Жил бүрийн 11 сарын 24-ны өдөр тохиох “Даатгагчдын өдөр” Бодь даатгал компаний хамт олон сайн үйлсийн аяныг санаачлан нэгэн өрх айлд өвлийн хүйтнийг ажралгүй давах амьдрах нөхцлийг хангаж өглөө.

Баянзүрх дүүргийн 8 – р хорооны иргэн өрх толгойлсон эмэгтэй Уранбаяр нь 1 нас 3 сартай хүү, 13 настай охины хамт өөрийн гэсэн газар, хашаагүй, барилгын овоолсон хогон дээр жижиг 4 ханатай гэрээ барин амьдардаг байсан бөгөөд санамсаргүй тохиолдлын улмаас 10 сарын 21 – нд гэр нь шатаж орох оронгүй, өмсөх ч хувцасгүй үлдсэн юм. Гэрийн эзэн Д.Уран баяр нь ажил хийх гэсэн боловч өөрөө хөлөө бэртээж хугалсан шохойдсон явж чадахгүй байгаа бөгөөд бага хүүгээ өөр дээрээ аваад айлд байгаа, том охин нь хөрш айлд нь толгой хорогдож орлогын ямарч эх үүсвэргүй туйлын хүнд нөхцөлд амьдарцгааж байсан юм.

Бодь Даатгал компани холбогдох хороо дүүргийн газартай хамтран түүнд туслах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан сайн үйлсийн аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Тус компани иж бүрэн тавилгын хамт 5 ханат өргөө цагаан шинэ гэр, хашаа барьж өвлийн түлш, бусад эд зүйлсийг сайн санааны үүднээс бэлтгэн өгч нэгэн гэр бүлд аз жаргал, тайван сайхан амьдрах тухтай орчинг нь бүрдүүлж өглөө.

Мөн компаний ажилчдын зүгээс хувцас хунар, хоол хүнс зэрэг эд материалын болон сэтгэл санааны томоохон тусламж үзүүлж цаашдынх нь амьдралд итгэл найдварыг бэлэглэж бие биедээ тусаллаа. Тус аяныг дэмжин Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаан Загалмай Нийгэмлэг, Дэлхийн Зөн олон улсын байгуулага, Атар баяр хүнсний дэлгүүр, Хууль сахиулахын сургуулийн оюутны зөвлөл зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.

Сайн сайхныг итгэлээр хамгаална.

Privacy Preference Center