“Бодь Даатгал” ХХК-ийн Хүний Нөөцийн бодлого, зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож компанийн эрхэм зорилго, алсын хараа стратeги төлөвлөгөөнд тулгуурлан компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд томилох, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Аливаа байгууллагын амжилтын үндэс нь ажилтнууд байдаг бөгөөд, тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлснээр өсөн дэвших боломж, сэтгэл ханамжийг өгдөг билээ.

“Бодь Даатгал” ХХК-ийн хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн хүмүүсийг өөртөө татах, тэднийг тогтоон барих, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэнэ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Олон улсын түвшний ажиллах арга барилд суралцан дэлхийд №1 эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Гадаад улсад дадлагажуулах сургалтанд хамрагдах боломжтой. Цалин өндөр.
Тавигдах шаардлага: Бакалавр зэрэгтэй, англи хэлтэй, борлуулалт хийх сонирхолтой.

И-мэйл: hr@bodi-insurance.com
Холбогдох утас:7000-4800

АЖЛЫН АНКЕТ БӨГЛӨХ

Даатгалын бүтээгдэхүүнүүдийг борлуулалтын цэгүүд дээр байрлан борлуулах
(мэргэжил харгалзахгүй, компютер дээр ажиллах чадвартай байх)
Жич: Энэхүү ажлын байр нь борлуулалтын дүнгийнхээ хувиар цалинждаг ажлын байр болно
(үндсэн цалин олгогдохгүй).

И-мэйл: hr@bodi-insurance.com
Холбогдох утас:7000-4800

АЖЛЫН АНКЕТ БӨГЛӨХ