Бодь даатгал ХХК нь 2019 оноос эхлэн INSUERTECH-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Эдгээрийн нэг нь цахим офисийн программыг нэвтрүүлснээр жолооочийн хариуцлагын албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг ослын тохиолдол болсноос хойш 20 минутанд газар дээр нь шийдвэрлэж байна.

Даатгуулагч ТА

  • Зам тээврийн осол тохиолдсон бол шууд 7000-4800 руу залгахад болно. Бид 7/24 танд үйлчилж байна.
  • Танд FB chat, messenger, Viber, We chat гэх мэт бүх боломжит онлайн хэрэгсэл, ухаалаг гар утас байхад хангалттай

Ингэснээр даатгуулагч ТА

  • Шуурхай алба, цагдаа ирэхийг хүлээж, түгжрэл үүсгэн 1-2 цаг алдах шаардлагагүй
  • Замын цагдаагийн газар очиж Цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй
  • Тээврийн хэрэгслийнхээ гэмтлийн үнэлгээг хийлгэх гэж үнэлгээний компаниуд руу явах, ажлын 1-2 өдөр алдах шаардлагагүй
  • Бичиг баримт цаасаар бүрдүүлэх, нөхөн төлбөрийг маягт хэвлэж гарган бөглөх шаардлагагүй
  • Даатгалын компани дээр ирж нөхөн төлбөр шийдүүлэхээр хүлээх шаардлагагүй

Хэрэв Ослын тохиолдолд хэн нэгний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах мөн ослын тохиолдол нь илт нотлогдох боломжгүй тохиолдолд замын цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, түргэн тусламж зэрэг мэргэжлийн байгууллагууд руу залгаж мэдэгдэх үүрэгтэй бөгөөд бодь даатгалын шуурхай алба ослын газар дээр очиж үзлэг шалгалт хийх шаардлагатай тул энэ тохиолдолд шууд газар дээр нь нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй.