Б.ЗОЛБАЯР | ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Золбаяр нь 2008 оноос хойш даатгалын чиглэлээр ажилласан туршлагатай. Тэрээр менежерээс эхлээд хэлтсийн захирал, газрын захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд өдгөө Бодь Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оноос эхлэн ажиллаж байна. 2005-2008 онд Мигма Электроникс ХХК-д менежер, 2008-2015 онд Бодь Даатгал ХХК-д хэлтсийн захирал, 2015-2018 онуудад Миг Даатгал ХХК-д газрын захирлаар ажиллаж байв. Б.Золбаяр нь 2005 онд Цахим дээд сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, 2009 онд National Insurance Academy, for Global Insurance Education AICPCU, USA сургууль, МУИС-ийг эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Ж.БАЯРМАГНАЙ | БИЗНЕС ХӨГЖИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ

Ж.Баярмагнай нь 2002-2003 онд Сингапур, 2009-2010 онд АНУ-д магистрийн зэрэг хамгаалж 2011-2012 онд Скайтел компанид маркетингийн хэлтсийн захирал, 2012-2013 онд Алтай Холдинг группд маркетинг, борлуулалт хариуцсан захирал, 2013-2014 онд QSDC-USAID олон улсын байгууллагад зөвлөх, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашсан бизнесийн туршлагатай.

Б.ХҮДЭРТУЛГА | ДААТГАЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Б.Хүдэртулга 1996-2000 онд МУИС-ийн ЭЗС-ийг даатгалын эдийн засагч, 2006 онд ХБНГУ-ын Штутгартын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 2008-2017 онд Бодь Даатгал ХХК-д даатгалын ахлах менежер, байгууллагын даатгалын хэлтсийн захирал, 2018 онд АМЕ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр даатгалын салбартаа олон жил ажилласан туршлагатай.

Б.БИЛГҮҮН | САНХҮҮ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Б.Билгүүн 2008-2012 онд СЭЗДС-ийг эдийн засгийн бакалавр зэргээр төгссөн. 2012-2014 онд Голомт банкинд зээлийн эдийн засагч, 2014-2015 онд Бодь Даатгал ХХК-д актуарын шинжээч, 2015-2018 онд Draper Capital Mongolia ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээчээр тус тус ажиллаж байсан.

Ж.ДАВААСҮРЭН | ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, НӨХӨН ТӨЛБӨРИЙН ГАЗРЫГ ЗАХИРАЛ

Ж.Даваасүрэн 2005-2010 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. 2010-2011 онд нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, 2011-2013 захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ерөнхий шүүгчийн туслах, 2013-2014 онд шүүхийн ерөнхий зөвлөлд судлаач, 2014-2016 онд Бодь даатгал ХХК-д ахлах хуульч, 2016-2017 онд MSM Co ХХК-д ахлах хуульчаар тус тус ажиллаж байсан.