ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэг, Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт зааснаар хурдан морины эзэн, уяач нар “УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ ОСЛЫН ДААТГАЛД ЗААВАЛ ХАМРУУЛСАН” байх эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн, “САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО”-ны зөвшөөрлийн дагуу “МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО”-той хамтран  унаач хүүхдүүдэд “Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын гэрээ байгуулж байна.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ: МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙГ БҮХ ТӨРЛИЙН ГЭНЭТИЙН ОСЛООС 24/7/365 ХОНОГ ХАМГААЛНА.

  • Улсын болон орон нутгийн шинж чанартай морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үеийн бүх төрлийн гэнэтийн осол гэмтэл.
  • Байгалийн эрсдэл  хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, хээрийн түймэр.
  • Ахуйн эрсдэл юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, хальтрах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хоол, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжинд өртөх, зам тээврийн осолд өртөх.
  • Мал маллагаа, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл мал, амьтнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах.
  • Техниктэй харьцах үеийн эрсдэл Автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэрэг осол.
Даатгалын үнэлгээ

20,000,000₮

Даатгалын жилийн хураамж

100,000₮

Даатгалын үйлчлэх хугацаа: 1 жил

Даатгалын үнэлгээ гэдэг нь даатгалын зүйлийн мөнгөн илэрхийлэл буюу нөхөн төлбөрийн дээд хэмжээ юм.

Даатгалын эрсдэл нь гэнэтийн,санамсаргүй, даатгуулагчийн хяналтаас гадуур, тохиолдлын байх зарчимтай.

Даатгалын зүйл гэдэг нь таны даатгуулж буй эд хөрөнга эсвэл ашиг сонирхол юм.

Ямар нэгэн эрсдлээс үүдэн гарсан хохирлыг даатгалын компаниар нөхөн төлүүлэх боломжтой хамгаалалт юм.