7,980287,280
Цэвэрлэх

PID N/A Category

А ХЭСЭГ – ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ХАМГААЛАЛТ

ГЭНЭТИЙН ОСЛЫН УЛМААС ҮҮДЭН ГАРАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ – 50,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

ГЭНЭТИЙН ӨВЧЛӨЛИЙН УЛМААС ҮҮДЭН ГАРАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ – 10,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Даатгуулагч гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн ослын улмаас бэртэж  гэмтсэн  эсвэл  гэнэтийн  өвчлөлийн  улмаас  гарсан  яаралтай  эмчилгээнд  шаардагдсан эмчилгээний  нөхөн  олгогдох  зардлыг  даатгагч  нөхөн  төлөх  ба  даатгалын  тохиолдол  бүрт даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага нь 50 ам.доллар байна.

“ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭ” гэдэг нь та гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд хүндхэлбэрээр бэртэх эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас нэн даруй шаардлагатай эмчилгээ, эм тариа болон бусад эмнэлгийн үйлчилгээг хэлнэ.

“ЭМЧИЛГЭЭНИЙ НӨХӨН ОЛГОГДОХ ЗАРДАЛ” гэдэгт даатгуулагч гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас эмчлүүлэх тохиолдолд эмчийн зааварлаж зөвлөсөн буюу шаардсаны дагуу зайлшгүй хийгдэх үйлчилгээ, асаргаа сувилгаа буюу эм тариа боолт, эмчилгээ зэрэг зүй ёсны болон нийтлэг зардлууд хамаарагдана. Энэхүү зардал нь гэрээнд тусгагдсан дээд хязгаараас хэтрэхгүй болно.

Даатгагч нь зүй ёсны болон нийтлэг зардлаас хэтэрсэн хувийг төлөхгүй.

“ЗҮЙ ЁСНЫ БОЛОН НИЙТЛЭГ ЗАРДАЛ” гэдэгт тухайн газар нутагт эмчлүүлэхэд шаардагдах эм тариа, боолт, анхан шатны эмчилгээг бусад ижил төстэй эмчилгээний зардлуудтай харьцуулсан зардал юм. Даатгуулагчаас ямар нэгэн зардал гараагүй, бусад хүмүүсээс даатгуулагчид зарцуулсан эсвэл аялалын зардалд багтсан зардлыг даатгагч хариуцахгүй.

ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ БОЛОН АМБУЛАТОРИЙН ЗАРДАЛ – 50,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Та гадаад улс оронд аялахдаа даатгалын хугацаанд гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтсэн эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас амбулаторийн болон амбулаториос гадуурх яаралтай эмчилгээ шаардлагатай тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг даатгагч нь гэрээнд тусгагдсан дээд хязгаар хүртэл нөхөн төлнө.

Та даатгалын хугацаанд гадаадад аялахдаа гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн мөн эмчийн зааврын дагуу аяллын хугацаанаасаа хэтрүүлэн зайлшгүй хэвтэж эмчлүүлэх болсон тохиолдолд энэхүү даатгалын хамгаалалт нь даатгуулагчийн эмнэлгээс гарах өдөр хүртэл хүчинтэй ба эмчилгээний нийт зардлыг гэрээнд тусгагдсан дээд хязгаар хүртэл нөхөн төлнө. “ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ” гэдэгт даатгуулагч гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтсэн эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэж эмчилгээ хийгдэхэд гарсан зардлыг хэлнэ. “АМБУЛАТОРИЙН ЭМЧИЛГЭЭ” гэдэгт даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүйгээр эмчийн зааврын дагуу гадуур хийгдэх эмчилгээ гэж ойлгоно.

ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ ҮЕД ГАРСАН ОРЧУУЛАГЧИЙН ЗАРДАЛ – 150 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Гэнэтийн ослын буюу гэнэтийн өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй даатгуулагчид орчуулагч шаардлагатай гэж эмнэлэг үзсэн тохиолдолд гарсан орчуулагчийн зардлыг даатгагч нөхөн төлнө. Даатгуулагч орчуулагч хөлсөлсөн зардлын баримтыг нэхэмжлэлдээ заавал хавсаргана.

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ БОЛОН ЗӨӨВӨРЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – 20,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

ХАМГИЙН ОЙР ЭМНЭЛЭГТ ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ

Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд нутаг оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан агаараар болон газраар зөөн тээвэрлэлтийн зардлыг даатгагч нөхөн төлнө.

Гэхдээ таны эрүүл мэндийн ноцтой хүнд шалтгааны улмаас эмнэлгийн яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийхийг зөвшөөрч таныг хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэхийг эмч баталгаажуулсан байх ёстой.

“ЯАРАЛТАЙ ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ” гэдэг нь таны эрүүл мэндийн ноцтой хүнд шалтгааны улмаас таны бэртэж гэмтсэн газраас нэн шаардлагатай эмнэлгийн эмчилгээг авч болох хамгийн ойр байгаа эмнэлэгт нэн даруй хүргэн тээвэрлэхийг хэлнэ. Тээвэрлэлт гэдэг нь эмнэлгийн яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн үед таныг тээвэрлэх шаардлагын улмаас газраар, далайгаар эсвэл агаараар тээвэрлэхийг хэлнэ. Тээвэрлэлт нь ердийн тээвэрлэгч байгууллага, агаарын буюу газрын түргэн тусламж, хувийн тээврийн хэрэгсэл болон бусад тээврийн хэрэгсэл байж болно.

Хэрвээ аялалын үед даатгуулагч бэртэж гэмтсэн, дагалдах хүн шаардлагатай гэж эмч албан бичгээр мэдэгдсэн тохиолдолд даатгуулагчид шаардлагатай дагалдан явах хүний зардал болох зүй ёсны болон нийтлэг зардлыг даатгагч нөхөн төлнө.

НУТАГ ОРОНД НЬ ЯАРАЛТАЙ ХҮРГЭХ БОЛОН ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ

Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсны  дараа өөрийн нутаг орон уруу буцах

 

яаралтай  шаардлага  гарсан  тохиолдолд  зардлыг  даатгагч  нөхөн  төлнө.  Онгоцны  тийзийг нэхэмжлэлдээ заавал хавсаргана.

Б ХЭСЭГ – АЯЛАЛЫН ХАМГААЛАЛТ

ХУВИЙН ХАРИУЦЛАГА АЛДСАНЫ УЛМААС ГАРСАН ХУУЛИЙН ЗАРДАЛ – 1,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Даатгагч нь даатгуулагчийн гадаад улс оронд даатгалын хүчинтэй хугацаанд хуулийн өмнө хариуцлага хүлээж шүүхээс гуравдагч этгээдэд мөнгөн төлбөр төлөх шийдвэр, нэхэмжлэл гарсан дараах тохиолдолд зардлыг нөхөн төлнө.

  1. Даатгуулагч хэн нэгэн  этгээдийн  амь  нас,  эрүүл  мэнд,  бие  эрхтэнд  гэмтэл  учруулсан  хуулийн хариуцлага
  2. Бусдын эзэмшиж буй эд хөрөнгийг гэмтээх эсвэл хохирол учруулсан хуулийн хариуцлага

НИСЛЭГ ХОЙШЛОГДОХ – 200 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Даатгуулагчийн тухайн гадаад улс орны эрх бүхий тээвэрлэгч байгууллагын хуваарьт аялал нь 10 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд даатгагч нь даатгуулагчид түр байрлах байр, унааны хөлс болон хоол ундны зардлыг нөхөн төлнө.

АЧАА ТЭЭШ СААТАХ – 100 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Тухайн тээвэрлэгч байгууллагын буруутай үйлдлээс болж даатгуулагчийн ачаа тээш гадаад улс оронд товлосон хугацаанаасаа 10 цагаас дээш хугацаагаар саатсан тохиолдолд шаардлагатай зүйлсийг худалдан авахад зориулж 100 хүртэлх ам.долларыг даатгагч нөхөн олгоно. Гоо сайхны бүтээгдэхүүн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зардал орохгүй болно.

Даатгуулагч нь тухайн тээвэрлэгч байгууллагын зорчигчийн тийзтэй байх ёстой. Мөн даатгуулагч нь тухайн тээвэрлэгч байгууллагаас даатгуулагчийн ачаа тээш хоцорсон шалтгааныг нотолсон албан бичиг болон худалдан авсан зүйлсийн төлбөрийн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх ёстой.

  1. Урьд өмнө мэдэгдэж байсан архаг, хууч өвчин, түүний үр дагавар, гэнэтийн өвчлөлийн шинж тэмдэг бүхий өвчлөл нь урьд өмнө нь мэдэгдэж байсан өвчний үр дагавар, илрэл, Гэрээний “нэр томъёoны тайлбар” гэсэн хэсгийн 9-д зааснаас бусад гэнэтийн өвчлөлөөс үүсcэн зардалд нөхөн төлбөр олгохгүй.
  2. Гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд монгол улсын газар нутагт байх хугацаанд гарсан эмнэлэг эмчилгээний зардлууд
  3. Эмчийн зөвлөгөөг үл хэрэгсэн явах, өмнө тохиолдсон өвчлөл болон урьд өмнө мэдэгдэж байсан нөхцөл, үр дагаварын улмаас эмнэлэг эмчилгээний шугамаар явсан тохиолдолд гарсан зардлууд, төлөвлөгөөт эмчилгээ
  4. Жирэмслэлт, төрөлт, дутуу төрөлт, зулбалт болон тэдгээрээс гарах хүндрэлүүд, түүний үр дагавар
  5. Мэргэжлийн спорт уралдаан тэмцээнд оролцох эсвэл ивээн тэтгэсэн уралдаан тэмцээнд оролцсон, уул хаданд авирах, хөл бөмбөг, агаарт шумбалт хийх, шүхрээр буух, морь унах, циркийн болон түүнтэй адилтгах тоглолтонд оролцох, скет/ролликоор гулсах, цас мөсний бүх төрлийн спорт, тэдгээрийн уралдаан тэмцээнд оролцох, төрөл бүрийн гүйлтийн уралдаан тэмцээнд оролцох, амьсгалах аппарат зүүн усанд шумбах зэргээс үүдэлтэй зардлууд
  6. Сэтгэл санааны гүн хямрал, цочрол болон сэтгэл мэдрэлийн өвчлөл
  7. Мансууруулах бодис буюу спиртийн бүтээгдэхүүн хэрэглэх, түүний хор уршиг, амиа хорлох, өөрийгөө санаатайгаар бэртээснээс үүдсэн зардал
  8. Шууд болон шууд бус замаар бэлгийн замын халдварт өвчин, түүний үр дагавар, ДОХ болон түүнтэй холбогдон гарах үр дагаварын улмаас гарсан зардал
  9. Агаарын тээврийн хэрэгслээр зорчигч байдлаар нисэхээс бусад ямарваа нэгэн байдлаар агаарын хөлгийн нислэгээс үүдэн гарсан аливаа нэгэн зардал

 

  1. Даатгуулагч хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэг үйлдэхийг завдах эсвэл хийхтэй холбогдон гарсан зардал
  2. Тухайн эмчилгээг стандартын дагуу бус, мэргэжлийн бус эсвэл эмчлэх эрхгүй эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хийлгэсэн аливаа эмчилгээтэй холбогдон гарсан зардлууд
  3. Олон нийтийн цуглаан, хүчирхийллийн хөдөлгөөн, болон цагдаа болон цэргийн хүчний хөдөлгөөн, дайнд /зарласан болон зарлаагүй/ оролцох, булаан эзлэх түрэмгийлэл эсвэл гадны халдлагад өртөх, дайны үйл ажиллагаа, иргэний дайн, эсэргүүцэл эсвэл үймээнд самуунд оролцсоны улмаас гарах зардлууд
  4. Цөмийн зэвсэг болон радио идэвхит цацрагийн идэвхжил, химийн бодис эсвэл биологийн материаллаг зүйлсийн шууд нөлөөнөөс үүссэн зардал
  5. Хэвийн эрүүл шүдний эмчилгээ, хиймэл шүд, шүд авах
  6. Сонсгол шалгуулах, сонсголын аппарат тавиулах, чих цоолуулах, шивээс хийлгэх болон тэдгээрээс гарах дагаварууд
  7. Нүдний үзлэг, хараа шалгуулах, ойрын болон холын харааг засах эмчилгээ, нүдний шил, линз, контактны линз тохируулах
  8. Гэрээнд хамаарагдахгүй аливаа эрсдлийн үр дагаварын улмаас үүссэн хохирол эсвэл нотлогдохгүй хохирол
  9. Даатгалын хугацаа дууссаны дараа эсвэл цуцалсан эсвэл түр зогсоосон тохиолдолд гарсан зардлуд
  10. Дараах эд зүйлсээ алдсанаас гарах хохирол

а. Бэлэн мөнгө, банк эсвэл бэлэн мөнгөний баримт, чек болон гэрээ хэлцэл

  1. b. Бусдын ачаа тээш болон хувийн зүйл
  2. c. Олон нийтийн хяналтгүй газарт өөрийн эд зүлйсээ орхих эсвэл даатгуулагч хариуцлага алдах
  3. d. Видео камер, гар утас, фото заргийн тоног төхөөрөмж, зөөврийн компьютер болон үнэт зүйлсээ даатгуулагч тээврийн хэрэгсэлд орхих
  4. Аялал жуулчлалын агентлаг, гэрээт ажилтан, орон сууц ба агаарын тээвэрлэгч болон машин түрээсийн агент болон түүнтэй хамтран ажилладаг байгууллагын ажилтны алдаа эсвэл буруу үйл ажиллагаанаас үүссэн хохирол эсвэл паспорт болон аяллын бичиг баримт, визээ гаргуулж чадаагүй эсвэл захиалгаас хоцрох буюу түүнтэй холбогдон гарах зардлууд
  5. Даатгуулагч засгин газрын олон нийтэд хандсан мэдээлэл болон эрх бүхий албан газрын сэрэмжлүүлгийг үл тоомсорлосноос үүсэх дараах тохиолдлуудад нэхэмжлэл үүсвэл:
  6. Тухайн улс оронд зорчихыг хориглосон
  7. Ажил хаялт, эсэргүүцэл, цаг агаарын таагүй байдал, иргэний хөдөлгөөн болон халдварт өвчний дэгдэлт
  8. H1N1 зэрэг агаар дуслаар халдварлах өвчнүүд
  9. Гаалийн ажилтан болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын тавьсан хорио цээр, баривчилгаа болон хойшлуулалт
  10. Монголд буцаж ирсний дараа бий болсон ачаа тээшний саатлаас үүссэн зардал

24. Гэнэтийн ослын болон өвчлөлийн улмаас хийсэн анхны мэс ажилбарын дараах хүндрэл, анхны мэс ажилбарын дараа дахин хийсэн мэс ажилбарын болон түүнтэй холбоотой бусад зардал

Privacy Preference Center