Нөхөн төлбөр

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Жолооч та даатгалын гэрээгээр тохирсон эрсдлийн үед дараах арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй.

  • Зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд нэн даруй эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудах.
  • Осол гармагц ослын газар дээрээс нэн даруй Замын цагдаагийн газрын 102 дугаарын утсаар мэдэгдэж замын цагдаа иртэл тээврийн хэрэгслийг хөдөлгөлгүй ослын дараах байдлаар нь хадгалж ослын шалтгаан, нөхцлийг тогтоолгох.
  • Мөн нэн даруй 24 цагийн шуурхай албаны 99054800, 7000 4800 утсаар мэдэгдэж, шуурхай албаны ажилтан иртэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж ослын шалтгаан, хохирлыг тогтоолгох.
  • Шаардлагатай тохиолдолд онцгой байдлын албанд мэдэгдэх.
  • Ослын газар дээрх болон эвдрэл гэмтлийг баталгаажуулан зураг авах, бичлэг хийх.

Жич: Материал бүрдүүлэх, хохирол тогтоолгох болон бусад нөхөн төлбөртэй холбоотой аливаа асуудлаар Нөхөн төлбөрийн хэлтэстэй холбогдон зөвлөгөө авах боломжтой.

Нөхөн төлбөр хүсэхэд бүрдүүлэх материал

Нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл

Энэхүү нөхцөл нь Бодь Даатгал компаниас үйлчлүүлэгчид тавьж буй гэрээний санал бөгөөд үйлчлүүлэгчээс тавих хүсэлтийн дагуу өөрчлөгдөх боломжтой.

Татгалзах нөхцөлүүд 

  1. Даатгуулагч, жолооч болон түүний гэр бүлийн гишүүд, түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол.
  2. Даатгуулагч даатгал болон нөхөн төлбөр авахтай холбогдсон худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
  3. Тээврийн хэрэгслийг согтуугаар эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсон, хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн зорилгоор хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол.
  4. Ослын талаар даатгагч болон Замын Цагдаагийн байгууллагад хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэж ослын шалтгааныг тогтоолгоогүй, эсвэл ослын шалтгааныг тогтоох боломжгүй болсон.
  5. Гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас үүссэн хохирол.
  6. Автомашины эвдрэл, цахилгааны гэмтэл, нэмэлт тоног төхөөрөмжийн гэмтэл, автомашинд хийсэн засварын ажлаас шалтгаалан гарсан гал болон эвдрэл зэргээр автомашинаас өөрөөс нь үүссэн галын хохирол.
  7. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тухайн ангилалын тээврийн хэрэслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан үед учирсан хохирол.
  8. Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, зам орчны нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар (тээврийн хэрэгсэл зорчиход зориулан бариагүй, засаж сайжруулаагүй, замын хөдөлгөөнд нээлттэй бус газараар)   зорчих, гол ус гатлах зэргээс учирсан хохирол.
  9. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр.
  10. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас автомашинд гарсан ердийн эвдрэл, автомашины ашиглалтаас хамаарсан элэгдэл хорогдол, үйлдвэрийн гологдлоос учирсан хохирол.
  11. Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар тээврийн хэрэгслээр хад чулуу, хатуу биет зүйл мөргөх зэргээр даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг даатгуулагч өөрийн буруугаас бүрдүүлснээс учирсан хохирол.
  12. Монгол улсын Замын Хөдөлгөөний Дүрэмд заагдсан дор дурьдсан тохиолдолд үүссэн гэмтэл, хохирол:

12.1. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон

12.2. Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол.

  1. Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол.
  2. Ослоос бусад шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжинд учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол.
  3. Хулгай, дээрмийн улмаас даатгалтай машин дотор байсан хувийн эд зүйл, нэмэлт тоноглол, өөр даатгалд хамрагдсан эд хөрөнгө болон задгай бүхээгтэй машин доторх эд зүйл алдагдсанаас үүссэн хохирол.
  4. Даатгуулагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохирол.
  5. Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол.
  6. Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл үүссэн, шийдвэр гаргасан, техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол.
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Гэнэтийн ослын даатгал
  • Эд хөрөнгийн даатгал

Холбогдох хууль тогтоомж, журам заавар

НӨХӨН ТӨЛБӨРИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД

  • Төлбөрийн и-баримт (ebarimt) эх хувиар зардлын задаргааны хамт
  • Эмчийн үзлэгийн тэмдэглэл, оношилгоо шинжилгээний тайлан, дүгнэлт (MRI, рентген зураг)
  • Эмийн жорын эх хувь эсвэл хуулбар
  • Эмнэлгээс гарсан тэмдэглэл (шаардлагатай тохиолдолд)
  • Эмнэлгийн баримтууд онош тодорхой байх, рентген зураг,амбулаторийн карт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа, хувь хэмжээг тогтоосон эмнэлэг-хөдөлмөр магадлах комиссын акт, эмнэлгийн лист
  • Даатгалын тохиолдол бий болсон эсэх болон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бусад баримт, мэдээлэл
  • Даатгалын тохиолдлын талаар эрх бүхий байгууллагын шийдвэр
  • Эмнэлгийн баримтууд онош тодорхой байх, рентген зураг,амбулаторийн карт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа, хувь хэмжээг тогтоосон эмнэлэг-хөдөлмөр магадлах комиссын акт, эмнэлгийн лист
  • Даатгалын тохиолдол бий болсон эсэх болон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бусад баримт, мэдээлэл

    Даатгагч нас барсан тохиолдолд

  • Даатгуулагчийн албан тоот
  • Нөхөн төлбөр авагчийн гаргасан өргөдөл
  • Даатгагдагч үйлдвэрлэлийн осол буюу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан тухайн үйлдвэрлэлийн ослын акт, шүүх эмнэлгийн дүгнэлт
  • Даатгагдагч нас барсан тухай, гэрчилгээний баталгаажсан хуулбар
  • Өв залгамжлагчийг тогтоосон захиргааны байгууллагын батламж

    Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хэсэгчлэн алдсан тохиолдолд

  • Даатгуулагчийн албан тоот
  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эрүүл мэндэд хохирол учирсан тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт, баталгаажсан байх

    Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд

  • Даатгуулагчийн албан тоот
  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эрүүл мэндэд хохирол учирсан тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг тогтоосон эмнэлгийн лист, эх хувь
  • Амбулаторийн карт,рентген зураг, шаардлагатай тохиолдолд бусад холбогдох баримт материал
  • Хуулийн этгээдийн албан бичиг
  • Даатгалын гэрээний хуулбар, гэрээт баталгаа
  • Даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ, зардлын баримт (Е-баримт)
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд
  • Шаардлагатай бол даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
  • Даатгагчаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал
  • Нөхөн төлбөрийн нэхэмжлэл, өргөдөл, албан бичиг
  • Даатгалын гэрээт баталгааны хуулбар
  • Даатгалын тохиолдол бий болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр
  • Хохирлын үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, мэдээлэл
  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг, өргөдөл
  • Даатгуулагчийн нэхэмжлэх
  • МХАҮТанхимийн дэргэдэх хөндлөнгийн шинжээч, экспертийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд учирсан хохирлын тухай тусгай зөвшөөрөл бүхий хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлт
  • Шаардлагатай тохиолдолд даатгалын тусгай нөхцөлд заагдсан бусад бичиг баримтууд
  • Хулгайн эрсдэлийн тохиолдолд хулгай болсныг нотлох бичиг баримт
  • Даатгалын нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн өргөдөл албан бичиг
  • Даатгалын гэрээний хуулбар
  • Хохирлын үнэлгээ
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, видео бичлэг, хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, тухайн цаг хугацаанд нотлох баримт, эд мөрийн баримтууд
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох бусад бичиг баримтууд