УДИРДЛАГЫН БАГ


Б.ЗОЛБАЯР | ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б.Золбаяр нь 2008 оноос хойш даатгалын салбарт ажиллаж байгаа бөгөөд Бодь даатгал ХХК-д менежер, ахлах менежер, хэлтсийн захирал, газрын захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2018 оноос эхлэн Бодь даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2008-2015 онд Бодь Даатгал ХК-д хэлтсийн захирал, 2015-2018 онд Миг Даатгал ХХК-д газрын захирлаар ажиллаж байв. Б.Золбаяр нь КТМЦ дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, National Insurance Academy, Pune, India, Ердийн даатгал чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, МУИС-ийг эдийн засгийн магистрын зэрэгтэй төгссөн.

М.МӨНХБААТАР | ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ
М.Мөнхбаатар нь 2011 оноос хойш даатгалын салбарт ажиллаж байгаа бөгөөд Бодь даатгал ХХК-д менежер, ахлах менежер, хэлтсийн захирал, ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2022 оноос Бодь даатгал ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байна.  М.Мөнхбаатар нь Мандах дээд сургуулийг нягтлан бодогч, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн.

Б.ХҮДЭРТУЛГА | АНДЕРРАЙТИНГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ
Б.Хүдэртулга 1996-2000 онд МУИС-ийн ЭЗС-ийг даатгалын эдийн засагч, 2006 онд ХБНГУ-ын Штутгартын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 2008-2017 онд Бодь Даатгал ХК-д даатгалын ахлах менежер, байгууллагын даатгалын хэлтсийн захирал, 2018 онд АМЕ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр даатгалын салбартаа олон жил ажилласан туршлагатай.

Б.ОДГЭРЭЛ | БАЙГУУЛЛАГЫН ДААТГАЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ
2008 оноос эхлэн Бодь Даатгал ХК-д даатгалын менежер, ахлах менежер, хэлтсийн захирлаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2021 оноос байгууллагын даатгалын газрын захирлаар ажиллаж байна. Тэрбээр Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр 2003-2008 онд суралцан төгссөн бөгөөд 2018 онд санхүү эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Даатгалын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Байгууллагын даатгалын чиглэлээр мэргэшиж БНХАУ, Малайз улсын даатгалын институтад тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Ж.ДАВААСҮРЭН | ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, НӨХӨН ТӨЛБӨРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ
Ж.Даваасүрэн 2005-2010 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. 2010-2011 онд нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, 2011-2013 захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ерөнхий шүүгчийн туслах, 2013-2014 онд шүүхийн ерөнхий зөвлөлд судлаач, 2014-2016 онд Бодь даатгал ХК-д ахлах хуульч, 2016-2017 онд MSM Co ХХК-д ахлах хуульчаар тус тус ажиллаж байсан.