Уламжлал болгон зохион байгуулдаг “Даатгалын өдөрлөг” Улаанбаатар хотноо 2014 оны 4 сарын 24-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Энэ удаагийн өдөрлөгийн гол онцлог нь хэдий цаг агаарын байдал хүйтэн сэрүүн байсан ч бид иргэддээ даатгалын цогц үйлчилчилгээг түргэн шуурхай олгохын зэрэгцээ иргэдийн тээврийн хэрэгслийн даатгалыг 30% -ийн хөнгөлөлттэй даатгаж, харилцагчдын нөхөн төлбөрийн асуудлыг өдөрт нь шийдэж олгосноороо онцлог давуу талтай хөл хөдөлгөөн ихтэй болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн 4 хоногийн хугацаанд нөхөн төлбөрийн асуудлаа өдөрт нь түргэн шуурхай шийдүүлсэн 66 даатгуулагчаас албан журмын даатгалаар 47 нь иргэн, тээврийн хэрэгслийн даатгалаар 19 нь иргэн, нийт 16,089,966 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олголоо.
“Даатгалын өдөрлөг” орон нутагт 2014 оны 5 сарын 5-9-ныг дуустал зохион байгуулагдах бөгөөд хөдөө орон нутагт ажилллаж амьдарч буй иргэд та бүхэн энэ хугацаанд амжиж даатгалын мэдээлэл зөвлөгөөгөө авахын хажуугаар даатгалаа хийлгэнэ үү.
Ард иргэдийнхээ итгэлийг хүлээн, иргэдэдээ шуурхай үйлчилгээгээ үзүүлж, найдвартай харилцагч гэдгээ дахин дахин баталгаажууллаа.