7 “Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
2.8 “Албан ёсны дистрибьютор” гэж монгол улсад албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг автомашины дилер, дистрибьютор компанийг
2.9 “Засварын зардал“ гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчийн тээврийн хэрэгслийг сэргээн засварлахад гарсан зардлыг
2.10 “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг
2.11 “Даатгалын үнэлгээ” гэж даатгуулж буй тээврийн хэрэгслийн мөнгөн илэрхийллийн хэмжээг
2.12 “Өөрийн хүлээх хариуцлага” гэж даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу даатгуулагчийн хариуцах мөнгөн төлбөрийн хэмжээг
2.13 “Даатгалын хөнгөлөлт” даатгуулагчаас даатгагчид шилжүүлсэн даатгалын хураамжаас энэхүү гэрээнд заасан хувь хэмжээгээр эдлэх хөнгөлөлтийг
2.14 “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт байгалийн гамшигт нэрвэгдсэн, хорио цээр тогтоосон бүсэд тусгаарлагдсан, хүндээр өвдөж гэмтсэн, бусдад яаралтай тусламж үзүүлсэн, хөдөө хээр газар даатгалын тохиолдол болсон гэх мэтийг тус тус ойлгоно.
2.15 “Нөхөн сэргээх үнэлгээ” гэж тээврийн хэрэгсэл нөхөн сэргээгдэх, засварлагдахад гарах шууд зардал буюу сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ мөн эд ангийг засах зардал, будаг туслах материалын зардал, ажлын хөлсний зах зээлийн дундаж үнийг
2.16 “Зах зээлийн бодит үнэ” тээврийн хэрэгслийг даатгах үед тухайн тээврийн хэрэгсэлтэй үйлдвэрлэсэн он, марк, загварын хувьд адил тээврийн хэрэгслийн зах зээл дээрх үнэ
2.17 “Элэгдэл” гэж тээврийн хэрэгсэл нь хэвийн ашиглалтын явцад зөвхөн хугацаанаас хамааран хорогдсон өртгийг
2.18 “Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл” гэж даатгалтай тээврийн хэрэгслийг автомашин жолоодох эрх бүхий даатгуулагч болон зөвшөөрөгдсөн этгээд жолоодож явсан үеийг
2.19 “Зам тээврийн осол” гэдэгт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөндоролцож байх үедээ зам тээврийн осолд орохыг ойлгоно. Батлагдаагүй, зориулалтын буюу баталгаат бус замаар явснаас үүдсэн болон автомашиныхаа хүч, туулах чадварыг үзэх, гол ус гатлах зэргээр автомашиндаа учруулсан хохирол хамаарахгүй
2.20 “Баталгаат бус зам” гэдэгт газар товчлон гарамгүй газраар гол гатлах, гол, нуурын хөлдсөн мөсөн дээгүүр явах, жалга, гуу гатлах зэрэг үеийг ойлгоно.
Үүнд: Өвөлжөө, хаваржаа уруу явах үеийн зурвас замыг авч үзэхгүй
2.21 “Бүрэн сүйрэл” гэдэгт тээврийн хэрэгсэл, нөхөн сэргээгдэх, засварлагдах боломжгүй буюу нөхөн сэргээгдэх зардал нь даатгалын үнэлгээнээс хэтэрсэн байх нөхцөл байдлыг
2.22 “Эмчилгээний зардал” гэдэгт гэрээнд заасан эрсдэлийн улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан зорчигчийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл хохирол учирсан тохиолдолд олгох нөхөн төлбөрийг
2.23 “Албан ёсны засвар үйлчилгээний төв” гэж автомашины албан ёсны дилер, дистрибьютор компанийн засвар үйлчилгээний төвийг

ГУРАВ. ДААТГАЛЫН НӨХЦӨЛ

3.Даатгалын гэрээгээр дараах эрсдэлээс учирсан хохирлыг нөхөн төлөх бөгөөд даатгалын нөхөн төлөх хувь хэмжээ хамгаалалтад заасны дагуу байна.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛҮҮД: ХАМГАААЛАЛТ
3.1 Зам тээврийн осол 100%
3.2 Байгалийн эрсдэл 100%
3.3 Барилга, сантехникийн эрсдэл: Зогсоол талбай гаражид байх үеийн дулаан сантехникийн осол, барилгын нуралт 100%
3.4 Шилний хохирол: Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн салхи, хаалганы шилэнд учирсан хохирол 100%
3.5 Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл 100%
3.6 Биет зүйл дээрээс унах эрсдэл /гэрлийн шон, самбар болон ямар нэг зүйл дээрээс унах/ 100%
3.7 Мал, амьтнаас учруулах эрсдэл 100%
3.8 Өөрийн санаандгүй үйлдлээс гарах эрсдэл: Зогсоол талбай, гаражид ухрах, зогсох байрлуулах үйлдэл хийх үедээ даатгуулагч өөрийн санаандгүй үйлдлээс тээврийн хэрэгсэлдээ учруулсан хохирол 100%
3.9 Галын эрсдэл: Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт 100%
3.10 Толины хулгай /3 хүртэлх тохиолдол/ 100%
3.11 Гуравдагч этгээдээс учруулах хохирол: Тээврийн хэрэгсэл зогсоол, талбай, гаражид байх үед гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс учирсан эвдрэл гэмтэл 100%
3.12 Хулгайн эрсдэл: Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайд алдах 100%
3.13 Жижиг эд ангийн хулгайн эрсдэл: Автомашины доторх эд ангид тооцогдох зүйл хулгайд алдагдах 100%
3.14 Дугуйн эрсдэл: Замын хөдөлгөөнд оролцож байх үед хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, урагдах байдлаар дугуйнд учирсан хохирол 100%
3.15 Жолоо шилжүүлсэн үед гарах эрсдэл: 100%
Хэрвээ энэ бүх эрсдэл даатгуулагчийн буруугаас бий болсон бол: 100%
Нэмэлт хамгаалалтНэмэлт хамгаалалт
3.16 Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг албан ёсны дистрибьютор компанийн үнийн саналыг удиртгал болгож засварлана.
3.17 Эмчилгээний зардал (Ослын улмаас жолооч болон зорчигчийн эрүүл мэндэд учирсан бэртэл гэмтлийн үед шаардлагатай эмнэлэг эмчилгээний зардал) 5,000,000 төгрөг хүртэл
3.18 Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд олгох зардлын дээд хэмжээ /мянган төгрөгөөр/ 300,000 төгрөг
3.19 24/7 ШУУРХАЙ АЛБА ( 27/7 call center) +
3.20 1 жилийн засварын баталгаа /Гэрээт засварын газар/ +
3.21 Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгөх +
3.22 Засварын дараах гадна, дотор угаалгын зардал +

ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

4.1 Иргэн, хуулийн этгээдийн В,C,D ангиллын суудлын тээврийн хэрэгсэл.
4.2 Даатгуулагчийн хүсэлт гаргаснаар хоёр тал харилцан тохиролцож тээврийн хэрэгсэлд анх үйлдвэрээс суурилуулсан иж бүрдэлд ороогүй, шинээр суурилуулсан нэмэгдэл тоног төхөөрөмж болох аудио болон видео тоног төхөөрөмж, гэрлэн болон дохиоллын төхөөрөмж г.м-ийг нэмэлтээр даатгуулж хураамж төлсөн бол тэдгээр нь даатгалын зүйл болно.

ТАВ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

5.1 Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг албан ёсны дистрибьютор компанийн худалдан, борлуулсан буюу даатгуулагчийн худалдан авсан үнээр тогтооно.
5.2 Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг даатгалын гэрээнд заавал тусгана.
5.3 Даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн хувь хэмжээг даатгалын үнэлгээнээс 2.5% хувиар тооцно.
5.4 Даатгалын хураамж төлөх хугацааг даатгалын гэрээнд тодорхой заана. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд гэрээнд заасан дүнгээр даатгалын хураамж төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
5.5 Даатгуулагч нь даатгалын хураамжийг даатгагчид гэрээ байгуулагдсан тухай бүрд төлнө.
5.6 Даатгалын хугацаанд даатгуулагч гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ нь тэр хэмжээгээр буурах бөгөөд авсан нөхөн төлбөрт ногдох хураамжийг дахин төлсний үндсэн дээр даатгалын үнэлгээ сэргээгдэнэ.

ЗУРГАА. ДААТГАЛЫН БАТАЛГАА, ХУГАЦАА, ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ

6.1 Даатгалын гэрээ байгуулахдаа тусгайлан заагаагүй бол гэрээг 1 жилээр байгуулна.
6.2 Даатгалын хугацаанд даатгуулагч нөхөн төлбөр аваагүй тохиолдолд даатгагч хохиролгүйн хөнгөлөлт 5 хувиар үзүүлнэ.
6.3 Даатгалын гэрээний хугацаанд нөхөн төлбөр авсан бол гэрээг сунгахдаа даатгалын хураамжийг нэмж тооцох талаар тохиролцоно.
6.4 Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно.
6.4.1 Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон
6.4.2 Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан
6.4.3 Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон
6.4.4 Даатгалын зүйл шүүхийн шийдвэрээр хураагдсан
6.4.5 Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон
6.4.6 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
6.4.7 Даатгалын зүйл даатгалын тохиолдлоос бусад тохиолдлоор устаж үгүй болсон.
6.5 Дараах тохиолдолд даатгалын гэрээг цуцална.
6.5.1 Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачилга гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
6.5.2 Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч өөрийн санаачилгаар гэрээг цуцалж болно.
6.6 Гэрээний хугацаа дууссан тохиолдолд талууд энэхүү нөхцөлөөр цаашид үргэлжлүүлэн сунгах талаар хэлэлцэн тохиролцож гэрээний хугацааг шинэчлэн тогтоож баталгаажуулснаар даатгалын гэрээ сунгагдана.
6.7 Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

ДОЛОО. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

7.1 Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуулийн дагуу гэрээгээр тохиролцсон хэмжээгээр, зохих хугацаанд олгох
7.2 Даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих
7.3 Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
7.4 Монгол улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх
7.5 Даатгуулагч эрх зүйн чадамжгүй болсон тохиолдолд түүний даатгалтай холбоотой эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх
7.6 Даатгалын тохиолдол нь буруутай этгээдтэй бол даатгуулагчийн хохирол нэхэмжлэх эрхийг үл маргах журмаар шилжүүлэн авах
7.7 Даатгуулагчид учирсан хохиролд албан ёсны засвар үйлчилгээний төвийн дүгнэлтээр хийсэн үнэлгээний дагуу нөхөн төлбөрийн үйлчилгээ үзүүлэх
7.8 Даатгалын нөхөн төлбөр шийдвэрлэх үнийн дүгнэлтийг албан ёсны засвар үйлчилгээний төвөөс хүлээн авснаас хойш заасан хугацаанд багтаан нөхөн төлбөрийг олгох
7.9 Даатгалын зүйл бүрэн сүйрч даатгагч, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгосон эсвэл сольж өгсөн тохиолдолд тухайн зүйлийн үлдэх хэсгийн өмчлөх эрхийг даатгагч өөр дээрээ шилжүүлэн авна.

НАЙМ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

8.1 Иргэний Хуулийн 436.1-д заасны дагуу даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл, байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
8.2 Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу засвар үйлчилгээг тухайн автомашины албан ёсны засвар үйлчилгээний төвөөр хийлгүүлэхийг даатгагчаас шаардах
8.3 Даатгагч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
8.4 Даатгуулагчийн эрх үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих
8.5 Даатгал хийлгэхтэй холбоотой, даатгалын эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай баримт материалыг Иргэний хуулийн 436.1-д заасны дагуу даатгагчид үнэн зөв гаргаж өгөх
8.6 Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг авах
8.7 Хохирлын шалтгаан нь буруутай этгээдтэй бол түүнээс төлбөр нэхэмжлэх эрхийг даатгагчид шилжүүлэх ба хохирлыг нэхэмжлэх бүхий л үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж хамтран ажиллах
8.8 Даатгалын зүйлд даатгагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц мэдээлэл өөрчлөгдсөн /зориулалт, хаяг, байршил, зээлийн барьцаанд тавьсан, бусдын өмчлөлд шилжүүлсэн гэх мэт/ тухай бүрд ажлын 14 хоногийн дотор даатгагчид мэдэгдэх, даатгалын баталгаанд тусгуулах
8.9 Даатгалын тохиолдлын үед дараах үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
8.9.1 Даатгалын тохиолдолд бий болсон тухай даатгагчид (шуурхай албаны 99054800, 70004800 утсаар) нэн даруй мэдэгдэх, шалтгааныг тогтоолгоход оролцуулах, түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч баримтжуулах, хэрэв даатгагчид нэн даруй мэдэгдэж, оролцуулах боломжгүй нөхцөлд зохих мэргэжлийн эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэж бүртгүүлэн бичиг баримтыг даатгагчид хаягийн дагуу бүрдүүлэн өгнө.
8.9.2 Даатгуулагч хохирлын хэмжээг ихэсгэхгүй байлгах талаар бололцоот бүхий л арга хэмжээг авах
8.9.3 Буруутай байж болзошгүй этгээдийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулж даатгагчид өгөх, зөвшилцөл хийхгүй байх, хохирлын төлбөрийг авахгүй, тохиролцоо хийхгүй байх
8.9.4 Даатгагчид тогтоосон хугацаанд даатгалын тохиолдолтой холбоотой шаардлагатай мэдээ, баримтуудыг өөрийн зардлаар бүрдүүлэн өгөх, тэдгээрийг судлахад шаардлагатай хугацаагаар хангах
8.9.5 Хариуцлагын даатгалтай бол гуравдагч талын өмнө даатгагчтай зөвшилцөлгүйгээр өөрийн бурууг хүлээхгүй байх, төлбөр төлөх болон бусад тохиролцоо хийхгүй байх
8.9.6 Хэрэв даатгалын зүйлийг даатгуулсан гуравдагч даатгагчтай байгуулсан хүчинтэй гэрээ байгаа бол энэ тухай даатгагчид мэдэгдэх

ЕС. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

9.1 Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, даатгалын гэрээгээр зохицуулагдана.
9.2 Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно.
9.2.1 Даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг.
9.2.2 Даатгалын гэрээ, эсвэл даатгалын баталгааны эх хувь.
9.2.3 Даатгалын тохиолдолд ослын газар дээр ажилласан тухай протокол, дүгнэлт. Энэхүү гэрээний 9.13-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ заалтыг мөрдөхгүй байж болох хэдий ч даатгагчийн шуурхай албанд заавал утсаар мэдэгдэж зааварчилгаа авна.
9.2.4 Даатгуулагч буруутай эсэхийг магадлах зорилгоор ослын шалтгааныг тогтоосон зам тээврийн ослын акт, акт үйлдэгдээгүй тохиолдолд тодорхойлолт;
9.2.5 Учирсан хохиролд үнэлгээ хийсэн үнэлгээчний дүгнэлт
9.2.6 Эвдрэл гэмтэлд засвар хийсэн засварын газрын баримт
9.2.7 Эвдрэл, гэмтлийн байдлыг хариуулсан фото зураг
9.2.8 Шаардлагатай тохиолдолд гал, үнэлгээ зэрэг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
9.2.9 Зам тээврийн осол, хэрэг нь цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад шалгагдаж, хянагдаж байгаа тохиолдолд тэдгээр байгууллагын шийдвэр
9.3 Гэрээнд заасан даатгалын үнэлгээни хэмжээ тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнээс бага байвал нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний зах зээлийн үнэд эзлэх хув хувиар хувь тэнцүүлэн бодож нөхөн бөлбөр олгоно.
9.4 Даатгалтай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд нөхөн сэргээх үнэлгээнээс түүний элэгдлийн тооцон, гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч тооцон нөхөн төлбөр олгоно. Хэрэв даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авч байсан бол 9.10 дахь заалтын дагуу буурсан хувиар даатгуулагч өөрөө хариуцна.
9.5 Даатгуулагчийн дараах илт буруутай үйлдлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд дор дурдсан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно. Үүнд:
9.5.1 Урсгал сөрсөн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, түр зогсохыг хориглосон газар зогссон зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 50 хүртэл хувиар нөхөн төлбөр олгоно.
9.5.2 Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гарсан хохирлын дүнгийн 50 хүртэл хувиар нөхөн төлбөр олгоно.
9.6 Тээврийн хэрэгслийн шилний хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй тохиолдолд засварын зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох ба хэрэв уг хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцно.
9.7 Даатгалын тохиолдлын үед учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
9.8 Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ гэрээ, баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
9.9 Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд энэхүү гэрээнд заасан нөхцөл, хугацаа үйлчлэхгүй.
9.10 Даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурна.
9.11 Эмчилгээний зардлыг ослын улмаас жолооч болон зорчигчийн эрүүл мэндэд учирсан бэртэл гэмтлийн үед эмнэлэг, эмчилгээний төлбөрийн баримтыг үндэслэн олгоно.
9.12 Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах:
Монгол улсын даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
9.13 Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
9.14 Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.
9.15 Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөнд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдолын үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
9.16 Томилогдсон комисс даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.
9.17 Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан бол даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг даатгуулагчийн төлсөн хураамжид хувь тэнцүүлэн тооцож олгоно.
9.18 Даатгуулагч даатгалын тохиолдлын үед тээврийн хэрэгслээ албан ёсны дилер, дистрибьютор компанийн засвар үйлчилгээний төвд засуулах эрхтэй ба засварын төв энэхүү даатгалын гэрээг үндэс болгон шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ.
9.19 Нөхөн төлбөрийг албан ёсны засвар үйлчилгээний төвийн үнийг баримтлан олгох бөгөөд нөхөн төлбөр хүлээн авагч нь засвар үйлчилгээний төв байна.
9.20 Албан ёсны засвар үйлчилгээний төвийн дүгнэлтийн дагуу эд ангийг засах боломжтой гэж шийдвэрлэсэн тохиолдолд даатгуулагч өөрийн хүсэлтээр солиулах бол зөрүү төлбөрийг даатгуулагч бүрэн хариуцна.
9.21 Даатгуулагчийн хүсэлтээр албан ёсны засвар үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхгүй тохиолдолд даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтийг баримтлан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
9.22 Даатгуулагч энэхүү гэрээний 9.21-т заасны дагуу нөхөн төлбөр авах тохиолдолд нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан олгоно.
9.23 Даатгалын зүйлд учирсан хэсэгчилсэн болон бүрэн сүйрлийн хохирлыг даатгагч барагдуулсан бол эвдэрч гэмтсэн эд хөрөнгө нь даатгагчийн өмчид шилжинэ.
9.24 Бүрэн сүйрлийн үед даатгалын зүйлийн үнэлгээ нь тээврийн хэрэгслийн зах зээлийн бодит үнэлгээнээс илүү тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг биет хэлбэрээр буюу ижил төрлийн зүйлээр нөхөн олгож болно.
9.25 Даатгагч даатгалын тохиолдлын газар дээр очиж ажиллан протокол дүгнэлт бичих боломжгүй алс газар, хөдөө орон нутагт гарсан тохиолдлын хувьд энэ журмын 9.2 дахь заалтад зааснаас гадна дараах баримт, материалыг даатгуулагч бүрдүүлэх шаардлагатай.
9.25.1 Орон нутгийн цагдаагийн байгууллагын акт, тодорхойлолт
9.25.2 Осол болон эвдрэл, гэмтлийн 4-өөс доошгүй хувь фото зураг
9.25.3 Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын бичиг баримт
9.25.4 Хоёроос доошгүй гэрчийн тодорхойлолт мэдүүлэг.

АРАВ. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

10.1 Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурдагдсан тохиолдлуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
10.1.1 Даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн
10.1.2 Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол
10.1.3 Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол, дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл, үйлдвэрлэлийн доголдол, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан эвдрэл, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг буруу суурилуулснаас үүссэн хохирол, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлж, гагнуур зэрэг засварын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан хохирол
10.1.4 Даатгал хийхийн өмнө оршиж байсан дутагдал, согогёийн улмаас гарсан эвдрэл гэмтэл нь даатгал хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг, фото зургаар баталгаажсан эсвэл шуурхай алба, замын цагдаагийн ослын газарт хийсэн акт, дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд
10.1.5 Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
10.1.6 Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас гарсан хохирол
10.1.7 Тээврийн хэрэгслийг согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсоноос үүдэн гарсан хохирол
10.1.8 Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол
10.1.9 Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар зорчин хад чулуу мөргөх, гол ус гатлах зэргээс учирсан хохирол
10.1.10 Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр
10.1.11 Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол
10.1.12 Хохирлын шалтгаан тодорхой бус, хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол
10.1.13 Автомашины эвдрэл, цахилгааны гэмтэл, нэмэлт тоног төхөөрөмжийн гэмтэл, автомашинд хийсэн засварын ажлаас шалтгаалан гарсан гал болон эвдрэл зэргээ автомашинаас өөрөөс нь үүссэн галын хохирол
10.1.14 Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан үед учирсан хохирол
10.1.15 Даатгуулагчийн сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй, мансууруулах, согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохирол
10.1.16 Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас автомашинд гарсан ердийн эвдрэл, автомашины ашиглалтаас хамаарсан элэгдэл хорогдол, үйлдвэрийн гологдлоос учирсан хохирол
10.1.17 Ослоос бусад шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжинд учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол
10.1.18 Хулгай, дээрмийн улмаас даатгалтай машин дотор байсан хувийн эд зүйл, нэмэлт тоноглол, өөр даатгалд хамрагдсан эд хөрөнгө болон задгай бүхээгтэй машин доторх эд зүйл алдагдсанаас үүссэн хохирол
10.1.19 Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол
10.1.20 Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл үүссэн.

АРВАН НЭГ. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА, НУУЦЛАЛ

11.1 Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай компанийн болоод харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад үзүүлэлтүүд, байгууллага, хувь хүний нууц, ноу-хау зэргийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүйгээр хугацаагүй чанд хадгална.
11.2 Талууд даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд үлдсэн хугацаанд ногдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан болон 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
11.3 Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн бол даатгагчаас гэрээг цуцалж, хариуцлага хүлээлгэхээр баримтыг хуулийн байгууллагад шилжүүлнэ.

АРВАН ХОЁР. БУСАД

Даатгалын тохиолдлын үед яаралтай авах арга хэмжээ:
a.Авто тээврийн ослын үед даатгуулагч дараах арга хэмжээг нэн даруй авна:
* Даатгагчийн нөхөн төлбөрийн газрын “Шуурхай алба”-д нэн даруй мэдэгдэнэ
* Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх (замын цагдаа, гал түймэртэй тэмцэх алба болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд)
* Хохирлыг багасгах бусад бүх үйл ажиллагааг авах
* Даатгагчид хохирлын талаарх дараах баримт мэдээллийг явуулна:
* Гарсан хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичгээр
a.Гэрчлэх баримт, бусад холбогдох материалыг
b.Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлт
b.Даатгалын нөхөн төлбөр олгох материал дутуу, хангалттай биш гэж үзсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгох хугацааг хойшлуулах эрхтэй
1.Гэмтэл бэртэлтэй холбоотой гэнэтийн ослын үед авах арга хэмжээ
a.Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын үед шаардагдах түргэн тусламжийг яаралтай үзүүлэх
b.Түргэн тусламж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх
2.Даатгалын тохиолдол болсон газар боломжтой бол:
a.Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах
b.Түүнд оролцсон болон гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах
c.Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл
d.Ямар ч хохирлын үед Шуурхай албанд нэн даруй яаралтай мэдэгдэж байх.

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ГАЗАР

Нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэх, даатгалын тохиолдлын үед түргэн шуурхай ажиллах 24 цагийн дуудлага хүлээн авах үүргийг Шуурхай Алба гүйцэтгэнэ.


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно