Нөхөн төлбөр хүсэхэд бүрдүүлэх материал

Даатгуулагч та нөхөн төлбөр нэхэмжлэх тохиолдолд дараах бичиг баримтыг заавал бүрдүүлэх шаардлагатай.

Үүнд:

  • Даатгалын гэрээ, гэрээт баталгаа / Эх хувь /
  • Зам тээврийн осол бол осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Зам тээврийн осол бол осолд холбогдсон жолооч нарын жолооны эрхийн үнэмлэхний хуулбар
  • Зам тээврийн осол бол ослын акт дүгнэлт, тодорхойлолт  / ЗЦГ аас авах /
  • Хөдөө орон нутагт болсон тохиолдлын хувьд ослын газар болон эвдрэл гэмтлийн фото зураг, бичлэг
  • Хохирлын үнэлгээ
  • Шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн болон эрх бүхий байггууллагын акт, дүгнэлт
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл

Дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлэн  Нөхөн төлбөрийн хэлтэст авчирч өгөх ба эвдрэл, хохирол гарсан талаарх тодорхойлолт болон нөхөн төлбөр хүссэн өргөдөл бичнэ.

НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ ӨРГӨДЛИЙН МАЯГТУУД

Эмнэлэг эмчилгээний зардлын нөхөн төлбөрийн маягт

Жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн маягт

Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн маягт