АЯЛАЛЫН СТАНДАРТ ДААТГАЛ
Аялалын даатгал нь даатгуулагчийг учирч болзошгүй дараах үндсэн эрсдэлүүдээс даатгана:
– Гэнэтийн осол
– Гэнэтийн өвчин
– Нэр заасан өвчин
– Даатгуулагчийг учирч болзошгүй дараах нэмэлт эрсдэлүүдээс сонгосон багцаас хамааран даатгана.
– Хуулийн хариуцлага
– Ачаа тээш, бичиг баримт алдах
– Ачаа тээш, нислэг хоцрох
Даатгал үйлчлэх бүс нутаг | ОХУ, БНХАУ | ЗҮҮН ӨМНӨД АЗИ |
А. Үндсэн хамгаалалт | 15 сая | 30 сая |
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн осол/ | þ | þ |
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн өвчин, нэр заасан өвчин/ | 5 сая хүртэл | 10 сая хүртэл |
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх | þ | þ |
Нутаг оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх | – | þ |
Шарил зөөн тээвэрлэх | – | þ |
Даатгуулагчтай хамт яваа хүүхдийг нутаг буцаах, хүртэл | – | 5 сая |
Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал, хүртэл | 500 мянга | 1 сая |
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал | – | 250 мянга |
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал | – | 250 мянга |
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал, хүртэл | – | 100 мянга |
Хамгаалалт | Тайлбар |
А. Үндсэн хамгаалалт
Үндсэн хамгаалалт нь энэхүү даатгалын нөхцөл, хамгаалалт болон даатгалд хамрагдахгүй нөхцөлийн хүрээнд үйлчлэнэ. Таны аялал эхэлсэн өдрөөс хойш эмнэлгийн яаралтай болон аялалын яаралтай тусламж үйлчилгээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Та аялалаас буцаж ирсэн өдөр буюу аялал дууссан өдөр энэхүү яаралтай тусламжийн үйлчилгээ хүчингүй болох ба даатгалын хүчин төгөлдөр хугацаа дууссан өдрийн 24:00 цагт дуусгавар болно. |
|
Эмнэлгийн тусламж, эмчилгээ үйчилгээ | Даатгуулагч нь гадаад улсад аялж байх хугацаандаа өвчлөх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэхэд гарсан бодит зардлуудыг үндэслэн олгоно. |
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх | Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд эх оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэх, нүүлгэн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан тээврийн болон холбооны нийт зардал буюу дагалдах ердийн төлбөрийг даатгагч хариуцна.
Даатгуулагчийн эрүүл мэндийн байдал хүнд эсэхээс хамаараад хамгийн ойр эмнэлэгт яаралтай тээвэрлэх шаардлагатай байсан эсэхийг даатгагч бичиг баримтанд үндэслэн тодорхойлож болно. |
Эх оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх | Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсны дараа өөрийн эх орон руу нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Энэхүү яаралтай хүргэх үйлчилгээнд шаардагдах зайлшгүй зардлуудыг даатгагч хариуцна. Тухайн цагийн нөхцөл байдлыг харгалзан эх оронд нь ямар арга замаар эсвэл ямар хэрэгслээр яаралтай хүргэх талаар даатгагч шийдэх эрхтэй. |
Шарил зөөн тээвэрлэх | Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд амь насаа алдсан тохиолдолд тээврийн зардал болон тээвэрлэх явцад гарсан зайлшгүй зардлыг даатгагч хариуцна. |
Даатгуулагчтай хамт яваа бага насны хүүхдийг нутаг буцаах | Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэний улмаас нутаг орон уруу буцах боломжгүй болсон бол хамт явсан 18 (арван найм) ба түүнээс доош насны 1 (нэг) хүүхдийг нутаг оронд нь буцаах энгийн тасалбар болох замын зардлыг даатгагч хариуцна. |
Б. Нэмэлт хамгаалалт
Доорх хамгаалалт үйлчилгээ нь тухайн даатгалын багцаас хамаарч үйлчилнэ. |
|
Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал | Даатгуулагч зам тээврийн ослоос үүдэлтэй хуулийн болон хувь хүний өмнө хариуцлага хүлээх тохиолдолд өөрийгөө хамгаалах буюу өмгөөлөгч, хуулийн зөвлөх, хуулийн товчооны үйлчилгээний зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна. |
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал | Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд олон улсын агаарын тээврийн гишүүн байгууллагын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж ачаа болон гар тээшээ алдах тохиолдолд түүнийг буцаан олж авах зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцах бөгөөд, даатгуулагч нь тухайн алдагдсан ачаа тээш, гар тээшинд ямар ямар эд зүйл байсан болон дундаж ойролцоох үнэ, худалдаж авсан огноо гэх мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүрэгтэй. Алдагдсан ачаа тээшний нөхөн төлбөрийг олгохдоо “Олон улсын агаарын тээврийн байгууллагын ачаа тээврийн өмнө хүлээх хариулцлага”-ын журмыг мөрдлөг болгоно. |
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал | Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд төлөвлөгдсөн чиглэлийн дагуух нислэг хамгийн багадаа 6 (зургаан) цагаар саатсан тохиолдолд даатгагч нь нислэг хойшлогдсон тухай баримт бичиг болон бусад зардлын баримтыг үндэслэн хойшлогдсон хугацаанд зайлшгүй гарсан зардлыг баримтын эх хувь дээр үндэслэгдэн, холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна. |
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал | Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гадаад паспорт, жолооны болон иргэний үнэмлэхээ алдсан тохиолдолд тэдгээрийг буцаан сэргээх зардал болон тэдгээр бичиг баримттай тэнцэх эрх зүйн чадамжтай бичиг баримт гаргахад тус зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна. |
ОХУ, ЗҮҮН ӨМНӨД АЗИ АЯЛАЛЫН ДААТГАЛЫН ХУРААМЖ | |||
Бүсчлэл | ОХУ, Хятад | Зүүн өмнөд Ази | |
Хамгаалалт / Нөхөн төлбөрийн хэмжээ | ₮ 15,000,000 | ₮ 30,000,000 | |
Аялалын хоног
|
1-4 | 5,000 | 10,000 |
5-8 | 10,500 | 15,000 | |
9-11 | 17,500 | 25,000 | |
12-15 | 21,000 | 30,000 | |
16-22 | 24,500 | 35,000 | |
23-30 | 38,500 | 55,000 | |
31-45 | 49,000 | 70,000 | |
46-60 | 56,000 | 80,000 | |
61-90 | 66,500 | 95,000 | |
1. 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 5 хувийн хөнгөлөлттэй. | |||
2. 21-50 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 7.5 хувийн хөнгөлөлттэй. | |||
3. 51-ээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 10 хувийн хөнгөлөлттэй. | |||
Тайлбар: | |||
Даатгалд хамрагдах нас 64 хүртэл
65-аас дээш насны хүмүүст дээрх хөнгөлөлт хамаарахгүй бөгөөд 2 дахин нэмэгдүүлж хураамж төлж даатгуулна. |