Иргэдийн даатгал

Гэнэтийн ослын даатгал гэрээ

bodi-insurance-logo-mn.png


ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.Энэхүү гэрээгээр нэг талаас даатгуулагч нь амь нас, эрүүл мэндээ гэнэтийн ослоос даатгуулан даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгох, болон тэдгээртэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
2.Хоёр тал энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
1.“Даатгагч” гэж даатгалын тухай хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХХК-ийг
2.“Даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зvйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг
3.“Даатгагдагч” даатгалын гэрээгээр ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээд
4.“Даатгалын баталгаа” гэж даатгуулагчийн гэрээний хамт даатгуулагчид олгох баталгаа бичиг, сертификат
5.”Даатгалын зүйл” гэдэгт даатгуулагчийн эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага (гэрээний үндэн нөхцөл ба хавсралтанд тусгасан)
6.”Даатгалын эрсдэл” гэдэгт даатгуулсан зүйлд хохирол учруулж болох нөхцөл, орчныг
7.“Даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зvйлд даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирол тохиролцсон болзол бvрдэхийг
8.“Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
9.“Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг
10.“Давхар даатгал“ гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгахыг
11.“Даатгалын үнэлгээ” гэж даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эдийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээг
12.“Өөрийн хүлээх хариуцлага” гэж учирсан хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ
13.“Нөхөн сэргээх үнэлгээ” гэж даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдахад гарах шууд зардлыг
14.“Нөхөн төлбөртэй холбогдон гарах зардал” гэж даатгалын зүйлийг сэргээн засварлахтай холбогдон гарах шууд бус зардлыг
15.“Гэнэтийн осол” гэдэгт гэнэтийн, хүлээгдэж байгаагүй, санамсаргүй, гадны хүчний нөлөөгөөр бие махбодид гэмтэл, бэртэл учруулах гэнэтийн тохиолдол болсон нөхцөл байдлыг.
16.“Хөдөлмөрийн чадвар түр алдалт” гэдэгт даатгуулагч буюу даатгагдсан этгээд гэнэтийн ослын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон байнгын амбулторын хяналтанд байсан хуанлийн 90 хүртэлх хоногийг.
17.“Хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт” гэдэгт даатгуулагч буюу даатгагдсан этгээд гэнэтийн ослын улмаас эрүүл мэндээр хохирон, эмч нарын зөвөлгөөнөөр хөдөлмөрийн чадвар алдалт нөхөн сэргээгдэхгүй гэдэг нь тогтоогдож зэрэглэл тогтоосон нөхцлийг.
18.“Яаралтай нүүлгэн шилжүүлэлт” гэж тухайн даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн үед эмчийн зааварчилгаагаар яаралтай эмнэлэгт шилжүүүлэх.
19.“Эмнэлэг эмчилгээ” гэж даатгалын гэрээнд заасан эрсдэл учирч даатгалын тохиолдол үүссэн үед даатгагдагчид зайлшгүй хийгдсэн эмчилгээг.
20.“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж давагдашгүй хүчин зүйл, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг хүчин төгөлдөр болгох, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлүүд байна.
21.“Ноцтой нөхцөл байдал” гэж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдал буюу даатгалын зүйлд эрсдлийн үнэлгээг дахин хийх шаардлагатай нөхцөл байдал

ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

1.Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

1.Бүх төрлийн гэнэтийн осол
– Байгалийн эрсдэл
– Ахуйн эрсдэл
– Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл
– Техниктэй харьцах үеийн эрсдэл
– Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл

ТАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ

1.Энэхүү гэрээний 4-р зүйлд заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан бол даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.
2.Даатгалын зүйлд хохирол учруулсан анхдагч шалтгааныг даатгалын зүйлд хохирол учруулсан эрсдэл гэж үзнэ.
3.Аливаа том хэмжээний даатгалын тохиолдол бүрдсэн үед (аливаа томоохон хэмжээний ослын үед) талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллуулах ба комиссын бүрэлдэхүүнд даатгалын мэргэжилтэн, инженер-техникийн мэргэжилтэн, даатгуулагч түүний төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
4.Гэрээний 5.3-д заасны дагуу томилогдсон комисс нь даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

1.Гэрээнд заасан даатгалын үнэлгээ нь даатгагч болон даатгуулагчийн харилцан тохиролцсон үнэлгээ байх бөгөөд энэхүү үнэлгээ нь нөхөн төлбөрийн дээд хязгаар байна.
2.Даатгалын хугацаанд даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний үлдэх хугацаанд нөхөн төлбөр авсан хэмжээгээр буурах бөгөөд зохих хураамжийг төлсний үндсэн дээр даатгалын үнэлгээг дахин сэргээж болно.
3.Хэрэв талууд хураамжийг нэг удаагийн төлөлтөөр буюу бүтнээр төлөхөөр тохиролцсон бол даатгуулагч нь хураамжийн зарим хэсгийг төлсөн байхыг даатгалын хураамж төлөгдөөгүйтэй адилтган үзнэ.

ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ХУГАЦАА

1.Энэхүү гэрээний хугацаа нь гэрээнд заасан хугацаа байх бөгөөд 1 /нэг/ жилээс хэтрэхгүй байна.
2.Даатгуулагч даатгалын хураамжийг төлсөнөөр даатгал хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоогүй бол гэрээнд заасан хугацаа хүртэл үргэлжилнэ.

НАЙМДУГААР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ

1.Даатгагдагч ослын улмаас түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдвал эмнэлэгт хэвтсэн, амбулатори, гэрээр эмчлүүлсэн хугацаанаас хамааруулан дараах хувиар даатгалын үнэлгээнээс тооцон нөхөн төлбөрийг олгоно.
(Даатгуулагчийн даатгалын үнэлгээ 10,000,000 /арван сая/ төгрөгнөөс давсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдалт бодох үнэлгээг дээрх үнэлгээгээр хязгаарлана)

Олгох нөхөн төлбөрийн хэмжээ
/даатгалын үнэлгээнээс тооцно/
1-15 0.7% /өдрийн/
16-30 15%
31-45 20%
46-60 25%
61-75 30%
76-90 40%
Олгох нөхөн төлбөрийн хэмжээ
30 хүртэл 50%
31-50 60%
51-70 70%
71-ээс дээш 80%
Нас барах 100%

2.Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл өөрөө хохирлын хэмжээг тодорхойлон даатгуулагчтай зөвшилцөж болно. Талууд ийнхүү тохиролцоонд эс хүрвэл монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Хэрэв уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бол гуравдагч үнэлгээний байгууллагаар дахин үнэлүүлэх бөгөөд дахин үнэлүүлэхтэй холбогдсон зардлыг талууд адил тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна.
3.Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
4.Даатгалын тохиолдолтой холбоотой маргааныг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэж буй тохиолдолд гэрээний 8.3-д заасан хугацааг баримтлахгүй ба эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
5.Даатгагчаас даатгалын баримтыг бүрэн гүйцэд хүлээж авсан боловч даатгалын тохиолдлыг шалгах зорилгоор даатгуулагч болон холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хандсан бол 8.3-д заасан хугацааг дахин ажлын 10 өдрөөр сунгаж, энэ талаар даатгагчид мэдэгдэнэ.
6.Талууд тодорхой нөхцөл болзол биелэгдсэн тохиолдолд даатгалын үнэлгээний тодорхой хувиар тооцох, эсвэл даатгуулагч, даатгагдагчаас гарсан зардлаар тооцон нөхөн төлбөр олгохоор тохиролцож болно.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ

1.Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш 60 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
2.Даатгуулагч нь нөхөн төлбөрийг нэхэмжлэхдээ дараах баримтуудыг бүрдүүлэн өгнө:

2.1.Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл (хувь хүн), хуулийн этгээдийн албан бичиг
2.2.Даатгалын зүйлд эрсдэл учрах болсон шалтгааныг тогтоосон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр
2.3.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, амбулаторийн карт
2.4.Эмнэлгийн хуудас олгогдохгүй даатгуулагчийн хувьд эмнэлгийн магадлагаа, амбулаторийн карт*, рентген зураг
2.5.Эмчилгээний зардлын баримт (Е-баримт)
Хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
2.6.Даатгагчаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал
3.Хэрэв гэрээний 9.2.2-т заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай бол уг тодорхойлолт гаргаснаас хойш 9.1-д заасан хугацаа тоологдож эхэлнэ.

АРАВДУГААР ЗҮЙЛ. ШААРДАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
2.Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
3.Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.

АРАВДУГААР ЗҮЙЛ. ШААРДАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ

1.Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7-д тус тус заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
2.Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
3.Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ

1.ДААТГАГЧИЙН ЭРХ
1.1.Даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгаан, нөхцөлийг судлах, учирсан хохирлыг газар дээр нь шалгасан, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан акт, хохирлын хэмжээг тогтоосон баримттай танилцах, шаардах
1.2.Даатгалын зүйлийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж танилцах
1.3.Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
1.4.Даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн, даатгалын зүйлд даатгалын эрсдэл тохиолдох боломж энэхүү гэрээг байгуулах үеэс нэмэгдсэн, ийнхүү нэмэгдэх нөхцөл орчин бүрдсэн тохиолдолд даатгалын хураамжийн хувь хэмжээг ихэсгэх буюу гэрээг цуцлах саналаа даатгуулагчид тавих

2.ДААТГАГЧИЙН ҮҮРЭГ
2.1 Даатгалын тохиолдол бий болсныг даатгуулагчаас нэн даруй мэдэгдсэн үед газар дээр нь очиж тохиолдол үүссэн шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтооход оролцох, оролцох боломжгүй нөхцөлд даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгааныг тогтоох,

баримтжуулах талаар зөвлөгөө өгч, тэмдэглэл хөтөлж, нөхөн төлбөр төлбөрийн баримт материалыг бүрэн гүйцэд хүлээн авах
2.2 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох
2.3 Нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэх
2.4 Хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх
2.5 Тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгуулагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах
2.6 Даатгуулагч татан буугдсан, дампуурсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх

3.ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ

3.1.Даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
3.2.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
3.3.Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээний талаарх мэдээлэл, нэмэлт тодруулга шаардах
3.4.Даатгуулагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох
3.5.Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах.
3.6.Даатгалын гэрээтэй холбоотой тайлбар , зөвлөгөө авах

4.ДААТГУУЛАГЧИЙН ҮҮРЭГ

4.1.Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр даатгагчид төлөх
4.2.Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд энэ тухай даатгагчид 30 хоногийн дотор мэдэгдэх
4.3.Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материал, даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээнд тусгагдсан баримт, материалыг өөрийн зардлаар үнэн зөв бүрдүүлэн, даатгагчид гаргаж өгөх
4.4.Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах
4.5.Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (шуурхай албаны 99054800, 70004800, иймэл, албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй (хамгийн ойрын боломжит хугацаанд буюу тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч 12 цаг хүртэл хугацаанд) мэдэгдэж даатгагч ослын газарт ирэх хүртэл даатгалын зүйлийг ослын үеийн байдлаар хадгалах
4.6.Даатгалын тохиолдлын шалтгааныг тогтооход даатгагчийг оролцуулах, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч даатгалын тохиолдлыг баримтжуулах
4.7.Даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгагчид бүрэн гүйцэд, хууль зүйн дагуу бүрдүүлэн, даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор хүлээлгэн өгөх
4.8.Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдал болон даатгалын тохиолдол бий болох таагүй нөхцөл орчин бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
4.9.Даатгуулагч хариуцлагын даатгалтай бол өөрийн гэм бурууг даатгагч, хөндлөнгийн эрх бүхий этгээдээр тогтоолгох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхгүйгээр бусдын өмнө хариуцлага хүлээхгүй.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ.ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ

1.Дараах тохиолдолд гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.
1.1.Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон
1.2.Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан
1.3.Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон
1.4.Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон
1.5.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
1.6.Даатгалын зүйл даатгалын тохиолдлоос бусад шалтгаанаар устаж үгүй болсон
2.Гэрээний аль нэг тал нь гэрээг дуусгавар болгохоор бол нөгөө талдаа албан ёсны хаягаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд уг хугацаанд гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг хүлээн авсан тал хариу өгөөгүй эсхүл гэрээ дуусгавар болгохыг зөвшөөрсөн бол гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож даатгагч нь даатгалын хураамжаас гэрээ үйлчилж байсан хугацаанд ногдох хураамж болон үйлчилгээний төлбөрийг хасч тооцон даатгуулагчид үлдсэн хэсгийг 100 хувь эргүүлэн олгоно.
3.Хэрэв даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч нь нөхөн төлбөр авсан эсвэл гэрээ байгуулснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн бол даатгагч нь 12.2-т заасан хураамжийн буцаалт хийхгүй.
4.Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн болон даатгуулагч нь 11.4.8-д заасны дагуу гэрээ цуцалж болох ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлээгүй бол даатгагчаас гэрээг цуцалж, хураамжийн буцаалт хийхгүй.
5.Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээ цуцлахаар мэдэгдсэн бөгөөд даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ.НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

Бид доорх тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана. Үүнд:
1.Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл бүрдсэн
2.Даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол
3.Даатгуулагчийн ажилтанд хохирол учирсан талаар даатгагч болон эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэн шалгуулаагүй болон бусад шалтгаанаар хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх
4.Нөхөн төлбөрийн баримтуудыг даатгагчид хүлээлгэж өгөх энэхүү гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон
5.Даатгуулагчийн ажилтан согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үед учирсан хохирол
6.Даатгуулагчийн ажилтан гэмт хэрэг үйлдэх үед болон санаатайгаар өөрийн биед учруулсан хохирол
7.Мэргэжлийн спортын уралдаан тэмцээн, усанд шумбах, бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, үнэмлэхүй өндрийн алхалт, хаданд авирах гэх мэт уулын спорт, агаарын спорт болон шүхрийн спортод оролцсоны улмаас үүссэн осол гэмтэл
8.Ан ав хийх үед учирсан хохирол
9.Төрөлт, зулбалт, үр хөндөлт зэрэг жирэмслэлттэй холбоотой хохирол
10.Бэлгийн замын бүх төрлийн өвчлөл, ДОХ/ХДХВ-ийн халдвартай холбоотой хохирол
11.Даатгуулахаас өмнөх нөхцөл байдал, ердийн өвчин, архаг хууч өвчин, сэтгэл санааны сааталт, мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчин
12.Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнөх ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол
13.Агаарын тээврээр нислэг үйлдэж байх үеийн эрсдэл, агаарын тээврийн автоматаар хийгдэх зорчин явагчийн хамгаалалт
14.Дайн, дайн бүхий байдал, зэвсэгт бослого, байлдааны зэвсэг хэрэглэх, үймээн самуун, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр, цацраг идэвхит бодис буюу туяаны хордлого, цөмийн дэлбэрэлт, улс төрийн тэмцэл зэрэгтэй холбоотой хохирол
15.Сальют, пүүжин, хонгио, сум, дарь, нитроглицерин, шахаж савласан хийх, агаар, бутан, метан, бусад шингэн хий болон бусад тэсрэх, шатамтхай бодисний хэрэглээ, ашиглалт, тээвэрлэлттэй холбоотой учирсан хохирол
16.Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ.БУСАД

1.Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ монгол улсын хууль тогтоомжид заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
2.Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөрт тооцно.
3.Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Даатгалын тохиолдлын үед яаралтай авах арга хэмжээ:
Эд хөрөнгийн хохирлын үед даатгуулагч дараах арга хэмжээг нэн даруй авна:
– Даатгагчид нэн даруй мэдэгдэнэ
– Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх (цагдаа, гал түймэртэй тэмцэх алба болон бусадл холбогдох мэргэжлийн байгууллагууд)
– Хохирлыг багасгах бусад бүх үйл ажиллагааг авах
– Даатгагчид хохирлын талаарх дараах баримт мэдээллийг явуулна:
a.Гарсан хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичгээр
b.Гэрчлэх баримт, бусад холбогдох материалыг
c.Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлт
Даатгалын нөхөн төлбөр олгох материал дутуу, хангалттай биш гэж үзсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгох хугацааг хойшлуулах эрхтэй.

Гэмтэл бэртэлтэй холбоотой гэнэтийн ослын үед авах арга хэмжээ

1.Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын үед шаардагдах түргэн тусламжийг яаралтай үзүүлэх түргэн тусламж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх
2.Даатгалын тохиолдол болсон газар боломжтой бол:
– Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах
– Түүнд оролцсон болон гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах
– Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл
– Ямар ч хохирлын үед шуурхай албанд нэн даруй яаралтай мэдэгдэж байх
3.Хохирлын нэхэмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэх, даатгалын тохиолдлын үед түргэн шуурхай ажиллах 24 цагийн дуудлага хүлээн авах үүргийг Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн газрын “Шуурхай Алба” гүйцэтгэнэ.


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно


AXA Олон улсын даатгал

BODI+GLOBAL HEALTHCARE INSURANCE
ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Ерөнхий танилцуулга:
Бодь Даатгал ХК-ийн хамт олон та бүхэнд эрүүл мэндийн даатгалын салбарт 80 жилийн туршлагатай AXA Health and Life Reinsurance solutions даатгалын компанитай хамтран гаргасан BODI+ Global Healthcare, Монгол дахь эрүүл мэндийн хамгийн цогц олон улсын эрүүл мэндийн даатгалыг санал болгож байна. Уг даатгалын зорилго нь эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн гэнэтийн хүндрэлээс таныг хамгаалахад оршино. Таны эрүүл мэндтэй холбоотой гарч болох бүхий л зардлуудыг BODI+Global Healthcare даатгал цогцоор шийдвэрлэх тул та амьдралын жаргалтай мөчүүдийг илүү мэдэрч сэтгэл амар байх боломжтой.

Онцлог, давуу талууд:

  • Дэлхийд тэргүүлэгч давхар даатгал
  • Дэлхийн 150 гариу оронд байрлах 12 мянга гаруй хамгийн чанартай эмнэлэг, шинжилгээний төвүүдээс даатгалын багцын сонголтоос хамааран 100 мянгаас 2,5 сая хүртэлх долларын эмчилгээ, үйлчилгээ авах боломж
  • Монгол улсын шилдэг эмнэлгүүдэд шууд төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага байхгүй (Шүдний сувгийн эмчилгээ болон хараа зүйн эмчилгээнээс бусад тохиолдолд)
  • 100% цахим нөхөн төлбөрийн үйлчилгээ
  • Даатгуулагч хүссэн эмнэлэгтээ үзүүлэх боломж

Хамгаалалтын товч хүснэгт:

БАГЦ / ХАМГААЛАЛТ BASIC STANDARD SMART SPECIAL PREMIUM
Даатгал үйлчлэх бүс нутаг Монгол, Өвөр Монгол Ази АНУ-аас бусад АНУ-аас бусад Дэлхий дахинд
Жилийн дээд хязгаар 100,000$ хүртэл 250,000$ хүртэл 500,000$ хүртэл 1,500,000$ хүртэл 2,500,000$ хүртэл
Хэвтэж эмчлүүлэх өрөө Энгийн өрөө 100$ хүртэл Энгийн өрөө 175$ хүртэл Энгийн тусдаа өрөө Энгийн тусдаа өрөө Энгийн тусдаа өрөө
Эмнэлэгт хэвтэхээс өмнөх болон дараах сувилгаа Хамрагдсан Хамрагдсан Хамрагдсан Хамрагдсан Хамрагдсан
Өрхийн эмчийн болон мэргэжлийн эмчийн болон мэргэжлийн эмчийн эмчилгээ 5,000$ хүртэл 10,000$ хүртэл Хамрагдсан Хамрагдсан Хамрагдсан
Уламжлалт эмчилгээ 100$ хүртэл 500$ хүртэл 750$ хүртэл 1,000$ хүртэл 1,500$ хүртэл
Бусад эмчилгээ үйлчилгээ *Урьдчилсэн үзлэг
*Хөнгөвчлөх эмчилгээ
*Жирэмслэлт болон төрөлт
*Урьдчилсан үзлэг
*Хөнгөвчлөх эмчилгээ
*Шүд
*Жирэмслэлт болон төрөлт
*Сэтгэцийн эмчилгээ
*Вакцинжуулалт
*Урьдчилан сэргийлэх үзлэг
*Хөнгөвчлөх эмчилгээ
*Шүд
*Хараа
*Жирэмслэлт болон төрөлт
*Сэтгэцийн эмчилгээ
*Вакцинжуулалт
*Урьдчилан сэргийлэх үзлэг
*Хөнгөвчлөх эмчилгээ
*Шүд
*Хараа
*Жирэмслэлт болон төрөлт
*Сэтгэцийн эмчилгээ
*Вакцинжуулалт
*Урьдчилан сэргийлэх үзлэг
*Хөнгөвчлөх эмчилгээ

МОНГОЛ УЛС ДАХЬ ХАМТРАН АЖИЛЛАГЧ ЭМНЭЛГҮҮД:

Олон улсад хамтран ажиллагч эмнэлгүүдийн жагсаалттай танилцах:

www.select.axaglobalhealthcare.com

Хурдан морь унаач хүүхдийн даатгал

ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэг, Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт зааснаар хурдан морины эзэн, уяач нар “УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ ОСЛЫН ДААТГАЛД ЗААВАЛ ХАМРУУЛСАН” байх эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн, “САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО”-ны зөвшөөрлийн дагуу “МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО”-той хамтран  унаач хүүхдүүдэд “Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын гэрээ байгуулж байна.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ: МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙГ БҮХ ТӨРЛИЙН ГЭНЭТИЙН ОСЛООС 24/7/365 ХОНОГ ХАМГААЛНА.

  • Улсын болон орон нутгийн шинж чанартай морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үеийн бүх төрлийн гэнэтийн осол гэмтэл.
  • Байгалийн эрсдэл  хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, хээрийн түймэр.
  • Ахуйн эрсдэл юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, хальтрах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хоол, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжинд өртөх, зам тээврийн осолд өртөх.
  • Мал маллагаа, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл мал, амьтнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах.
  • Техниктэй харьцах үеийн эрсдэл Автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэрэг осол.

Даатгалын үнэлгээ

20,000,000₮

Даатгалын жилийн хураамж

100,000₮

Даатгалын үйлчлэх хугацаа: 1 жил

Даатгалын үнэлгээ гэдэг нь даатгалын зүйлийн мөнгөн илэрхийлэл буюу нөхөн төлбөрийн дээд хэмжээ юм.

Даатгалын эрсдэл нь гэнэтийн,санамсаргүй, даатгуулагчийн хяналтаас гадуур, тохиолдлын байх зарчимтай.

Даатгалын зүйл гэдэг нь таны даатгуулж буй эд хөрөнга эсвэл ашиг сонирхол юм.

Ямар нэгэн эрсдлээс үүдэн гарсан хохирлыг даатгалын компаниар нөхөн төлүүлэх боломжтой хамгаалалт юм.


Зуслангийн байшин даатгал




Даатгалын үйлчлэх хугацаа: 1 жил

ЗУСЛАНГИЙН БАЙШИНГИЙН ДААТГАЛ

Хүн амьдралынхаа туршид өөрийн амьдралыг бүтээн цогцлоож байдаг. Энэхүү бүтээсэн амьдралын салшгүй хэсэг нь цэвэр агаар, байгальд ойрхон бүтээсэн зуслангийн байшиндаа тав тухтай амьдрах явдал юм.
Өөрийн хөлс, хүч хөдөлмөр, цаг хугацаа, оюун ухаанаа зарцуулан босгосон хөрөнгөө зөвхөн цоожлоод орхих нь хангалттай гэж үү. Та, зуслангийн байшиндаа гэнэтийн таагүй үйлдлээс гарах хохирлыг Даатгалд шилжүүлснээр өөрт учрах санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх боломжтой.


Ипотекийн даатгалын гэрээ

bodi-insurance-logo-mn.png


ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ

НЭГ.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1.Нэг талаас даатгуулагч, нөгөө талаас БОДЬ ДААТГАЛ ХХК (цаашид “Даатгагч”, хамтад нь “Талууд” гэх) нар харилцан тохиролцсоны үндсэн дээр доор дурдсан энэхүү даатгалын гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г байгуулав.
1.2.Талууд гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Даатгалын тухай хууль, Банкны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг дагаж мөрдөнө.
1.3.Гэрээгээр нэг талаас даатгуулагч даатгалын зүйлийг даатгуулж даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
1.5 Талууд гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах, цуцлах эрхгүй бөгөөд гэрээнд заагдсан үндэслэл эсвэл хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд гэрээ цуцлах тухай бичгэн мэдэгдлийг 1-ээс доошгүй сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ. Гэрээний аль нэг тал үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан, цуцалсан тохиолдолд нөгөө талд учирсан шууд хохирлыг буруутай тал нөхөн төлөх үүрэгтэй.
1.6.Гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв маргааныг хэлэлцээрийн аргаар зохицуулж эс чадвал Санхүүгийн зохицуулах хороонд хандах ба Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг аль нэг тал эс зөвшөөрвөл Монгол Улсын шүүхэд гомдол гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ.

ХОЁР. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

2.1.Даатгалын зүйл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
2.1.1 Орон сууц, амины орон сууц, хашаа байшин (түр барьцаа, гурван талт гэрээний барьцаа буюу гэрчилгээ нь гараагүй үл хөдлөх эд хөрөнгө болон үндсэн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгө)
2.1.2 Даатгуулагчийн амь нас (зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах)
2.1.3 Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах.

ГУРАВ.ДААТГАЛЫН ЭРСДЭЛ, ХУРААМЖ

3.1.Даатгагч нь гэрээний 2.1.2-2.1.3 дахь заалтанд заасан даатгалын зүйлд дараах эрсдэл учирсан тохиолдол даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгоно. Үүнд:
3.1.1.Галын эрсдэл (бүх төрлийн галын эрсдэл, гал түймэр, дэлбэрэлт)
3.1.2.Сантехникийн эрсдэл (усны бүлэг эрсдэл, сантехникийн эвдрэлээс үүдэлтэй болон дээврээс дусаал, ус гоожих эрсдэл)
3.1.3.Цахилгаан, эрчим хүчний эрсдэл; (Даатгалын зүйлд гэнэтийн цахилгааны саатал, хэлбэлзэл, доголдлын улмаас хохирол учруулах)
3.1.4.Байгалийн эрсдэл (газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй)
3.1.5.Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, хулгайн сэдэлтэй оролдлогын улмаас даатгалын зүйл эвдэрч гэмтэх
3.2.Даатгагч нь гэрээний 2.1.2-2.1.3 дахь заалтанд заасан даатгалын зүйлд дараах эрсдэл учирсан тохиолдол даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгоно. Үүнд:
3.2.1.Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах
3.2.2.Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах эрсдэл.
3.2.3.Зүрх гэнэт зогсох (нэмэлт хураамж төлсөн тохиолдолд).
3.2.4.Цус харвах (нэмэлт хураамж төлсөн тохиолдолд)
3.3.Даатгуулагч нь орон сууцаа гэрээний 3.1. дэх хэсэгт заасан эрсдэлээс бусад нэмэлт эрсдэлийг даатгуулах тохиолдолд даатгагчтай харилцан тохиролцож холбогдох даатгалын нэмэлт хураамжийг даатгагчид төлж даатгуулж болно.
3.4.Гэрээний даатгалын зүйлийн нийт үнэлгээ, хураамж дараах хэмжээтэй байна.

Даатгалын зүйл Даатгалын үнэлгээ Даатгалын хураамж
Орон сууц Хөрөнгийн үнэлгээ 0.09%
Зээлдэгчийн амь нас
(Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах)
Хөрөнгийн үнэлгээ 0.10%
Зүрх гэнэт зогсох Хөрөнгийн үнэлгээ 0.015%
Цус харвах Хөрөнгийн үнэлгээ 0.015%

3.5.Ипотекийнгэрээнд үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгчтэй байвал зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах хувийг банк тогтооно.

ДӨРӨВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

4.1 Даатгагч дараах эрхтэй:
4.1.1.Талууд Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
4.1.2.Даатгагч нь орон сууцны хөрөнгийн үнэлгээг банкны орон сууцны зээлийн барьцаанд барьцаалагдах үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц, амины орон сууц, хашаа байшин (түр барьцаа, гурван талт гэрээний барьцаа буюу гэрчилгээ нь гараагүй үл хөдлөх эд хөрөнгө, үндсэн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгө)-ийн зах зээлийн үнэ буюу банкны тодорхойлсон үнээр тогтооно.
4.1.3.Зээлдэгчийн амь насны даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлээр тогтооно.
4.1.4.Даатгуулагчийн эрх, үүрэг нь гуравдагч этгээдэд шилжих тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гуравдагч этгээдэд тавих
4.1.5.Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах
4.1.6.Даатгалын зүйлийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж танилцах
4.2.Даатгагч дараах үүрэгтэй:
4.2.1.Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг даатгалын баталгаанд тохиролцсон хугацаа, хэмжээгээр олгох
4.2.2.Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах
4.2.3.Монгол Улсын хуульд зааснаас бусад тохиолдолд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг хадгалах, бусдад дамжуулахгүй байх
4.2.4.Даатгалын тохиолдол бий болоход учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх
4.2.5.Даатгалын тохиолдлын улмаас эд хөрөнгө нь хагас сүйрсэн тохиолдолд нөхөн төлбөрийг банкны зөвшөөрлөөр даатгуулагчид, бүрэн сүйрсэн тохиолдолд банкинд олгох
4.2.6.Даатгуулагч амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдалтын даатгалаар тохиолдол бий болсон бол нөхөн төлбөрийг банкинд олгох
4.2.7.Даатгуулагч нь хууль болон даатгагчтай байгуулсан ипотекийн даатгалын гэрээнд заасан аливаа үндэслэлээр ипотекийн даатгалын гэрээ цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд даатгагч энэ талаар банкинд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
4.2.8.Хуульд заасан бусад үүрэг.
4.3.Даатгуулагч дараах эрхтэй:
4.3.1.Даатгуулсан талаарх даатгалын баталгаа болон гэрээг авах
4.3.2.Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
4.3.3.Даатгагч хууль, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах
4.3.4.Даатгагчийн санхүүгийн нөхцөл байдал, чадавхийн талаар мэдээлэл хүсэх, гаргуулж авах.
4.4.Даатгуулагч дараах үүрэгтэй:
4.4.1.Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах, даатгалын тохиолдол болсон тухай ажлын 24 цагийн дотор даатгагчийн 70004800 утас уруу мэдэгдэх, эсвэл биеэр ирж мэдэгдэх
4.4.2.Даатгалтай холбоотой баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх, даатгагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, гал, эмнэлэг зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагын хүмүүс оролцсон комиссоор акт тогтоолгох (шаардлагатай тохиолдолд)
4.4.3.Даатгалын хураамжийг гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу даатгагчид төлөх
4.4.4.Хэрвээ гэрээний 2.1.1 дэх заалтад заасан даатгалын зүйлийг барьцаанд тавих, бусдад түрээслэх тохиолдолд даатгагчид урьдчилан мэдэгдэх;
4.4.5.Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээх
4.4.6.Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар 30 хоногт багтаан даатгагчид мэдэгдэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
4.4.7.Даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулагдах даатгалын баталгаа 3 жилийн хугацаатай байх ба даатгалын хураамжийг нэг удаагийн төлөлтөөр болон хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр төлж болно. Даатгалын баталгаа даатгалын хураамжийн төлбөрийг даатгагчийн дансанд шилжүүлсний дараа хүчин төгөлдөр болно.
4.4.8.Үндсэн болон хамтран зээлдэгчийн/даатгуу лагчийн орлогын хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд банк зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах хувийг өөрчилж болох ба энэ тохиолдолд даатгалын гэрээт баталгааг шинээр бичнэ.

ТАВ.БУРУУТАЙ ТАЛААС ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ ТУХАЙ

5.1.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг үндэслэн буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь даатгалын гэрээгээр нөхөн төлсөн нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих бөгөөд даатгуулагч бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй.

ЗУРГАА.ХОХИРЛЫГ МЭДЭЭЛЭХ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ТУХАЙ

6.1.Даатгуулагч хохирол гарсан тохиолдолд:
6.1.1.Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгуулагч мэдсэнээс хойш ажлын 1 хоногийн дотор даатгагчид (утас, факс, албан бичиг, биеэр гэх мэт аль боломжтой арга хэлбэрээр) мэдээлэх ба өөрт мэдэгдэж байгаа бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг даатгагчид өгөх.
6.1.2.Осол болсон даруй хохирлыг багасгах, арилгах, нотлох бусад мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх арга хэмжээг авч өөрийн зардлаар гарсан хохирлыг баталгаажуулах
6.1.3.Ослын газар шуурхай алба очих тохиолдолд аюулгүй байдалд харшлахгүй бол даатгуулагч даатгалын зүйлийг ослын дараах байдлаар хадгалж байх
6.1.4.Учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүс оролцсон комиссоор акт тогтоолгох болон даатгалын хохирол үнэлэгчээр хохирлын үнэлгээ хийлгүүлэх
6.1.5.Даатгагчийн тавьсан хүсэлтийн дагуу эрсдэлд орсон даатгалын зүйлийг үзүүлэх мөн хохирлын хэргийг гэрчлэх эд мөрийн баримт, баталгаа, нотолгоо бусад холбогдох мэдээллээр даатгагчийг шуурхай хангах.
6.2.Даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 150 хоногийн дотор даатгуулагч дараах нөхөн төлбөрийн материалыг даатгагчид бүрэн гүйцэд хүлээлгэн өгөх
6.2.1.Гэрээний 2.1.1-д заасан даатгалын зүйлд даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд
6.2.1.1.Даатгуулагчийн өргөдөл
6.2.1.2.Даатгалын баталгааны эх хувь, эсвэл хуулбар
6.2.1.3.Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт материал
6.2.1.4.Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
6.2.2.Гэрээний 2.1.2-2.1.3-д заасан даатгалын зүйлд даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд:
6.2.2.1.Даатгуулагчийн өргөдөл (даатгуулагч нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч эсвэл хамтран зээлдэгчийн гаргасан өргөдөл)
6.2.2.2.Даатгалын баталгааны эх хувь, эсвэл хуулбар
6.2.2.3.Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
6.2.2.4.Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдсаныг нотлох шүүх эмнэлгийн болон эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ
6.2.2.5.Зээл, барьцааны гэрээ
6.2.2.6.Зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг нотлох (эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт) эмнэлгийн акт, тодорхойлолт, бусад нотлох баримтууд
6.2.2.7.Банкнаас гаргасан зээлдэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдлийн тодорхойлолт.

ДОЛОО.НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, НӨХЦӨЛ

7.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагч даатгалын хураамжийг зохих ёсоор, бүрэн төлсний дараа даатгалын тохиолдол үүссэн үед гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг даатгагч олгоно.
7.2.Даатгагч даатгалын нөхөн төлбөр төлөх асуудлыг гэрээний 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн арилжааны банкны харилцах дансанд шилжүүлнэ.
7.3.Даатгагчийн ажилтан нь нөхөн төлбөрийн материалуудыг /гэрээний 6.2-т заасан баримт бичиг/ даатгуулагч болон банкнаас бүрэн гүйцэд хүлээж авсан нь нөхөн төлбөр төлөх үндэслэл болно.
7.4.Даатгагчийн ажилтан нь нөхөн төлбөрийн материалуудыг /гэрээний 6.2-т заасан баримт бичиг/ дутуу гэж үзвэл хүлээж авахгүй бөгөөд шаардлагатай нэмэлт материалуудын талаар даатгуулагч эсвэл банкны ажилтанд дэлгэрэнгүй тайлбарлаж ажлын 7 хоногийн дотор даатгуулагчаас нэмэлт материалыг багцаар нь нэг удаа шаардаж авна.
7.5.Даатгагч даатгалын баталгаанд заасан эрсдэлийн улмаас тохиолдол бий болоогүй гэж үзвэл энэ талаар даатгуулагч эсвэл банкны ажилтанд тайлбарлаж өгөх, шаардлагатай бол албан бичгээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан үндэслэлээ ажлын 10 хоногийн дотор гаргаж өгнө.
7.6.Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно.
7.6.1.Энэхүү даатгалын баталгаанд заасан тохиолдлын улмаас даатгалын зүйл (даатгуулсан эд хөрөнгө) бүрэн сүйрсэн;
7.6.2.Хэсэгчлэн сүйрсэн тохиолдолд сэргээн засварлахад гарах зардлыг
7.6.3.Даатгуулагч гэрээний 3.2-д заасан эрсдэлийн улмаас нас барсан
7.7.Хамтран зээлдэгч нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) тохиолдолд нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно
7.8.Хамтран зээлдэгчгүй зээлийн хувьд зээлдэгч нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны) тохиолдолд нас барсан өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр 100 хувь нөхөн төлнө
7.9.Даатгуулагч амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлээс доогуур үнэлж даатгуулсан тохиолдолд даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлийн дүнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.
7.10.Даатгуулагч даатгалын хураамжийг хуваарийн дагуу хэсэгчилж төлөх тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг дараах нөхцөлийн дагуу олгоно. Үүнд:
7.10.1.Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээний хавсралтаар заагдсан хуваарийн дагуу төлөөгүй буюу даатгалын хураамж төлөх хуваарийг зөрчсөн үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийг зөрчсөн байх үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийг төлөгдсөн даатгалын хураамжинд хувь тэнцүүлэн олгоно.
7.10.2.Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд хавсралтаар заагдсан хуваарийн дагуу төлж байх хугацаанд буюу даатгалын хураамж төлөх хуваарь зөрчигдөөгүй байх үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгээс төлөгдөөгүй үлдсэн даатгалын хураамжийн дүнг хасч олгоно.
7.10.3.Даатгуулагч гэрээнд хавсралтаар заагдсан төлбөрийн хуваариа зөрчин хураамжийн төлбөрөө тасалдуулсан боловч даатгалын тохиолдол үүсэхээс өмнө тасалдсан хугацааны төлбөрийг нийтэд нь буюу нөхөж төлөн хуваарьт төлбөрийн хэвийн байдлыг хангасан тохиолдолд энэхүү нөхцөлийн 7.10.2-д заагдсан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно.
7.11.Даатгуулагч гэрээний 3.2-т заасан эрсдэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээ нь бүрэн алдалтын хугацаанд ногдох зээлийн төлбөрийн дүнгээс тухайн даатгуулагчийн зээлийн төлбөр хариуцах оролцооны хувиар тооцсон дүн байна.
7.12.Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно
7.13.Банкны зээлдэгчийн даатгуулсан орон сууцанд даатгалын тохиолдол болсон үед хохирлын үнэлгээг хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж болох бөгөөд уг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг хийлгэсэн зардлыг дараах байдлаар хариуцна:
7.13.1.Банкны зээлдэгчийн даатгуулсан орон сууцанд даатгалын тохиолдол болж, учирсан хохирол нь 1,000,000.00 (нэг сая) төгрөгөөс бага дүнтэй байх тохиолдолд даатгуулагчтай тохиролцсоны үндсэн дээр заавал хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхгүйгээр нөхөн төлбөрийг олгоно
7.13.2.Банкны зээлдэгчийн даатгуулсан орон сууцанд даатгалын тохиолдол болж, учирсан хохирол нь 10,000,000.00 (арван сая) төгрөгөөс бага дүнтэй байх тохиолдолд хөрөнгийн хохирлын үнэлгээний төлбөрийг даатгагч хариуцна
7.13.3.10,000,000.00 (арван сая) төгрөгөөс илүү гарсан хохирлын үнэлгээний төлбөрийг даатгуулагч хариуцна.
7.14.Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын нөхөн төлбөр олгох дүн нь даатгалын тохиолдол болох өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн нийлбэртэй тэнцүү байна.

НАЙМ.НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛ

8.1.Даатгагч дараах үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Үүнд:
8.1.1.Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох орчин нөхцөлийг зориуд бүрдүүлсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон (Зээлдэгчдийн амь насны даатгалын хувьд даатгалын тохиолдол болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэдэгт амиа хорлосон, санаатайгаар амиа хорлох оролдлого хийснээс үүдэн гарсан үр дагаврыг тооцно.)
8.1.2.Даатгуулагч даатгагчид даатгалын зүйлийн талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
8.1.3.Орон сууцны даатгалын хувьд 3.1-д зааснаас бусад эрсдлээс учирсан хохирол
8.1.4.Учирсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан
8.1.5.Нотолгоогүй хохирол (Тухайн барьцаа хөрөнгөнд энэхүү гэрээний 3.1.1.-3.1.5-д заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан болохыг нотлох боломжгүй тохиолдол)
8.1.6.Хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол
8.1.7.Зээлдэгчдийн амь насны даатгалын хувьд даатгалын баталгаанд нэр нь бичигдээгүй хамтран зээлдэгчид учирсан хохирол
8.1.8 3.2.3, 3.2.4-д зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах
8.1.9.Согтуурсан эсвэл мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гэмтсэнээс нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн болон түр хугацаагаар алдсан
8.1.10.Даатгуулахаас өмнө учирсан бэртэл гэмтлийн үр хохирол

ЕС.БУСАД ЗҮЙЛ

9.1.Даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулагдах энэхүү даатгалын баталгаа болон банкны ипотекийн даатгалын гэрээтэй зөрчилдөх тохиолдолд энэхүү гэрээг баримтална гэж талууд харилцан тохиролцов.
9.2 Банктай байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан, дуусгавар болгосон эсэхээс үл хамаарч даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн турш тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ. Зээлийг урьдчилан төлснөөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж буй даатгалын баталгааны хугацаа хэвээр үргэлжилнэ.
9.3.Гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагавар:
9.3.1.Даатгуулагч зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгалын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө барагдуулсан нөхцөлд даатгалын гэрээг цуцлах хүсэлтийг даатгагчид гаргаж болох бөгөөд даатгагч даатгалын хураамжийн буцаалтыг даатгалын гэрээний үлдэх хүчинтэй хугацаанд ногдох хураамжийн хэмжээнээс даатгалын үйл ажиллагааны зардал болох 10% хасч тооцсон дүнгээр олгоно.
9.3.2.Даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан бол гэрээ аль ч хэлбэрээр цуцлагдсан даатгалын хураамж буцаан олгогдохгүй.
9.3.3.Даатгуулагч даатгалын зүйлийн талаар худал мэдүүлсэн, энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцаан олгогдохгүй болно.

АРАВ.НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

10.1.Зээлийн гэрээ” гэж банк нь зээлдэгчид орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан тодорхой хугацаа, хүүтэйгээр зээл олгохоор тохиролцон байгуулсан гэрээг
10.2.“Ипотекийн даатгал” гэж даатгагч орон сууцны ипотекийн зээлдэгч буюу Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд болон барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө (цаашид “даатгалын зүйл” гэх)-д даатгалын тохиолдол үүсэхэд хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагааг
10.3.“Даатгагч” гэж Монгол улсын даатгалын тухай хуулийн дагуу даатгалын тусгай зөвшөөрөл авсан Бодь даатгал” ХХКомпанийг
10.4.“Даатгуулагч” гэж банкны орон сууцны зээлд хамрагдаж, өөрийн ашиг сонирхлын төлөө амь нас, эрүүл мэнд болон даатгагчтай ипотекийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын тохиолдол үүсэхэд учирсан даатгалын нөхөн төлбөрийг банкин дахь дансандаа шилжүүлэхийг зөвшөөрсөн иргэнийг
10.5.“Даатгалын тохиолдол” гэж даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг
10.6.“Даатгалын үнэлгээ” гэж үл хөдлөх хөрөнгийн хувьд даатгуулж байгаа хөрөнгийн үнэлгээ, амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зээлийн үлдэгдлийн үнийн дүн байна
10.7.“Хөрөнгийн үнэлгээ” гэж банкны орон сууцны зээлийн барьцаанд барьцаалагдах үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц, амины орон сууц, хашаа байшин (түр барьцаа, гурван талт гэрээний барьцаа буюу гэрчилгээ нь гараагүй үл хөдлөх эд хөрөнгө болон үндсэн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийн, зах зээлийн үнэ буюу банкны тодорхойлсон үнийг
10.8.“Даатгалын хугацаа” гэж даатгалын баталгаа хүчин төгөлдөрбайх хугацааг
10.9.“Даатгалын хураамж” гэж амь нас, эрүүл мэнд болон орон сууцны зээлийн эрсдлийг даатгуулсны төлөө даатгуулагчаас даатгагчид төлөх мөнгөн төлбөрийг
10.10.“Даатгалын нөхөн төлбөр” гэж ипотекийн даатгалын гэрээнд тодорхойлогдсон даатгалын эрсдэл учирсан тохиолдолд даатгагчаас даатгуулагчийн банкин дахь дансанд олгох мөнгөн төлбөрийг
10.11.“Ипотекийн даатгалын баталгаа” гэж энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу даатгуулагчтай байгуулах даатгагчийн талаарх мэдээлэл, даатгалын зүйл, үнэлгээ, хураамж хугацаа зэрэг бусад нөхцөлийг тусгасан ипотекийндаатгалын гэрээг
10.12.“Орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц, хашаа байшин, сууцыг
10.13.“Орон сууцны зээл” гэж орон сууц худалдан авах, орон сууц барих, орон сууцны нөхцөлөө сайжруулах, орон сууцандаа засвар үйлчилгээ хийхэд зориулсан зээлийг
10.14.“Бүрэн сүйрэл” гэж даатгалын тохиолдлын улмаас даатгуулсан зүйлд учирсан хохирол, гэмтэл согогийг засах засварын зардал нь даатгалын үнэлгээний 70 хувь буюу түүнээс дээш хувьтай тэнцэх тохиолдлыг
10.15.“Хэсэгчлэн сүйрэл” гэж бүрэн сүйрлээс бусад тохиолдлыг
10.16.“Зээлийн төлбөр” гэдэгт даатгуулагчийн үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү
10.17.“Даатгалын үнэлгээг сэргээх” гэж нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ нь гэрээний хүчин төгөлдөр хугацаанд тухайн хэмжээгээр буурах бөгөөд нөхөн төлбөрийн дүнгээс энэхүү гэрээний дагуу даатгалын хураамжийг нэмж төлж даатгалын үнэлгээг нэмэгдүүлэхийг
10.18.“Гэнэтийн осол” гэж үйлдвэрлэлийн ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол
10.19.“Хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт” гэж даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдлыг хэлнэ.
10.20.“Гуравдагч этгээд” гэж даатгуулагчтай ижил ашиг сонирхолтой этгээд, гэр бүлийн гишүүн, төрөл садан, хүүхдээс бусад этгээдийг хэлнэ.


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно