Бодь даатгал ХК ирээдүйн даатгалын боловсон хүчин болох залуусыг сургаж хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Даатгалын Мэргэжилтэн” бэлтгэх сургалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.
Сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр 10 өдрийн турш явагдсан бөгөөд сургалтанд хамрагдсан нийт 15 оролцогч нарт даатгалын зах зээлийн өнөөгийн байдал, бүтээгдэхүүн, борлуулалтын болон харилцааны ур чадварын мэдлэгийг өргөн хүрээнд олголоо.
Энэхүү сургалтаар компанийн удирдлагууд, ахлах менежер болон менежерүүд өөрийн мэдлэг туршлагаас хуваалцаж нийт залууст амжилт хүслээ.
Компани цаашид амжилттай оролцсон залуусыг ажлын байраар хангаж, өсөн дэвших боломжийг олгож байна.
Сургалтанд оролцсон нийт залуустаа амжилт хүсье.