Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал












Даатгалын үйлчлэх хугацаа:/1 жил буюу 365 хоног/

-Зам тээврийн осол;

-Уурхайн орчны эрсдэл;

Үүнд: Уурхайн орчинд, ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн осол. /онхолдох, хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх, биет зүйл мөргөх, шарваж гулсах, шороо чулуу үсрэх, элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол хамаарна/

-Байгалийн эрсдэл. Үүнд: Газар хөдлөх, аянга буух, аадар бороо, цасан шуурга, үер, хүчит салхи, шороон шуурга зэрэг байгалийн аюултай үзэгдэлд өртсөнөөс учирсан хохирол хамаарна.

-Барилга сантехникийн эрсдэл: Зогсоол талбай гаражид зогсч байх үеийн дулаан  сантехникийн осол, барилгын нуралт,

-Даатгуулагчийн өөрийн санаандгүй үйлдлээс гарах эрсдэл: Зогсоол талбай, гаражид ухрах, зогсох  байрлуулах үйлдэл хийх үедээ даатгуулагч өөрийн санаандгүй үйлдлээс тээврийн хэрэгсэлдээ учруулсан хохирол хамаарна.

-Гал, түймэр, тэсрэлт дэлбэрэлт

-Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс учруулах хохирол

-Шилний хохирол: Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн салхи, хаалганы  шилэнд учирсан гэмтэл, үүнд салхи шуурганаас үүссэн шилний хохирол багтана.