
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ДААТГАЛ
САНАМЖ: Хэрэв та гэрийн тэжээвэр амьтнаа даатгуулахыг хүсвэл дараах шаардлагыг хангах ёстой.
* Таны өмчлөл, эзэмшилд байх
* Монгол улсад байнгын оршин суудаг байх
* Гэрээ эхлэх үед нохойн хувьд найман долоо хоногоос есөн настай , муурын хувьд найман долоо хоногоос арван нэгэн настай байх.
* Үүлдрийн гэрийн тэжээвэр амьтан бол удмын бичиг, пасспорт/вакцины гэрчилгээ/эмнэлгийн карттай байх
* Үүлдэр биш тохиолдолд 1 жилээс дээш тэжээсэн байх /пасспорт, вакцины гэрчилгээ, эмнэлгийн картаар баталгаажуулах/
Та дараах нөхцөлийг биелүүлж байх шаардлагатай:
* Гэрийн тэжээвэр амьтныг жил бүр тогтмол эмчийн үзлэгт хамруулах
* Гэрийн тэжээвэр амьтдыг халдварт энтерит, лейкеми, томуугаас урьдчилан сэргийлэх, малын эмч нарын зөвлөсний дагуу жил бүр тархалт, гепатит, лептоспироз, парвовирусын эсрэг вакцинд хамруулж байх /гэрчилгээн дээр он сар, тамга тэмдгээр баталгаажуулж байх/
Хэрэв даатгуулагч даатгал хийлгэхдээ ямар нэгэн байдлаар мэдээллийг худал бөглөсөн эсвэл нөхөн төлбөр авахдаа худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон бол нөхөн төлбөр олгохгүй гэдгийг анхаарна уу.

Нэмэлт мэдээлэл
Амьтны төрөл | Муур, Нохой |
---|---|
Нас | 2-6 сар, 7-12 сар, 1-3 нас, 4-6 нас, 7-9 нас, 10-11 нас |
Багц | Багц#1, Багц#2 |
Нэмэлт хариуцлагын даатгал | Нэмэлтгүй, 5,000,000₮ хүртэл, 10,000,000₮ хүртэл |

Даатгалын багцууд | Багц#1 | Багц#2 | ||
---|---|---|---|---|
Хамгаалалтын дүн | 1,000,000₮ | 2,000,000₮ | ||
Гэнэтийн ослоос үүдэлтэй зардлын хамгаалалт | ||||
Шөрмөс тасрах | ||||
Ясны хугарал | ||||
Рентген | ||||
Хазуулах | ||||
Хордлого /хорт бодисноос хордох/ | ||||
Гадны биет залгих | ||||
Нүдний гэмтэл | ||||
Бусад гэмтэл | ||||
Ослоос үүдэлтэй нас барах | ||||
Өвчнөөс үүдэлтэй эмчилгээний зардлын хамгаалалт | ||||
Жилийн дээд хязгаар | 500,000₮ хүртэл | 1,000,000₮ хүртэл | ||
Хорт хавдар | ||||
Артрит/Үе мөчний өвчин | ||||
Шээсний замын өвчин | ||||
Харшил | ||||
Чихний өвчин | ||||
Гударга | ||||
Парвовирус | ||||
Хордлого/бөөлжих&суулгах | ||||
Унтуулах тариа | ||||
Хураамж | 100,000₮ | 200,000₮ | Гэрийн тэжээвэр амьтнаас гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хариуцлагын даатгал | |
Гуравдагч этгээдийн бие эрхтний гэмтлийг эмчлүүлэх эмчилгээний зардлын хамгаалалт | 5,000,000₮ хүртэл | 10,000,000₮ хүртэл | ||
Нэмэлт хамгаалалтын хураамж | 50,000₮ | 100,000₮ |