“Бодь Даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 22/10 тоот “Журам батлах тухай” тогтоолын Хавсралт 1-р “Төлөөлөн удирдах зөвлөл, түүний хороодын бүтэц бүрэлдэхүүний бодлого, үйл ажиллагааны журам”-д заасны дагуу ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороо болон Аудитын хороотойгоор байнгын үйл ажиллагаа үйл ажиллагаагаа явуулж ажилладаг.
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
Нэр дэвшүүлэх хороо нь нийт 5гишүүнтэй ажилладаг. Үүнээс3 хараат бус гишүүн байдаг бөгөөд хорооны даргаар хараат бус гишүүн Э.Бямбажав ажилладаг.
Нэр дэвшүүлэх хорооны чиг үүрэгтэйгээр тухай бүр хуралдаж ажилладаг.
- Компанийн ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын багт нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоох;
- ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын багт нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлага, хараат бус гишүүний хувьд Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
- ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэн сонгон шалгаруулалт хийж, хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэх, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
- Гүйцэтгэх удирдлагын багтай байгуулах гэрээний нөхцөлийг боловсруулах;
- ТУЗ-ийн гишүүнээс бусад компанийн эрх бүхий албан тушаалтны ажлын гүйцэтгэлд Гүйцэтгэх захирлаас өгсөн үнэлгээнд дүгнэлт гаргах;
- Компанийн тухай хуулийн 59.5-д заасан үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш гурван жилийн хугацаанд тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан этгээдийн нэрийг аливаа хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээс татгалзах;
ЦАЛИН, УРАМШУУЛЛЫН ХОРОО
Цалин, урамшууллын хороо нь нийт 5 гишүүнтэй ажилладаг. Үүнээс 3 хараат бус гишүүнтэй ажилладаг.
- Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг болон бусад эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын талаар баримтлах бодлогыг хянан ТУЗ-өөр батлуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
- ТУЗ болон гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтанд олгох цалин, урамшууллын дээд хязгаарыг тогтоох, тогтоосон хэмжээнд багтаан цалин, урамшуулал олгох, санал боловсруулах;
- Компанид мөрдөж байгаа ажлын үр дүнтэй холбогдсон компанийн урамшууллын системийн зорилгыг тодорхойлж, үр дүнг үнэлэх;
- Компанийн цалин урамшууллын бодлогын хэрэгжилтийг хангаж, зохих үүрэг чиглэлийг өгч шаардлага тавьж байна;
АУДИТЫН ХОРОО
Аудитын хороо нь нийт 5 гишүүнтэй ажилладаг. Үүнээс 3 хараат бус гишүүн байдаг бөгөөд хорооны даргаар хараат бус гишүүн Э.Банзрагч ажилладаг.
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх;
- Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих;
- Дотоод аудитын албаны удирдлага, ажилтныг сонгох, цалин, урамшууллыг тогтоох санал боловсруулах;
- Гадаад, дотоод аудитын байгууллагыг сонгох, түүний ажлын хөлсний хэмжээнг тогтоох талаар санал боловсруулах;
- Хөндлөнгийн аудит нь шаардлагатай тохиолдолд хувьацаа эзэмшигчдийн хуралд болон ТУЗ-ийн хуралд оролцож, аудиттай холбоотой асуудлаар мэдээлэл өгч болно;
- Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах;
- Компанийн дүрэмд заасан болон ТУЗ-өөс шаардлагатай гэж үзсэн бусад асуудал;
- Эрсдэлийн хорооны чиг үүргийг давхар хэрэгжүүлэх ба Компанийн эрсдэлийн бодлого, бүтэц, хүлээн зөвшөөрөх түвшнээс дээгүүр эрсдэлийн хязгаар, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт гаргах;
- Аудитын шалгалтаар хийх шаардлагатай болсон томоохон залруулга;
ТУЗ-ийн хороодын бүрэлдэхүүн
Гишүүд | Албан тушаал | |
Хороод | Л.Болдхуяг | ТУЗ-ийн дарга |
Ө.Батчимэг | ТУЗ-ийн нарийн бичгийн дарга | |
Нэр дэвшүүлэх хороо | Б.Бүжинлхам | ТУЗ-ийн хараат бус гишүүн, Хорооны дарга |
Г.Саруул | ТУЗ-ийн ердийн гишүүн | |
Л.Болдхуяг | ТУЗ-ийн ердийн гишүүн | |
Л.Банзрагч | ТУЗ-ийн хараат бус гишүүн | |
Э.Бямбажав | ТУЗ-ийн хараат бус гишүүн | |
Цалин, урамшууллын хороо | Л.Болдхуяг | ТУЗ-ийн ердийн гишүүн |
Д.Даянбилгүүн | ТУЗ-ийн ердийн гишүүн, | |
Б.Бүжинлхам | ТУЗ-ийн хараат бус гишүүн, Хорооны дарга | |
Э.Бямбажав | ТУЗ-ийн хараат бус гишүүн | |
Л.Банзрагч | ТУЗ-ийн хараат бус гишүүн, | |
Аудитын хороо | Л.Банзрагч | ТУЗ-ийн хараат бус гишүүн, Хорооны дарга |
Б.Бүжинлхам | ТУЗ-ийн хараат бус гишүүн | |
Э.Бямбажав | ТУЗ-ийн хараат бус гишүүн | |
Б.Билэгт | ТУЗ-ийн ердийн гишүүн | |
Ш.Бэжид | ТУЗ-ийн ердийн гишүүн |