5,000133,000
Цэвэрлэх

PID N/A Category

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР, ХАМГААЛАЛТ

  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  • Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 10 (арван ) хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагч нь гадаад улсад аялаж байх хугацаанд гэнэтийн өвчлөлд нэрвэгдэх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын дагуу хэрэглэсэн эм тарианы зайлшгүй зардлууд дараах хэмжээтэйгээр төлөгдөнө. Үүнд:

 

Хамгаалалт Тайлбар

А. Үндсэн хамгаалалт

Үндсэн хамгаалалт нь энэхүү даатгалын нөхцөл, хамгаалалт болон даатгалд хамрагдахгүй нөхцөлийн хүрээнд үйлчлэнэ.

Таны аялал эхэлсэн өдрөөс хойш эмнэлгийн яаралтай болон аялалын яаралтай тусламж үйлчилгээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Та аялалаас буцаж ирсэн өдөр буюу аялал дууссан өдөр энэхүү яаралтай тусламжийн үйлчилгээ хүчингүй болох ба даатгалын хүчин төгөлдөр хугацаа дууссан өдрийн 24:00 цагт дуусгавар болно.

Эмнэлгийн тусламж, эмчилгээ үйчилгээ Даатгуулагч нь гадаад улсад аялж байх хугацаандаа өвчлөх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэхэд гарсан бодит зардлуудыг үндэслэн олгоно.
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх

Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд эх оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэх, нүүлгэн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан тээврийн болон холбооны нийт зардал буюу дагалдах ердийн төлбөрийг даатгагч хариуцна.

Даатгуулагчийн эрүүл мэндийн байдал хүнд эсэхээс хамаараад хамгийн ойр эмнэлэгт яаралтай тээвэрлэх шаардлагатай байсан эсэхийг даатгагч бичиг баримтанд үндэслэн тодорхойлож болно.

Эх оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсны дараа өөрийн эх орон руу нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Энэхүү яаралтай хүргэх үйлчилгээнд шаардагдах зайлшгүй зардлуудыг даатгагч хариуцна. Тухайн цагийн нөхцөл байдлыг харгалзан эх оронд нь ямар арга замаар эсвэл ямар хэрэгслээр яаралтай хүргэх талаар даатгагч шийдэх эрхтэй.
Шарил зөөн тээвэрлэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд амь насаа алдсан тохиолдолд тээврийн зардал болон тээвэрлэх явцад гарсан зайлшгүй зардлыг даатгагч хариуцна.
Даатгуулагчтай хамт яваа бага насны хүүхдийг нутаг буцаах Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэний улмаас нутаг орон уруу буцах боломжгүй болсон бол хамт явсан 18 (арван найм) ба түүнээс доош насны 1 (нэг) хүүхдийг нутаг оронд нь буцаах энгийн тасалбар болох замын зардлыг даатгагч хариуцна.

Б. Нэмэлт хамгаалалт

Доорх хамгаалалт үйлчилгээ нь тухайн даатгалын багцаас хамаарч үйлчилнэ.

Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал Даатгуулагч зам тээврийн ослоос үүдэлтэй хуулийн болон хувь хүний өмнө хариуцлага хүлээх тохиолдолд өөрийгөө хамгаалах буюу өмгөөлөгч, хуулийн зөвлөх, хуулийн товчооны үйлчилгээний зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд олон улсын агаарын тээврийн гишүүн байгууллагын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж ачаа болон гар тээшээ алдах тохиолдолд түүнийг буцаан олж авах зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцах бөгөөд, даатгуулагч нь тухайн алдагдсан ачаа тээш, гар тээшинд ямар ямар эд зүйл байсан болон дундаж ойролцоох үнэ, худалдаж авсан огноо гэх мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүрэгтэй. Алдагдсан ачаа тээшний нөхөн төлбөрийг олгохдоо “Олон улсын агаарын тээврийн байгууллагын ачаа тээврийн өмнө хүлээх хариулцлага”-ын журмыг мөрдлөг болгоно.
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд төлөвлөгдсөн чиглэлийн дагуух нислэг хамгийн багадаа 6 (зургаан) цагаар саатсан тохиолдолд даатгагч нь нислэг хойшлогдсон тухай баримт бичиг болон бусад зардлын баримтыг үндэслэн хойшлогдсон хугацаанд зайлшгүй гарсан зардлыг баримтын эх хувь дээр үндэслэгдэн, холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гадаад паспорт, жолооны болон иргэний үнэмлэхээ алдсан тохиолдолд тэдгээрийг буцаан сэргээх зардал болон тэдгээр бичиг баримттай тэнцэх эрх зүйн чадамжтай бичиг баримт гаргахад тус зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.

 

  • Эмнэлэг эмчилгээний зардлын нэг удаагийн тохиолдолд хамгаалалтын хүснэгтэнд заасан хязгаарт багтаан олгоно.
  • Гэрээнд заасан эрсдлийн улмаас эмнэлэгт хүргэх, эмчлэх болон шаардлагатай тохиолдолд эх орон уруу яаралтай буцаах тээврийн зардлыг үнэлгээний хязгаарт багтаан хариуцна.
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх тохиолдолд тусгай мэдлэг бүхий эксперт мэргэжилтэнд хандаж дүгнэлт гаргуулах эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд гэрээнд заасан нөхөн төлбөр олгох хугацаа үйлчлэхгүй.
  • Даатгалын хугацаанд олгогдох нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын гэрээний үнэлгээ, нөхөн төлбөрийн хязгаараас хэтрэхгүй байна.
  • Даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг заасан бол тухайн заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрөөс хасч тооцож олгоно.
  • Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирол, зардлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

ДААТГАЛЫН ХАСАЛТ ХЭСЭГ

 

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана. Үүнд:
    • Урьд өмнө мэдэгдэж байсан архаг хууч өвчин, түүний үр дагавраас үүдэн гарсан хохирол. Гэрээний нэр томъёоны “Гэнэтийн өвчин”, “Нэр заасан ердийн өвчин” гэсэн хэсэгт заасан өвчнөөс бусад тохиолдол, түүний үр дагавраас учрах хохирол
    • Гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд монгол улсын газар нутагт байх хугацаанд гарсан эмнэлэг эмчилгээний зардлууд
    • Эмчийн зөвлөгөөг үл хэрэгсэн явах, өмнө тохиолдсон өвчлөл болон урьд өмнө мэдэгдэж байсан нөхцөл, үр дагаварын улмаас эмнэлэг эмчилгээний шугмаар явсан тохиолдолд гарсан зардлууд ба төлөвлөгөөт эмчилгээ
    • Жирэмслэлт, төрөлт, дутуу төрөлт, зулбалт болон тэдгээрээс гарах хүндрэлүүд, түүний үр дагавар
    • Мэргэжлийн спорт уралдаан тэмцээнд оролцох эсвэл ивээн тэтгэсэн уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, уул хаданд авирах, хөл бөмбөг, агаарт шумбалт хийх, шүхрээр буух, морь унах, циркийн болон түүнтэй адилтгах тоглолтонд оролцох, скет/ролликоор гулсах, цас мөсний бүх төрлийн спорт, тэдгээрийн уралдаан тэмцээнд оролцох, төрөл бүрийн гүйлтийн уралдаан тэмцээнд оролцох, амьсгалах аппарат зүүн усанд шумбах зэргээс үүдэлтэй зардлууд
    • Сэтгэл санааны гүн хямрал, цочрол болон сэтгэл мэдрэлийн өвчлөл
    • Мансууруулах бодис буюу спиртийн бүтээгдэхүүн хэрэглэх, түүний хор уршиг, амиа хорлох, өөрийгөө санаатайгаар бэртээснээс үүдсэн зардал
    • Шууд болон шууд бус замаар бэлгийн замын халдварт өвчин, түүний үр дагавар, ДОХ болон түүнтэй холбогдон гарах үр дагаварын улмаас гарсан зардал
    • Агаарын тээврийн хэрэгслээр зорчигч байдлаар нисэхээс бусад ямарваа нэгэн байдлаар агаарын хөлгийн нислэгээс үүдэн гарсан аливаа нэгэн зардал
    • Даатгуулагч хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэг үйлдэхийг завдах эсвэл хийхтэй холбогдон гарсан зардал
    • Тухайн эмчилгээг стандартын дагуу бус, мэргэжлийн бус эсвэл эмчлэх эрхгүй эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хийлгэсэн аливаа эмчилгээтэй холбогдон гарсан зардлууд
    • Хэвийн эрүүл шүдний эмчилгээ, хиймэл шүд, шүд авах, сонсгол шалгуулах, сонсголын аппарат тавиулах, чих цоолуулах, шивээс хийлгэх болон тэдгээрээс гарах дагаварууд
    • Нүдний үзлэг, хараа шалгуулах, ойрын болон холын харааг засах эмчилгээ, нүдний шил, линз, контактны линз тохируулах
    • Гэрээнд хамаарагдахгүй аливаа эрсдлийн үр дагаварын улмаас үүссэн хохирол эсвэл нотлогдохгүй хохирол
    • Даатгалын хугацаа дууссаны дараа эсвэл цуцалсан эсвэл түр зогсоосон тохиолдолд гарсан зардлууд
    • Аливаа хулгайн улмаас учрах хохирол ба дараах эд зүйлсээ алдсанаас гарах хохирол:
  • Бэлэн мөнгө, банк эсвэл бэлэн мөнгөний баримт, чек болон гэрээ хэлцэл
  • Бусдын ачаа тээш болон хувийн зүйл
  • Олон нийтийн хяналтгүй газарт өөрийн эд зүйлсээ орхих эсвэл даатгуулагч хариуцлага алдах
  • Видео камер, гар утас, фото зургийн тоног төхөөрөмж, зөөврийн компьютер болон үнэт зүйлсээ даатгуулагч тээврийн хэрэгсэлд орхих
    • Аялал жуулчлалын агентлаг, гэрээт ажилтан, орон сууц ба агаарын тээвэрлэгч болон машин түрээсийн агент болон түүнтэй хамтран ажилладаг байгууллагын ажилтны алдаа эсвэл буруу үйл ажиллагаанаас үүссэн хохирол эсвэл паспорт болон аяллын бичиг баримт, визээ гаргуулж чадаагүй эсвэл захиалгаас хоцрох буюу түүнтэй холбогдон гарах зардлууд
    • Даатгуулагч засгийн газрын олон нийтэд хандсан мэдээлэл болон эрх бүхий албан газрын сэрэмжлүүлгийг үл тоомсорлосноос үүсэх дараах тохиолдлуудад нэхэмжлэл үүсвэл:
  • Тухайн улс оронд зорчихыг хориглосон
  • Ажил хаялт, эсэргүүцэл, цаг агаарын таагүй байдал, иргэний хөдөлгөөн болон халдварт өвчний дэгдэлт
  • H1N1 зэрэг агаар дуслаар халдварлах өвчнүүд
    • Гаалийн ажилтан болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын тавьсан хорио цээр, баривчилгаа болон хойшлуулалт
    • Монголд буцаж ирсний дараа тухайн гэнэтийн өвчин ба түүний үр дагаврын эмчилгээг үргэлжлүүлэхтэй холбоотой зардал
    • Гэнэтийн ослын болон өвчлөлийн улмаас хийсэн анхны мэс ажилбарын дараах хүндрэл, анхны мэс ажилбарын дараа дахин хийсэн мэс ажилбарын болон түүнтэй холбоотой бусад зардал
    • Олон нийтийн цуглаан, хүчирхийллийн хөдөлгөөн, болон цагдаа болон цэргийн хүчний хөдөлгөөн, дайнд /зарласан болон зарлаагүй/ оролцох, булаан эзлэх түрэмгийлэл эсвэл гадны халдлагад өртөх, дайны үйл ажиллагаа, иргэний дайн, эсэргүүцэл эсвэл үймээнд самуунд оролцсоны улмаас гарах зардлууд ба цөмийн зэвсэг болон радио идэвхт цацрагийн идэвхжил, химийн бодис эсвэл биологийн материаллаг зүйлсийн шууд нөлөөнөөс үүссэн зардал

Privacy Preference Center