МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСТ БОДЬ ДААТГАЛ ХК ОРЛОО
Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2021 оны 1-р сарын 26-ны өдрөөс мөрдөж эхэллээ. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлдэг ба жил бүр энэхүү багцыг шинэчилдэг.
2020 оны 6 сард хувьцаат компани болсон Бодь Даатгал ХК ТОП 20 индекст багтаж салбарын тэргүүлэгч гэдгээ батлан харууллаа.