bodi-insurance-logo-mn.png


ЖОЛООЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү даатгалын гэрээгээр Даатгуулагч нь жолоочийн эрүүл мэндийн даатгалд даатгуулан хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу нөхөн төлөх харилцааг зохицуулна.
1.2. Хоёр тал энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3. Энэхүү даатгалын хамгаалалт Монгол улсын газар нутагт үйлчилнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

2.1. “Даатгагч” гэж Монгол улсын Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХК-г.
2.2. “Даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ /жолоочийн эрүүл мэнд/ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан болон гэрээний хавсралтад нэр дурдагдсан иргэнийг.
2.3. “Даатгалын зүйл” гэдэгт жолоочийн эрүүл мэндийг.
2.4. “Даатгалын баталгаа” гэдэгт даатгалын зүйл, үнэлгээ, хураамж, хугацааг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон баримт бичгийг.
2.5. “Даатгалын хамгаалалт” гэдэгт даатгалын зүйлд олгох нийт нөхөн төлбөрийн хязгаарыг.
2.6. “Даатгалын эрсдэл” гэдэгт даатгалын зүйлд хохирол учруулж болох нөхцөл, орчин бүрдсэнийг.
2.7. “Даатгалын тохиолдол” гэдэгт даатгалын зvйлд даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг
2.8. “Даатгалын хураамж” гэдэгт даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг.
2.9. “Даатгалын нөхөн төлбөр” гэдэгт даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг
2.10. “Жолоочийн өөрийн буруутай үйлдэл” гэдэгт даатгуулагч, түүний тээврийн хэрэгсэлийг барих эрх бүхий этгээдийн буруутай үйлдлийн улмаас даатгалын тохиолдол бий болохыг ойлгоно.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

3.1. Даатгалын зүйлд тооцно:
3.1.1. Жолоочийн эрүүл мэнд.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

4.1. Албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн жолооч буюу даатгуулагч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол учруулах.

ТАВ. ДААТГАЛЫН ХАМГААЛАЛ, ХУРААМЖИЙН ДҮН

5.1. Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохирч жолооч тус бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөг байхаар тогтоов.
5.2. Энэхүү гэрээгээр даатгуулагч тус бүр 2,000 (хоёр мянга) төгрөгийн хураамж төлнө.
5.3. Даатгуулагч гэрээнд заагдсан хураамжийг Даатгагчийн, Хаан банкны 5011292264 тоот, Богд банкны 8001001367 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлнө.
5.4. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж төлөгдсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно.
5.5. Даатгагдсан жолоочийн овог нэр, регистрийн дугаар, жолооний үнэмлэхний дугаар, даатгалын үнэлгээ, хураамж зэрэг холбогдох мэдээллийг гэрээнд хавсаргана.

ЗУРГАА. ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

6.1. Энэхүү гэрээ нь талууд баталгаажуулсан өдрөөс эхлэн нэг жил хүртэл хугацаанд үйлчилнэ.
6.2. Жолоочийн гэнэтийн ослын даатгал нь Даатгалын тохиолдлын улмаас жолоочид үзүүлэх эмнэлэг эмчилгээний зардлын дээд хязгаарт хязгаарлах ба гэрээний 6.3-т заасны дагуу дуусгавар болно.
6.3. Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно.
6.3.1. Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон.
6.3.2. Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан.
6.3.3. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.
6.3.4. Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон.
6.3.5. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
6.4. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд талууд энэхүү нөхцөлөөр цаашид үргэлжлүүлэн сунгах талаар хэлэлцэн тохиролцож гэрээний хугацааг шинэчлэн тогтоож баталгаажуулснаар даатгалын гэрээ сунгагдана.

ДОЛОО. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

7.1. Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар болон энэхүү гэрээгээр зохицуулагдана.
7.2. Жолоочийн өөрийн буруутай үйлдлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн үед энэхүү гэрээгээр нөхөн төлбөр олгох нөхцөл бүрдэнэ.
7.3. Даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчид шаардлагатай эмнэлэг эмчилгээний зардлыг тухайн гарсан эмчилгээний бодит зардлын баримтад үндэслэн, үнэлгээний дээд хязгаарт багтаан олгоно.
7.4. Нөхөн төлбөр олгохдоо доорх материалыг үндэслэл болгоно. Үүнд:
7.4.1. Даатгуулагчийн өргөдөл, хүсэлт
7.4.2. Эрх бүхий этгээдийн үйлдсэн ослын дүгнэлт (Замын цагдаа, Шуурхай алба)
7.4.3. Жолоочийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан эмчилгээ, үйлчилгээний төлбөрийн баримтууд.
7.5. Холбогдох материалыг даатгагч бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 (гурав) хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
7.6. Даатгагч нөхөн төлбөртэй холбоотой нэмэлт бичиг баримт, тодруулга шаардлагатай тохиолдолд дээрх хугацааг сунгаж болно.
7.7. Даатгагчид урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд энэхүү гэрээний 8.1.6-д заагдсан хуагацаанаас хойш даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй.

НАЙМ. ДААТГУУЛАГЧ, ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

8.1. Даатгуулагчийн эрх, үүрэг:
8.1.1. Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу даатгагчаас гаргуулан авах.
8.1.2. Даатгалын хууль, гэрээтэй холбоотой тайлбар, зөвлөгөө авах.
8.1.3. Даатгалын гэрээг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах.
8.1.4. Даатгагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах.
8.1.5. Даатгалтай холбоотой баримт, мэдээллийг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.
8.1.6. Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг даатгалын тохиолдол бий болсноос хойш 30 хоногийн дотор үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлэн даатгагчид хүлээлгэн өгөх.
8.1.7. Хүндэтгэх үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Даатгалын тохиолдлын үед Даатгагчийн Шуурхай Албанд нэн дариу мэдэгдэх.
8.2 Даатгагчийн эрх, үүрэг:
8.2.1. Даатгуулагч хуурамч, худал мэдээлэл өгсөн түүнчлэн даатгалын хураамжийг хууль буюу гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах.
8.2.2. Даатгалын тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг баталгаажуулах, шаардлагатай зөвөлгөөг өгөх.
8.2.3. Даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал гаргуул ан авах эрхтэй.
8.2.4. Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах.
8.2.5. Жолоо барьж явсан хүнийг согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шаардлагатай тохиолдолд /Хохирлын газар дээр ажилласан шуурхай албаны ажилтаны мэдүүлэгийн дагуу / шалгуулах.
8.2.6. Даатгалын гэрээ байгуулах, үүссэн хохирлыг шуурхай чирэгдэлгүй барагдуулах үүднээс даатгуулагчид хууль тогтоомж, гэрээний нөхцлийн талаар үнэн зөв мэдээлэл, бүрдүүлэх баримтын асуудлаар зөвлөгөө өгнө.

ЕС. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

9.1. Даатгуулагч даатгал хийлгэх болон нөхөн төлбөр авахтай холбогдсон худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
9.2. Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон, гэмт хэргийн зорилгоор, хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол.
9.3. Гэрээний 4.1 –д заагдаагүй эрсдлийн улмаас үүссэн хохирол.
9.4. Тээврийн хэрэгсэл эсвэл, тухайн ангиллын тээврийн хэрэслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, хязгаарлуулсан байх үед тээврийн хэрэгсэл жолоодсоноос учирсан хохирол.
9.5. Стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсоноос үүдсэн хохирол.
9.6. Компьютер томографикийн оношлогооны зардалд нөхөн төлбөр олгохгүй.
9.7. Даатгуулагчаас өөр этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үед бий болсон эрсдэл.
9.8. Даатгуулагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол.
9.8.1. Даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй.
9.8.2. Гэрээний 7.4-д заасан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн бүрдүүлээгүй.

АРАВДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА, ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ

10.1. Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай компанийн болоод харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад үзүүлэлтүүд, байгууллага, хувь хүний нууц, ноу-хау зэргийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүйгээр хугацаагүй чанд хадгална.
10.2. Даатгалын гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон нөхцөлд даатгалын хураамжаас гэрээ үйлчилж байсан хугацаанд ногдох хураамж болон үйлчилгээний төлбөрийг хасч тооцон даатгуулагчид үлдсэн хэсгийг 100 хувь эргүүлэн олгоно.
10.3. Нөхөн төлбөр авсан болон 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
10.4. Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн бол даатгагчаас гэрээг цуцлах бөгөөд даатгалын хураамжийг буцаан олгохгүй.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. БУСАД

11.1. Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжинд заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
11.2. Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөрт тооцно.
11.3. Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ.

ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД ЯАРАЛТАЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

* Даатгагчийн Шуурхай Албанд яаралтай мэдэгдэх, Шуурхай албаны 9905-4800, 7000-4800 утасны дугааруудаар даатгагчид мэдэгдэх. Даатгагчийн шуурхай алба нь таны дуудлагыг 7 хоногийн 24 цагаар хүлээн авах боломжтой.
* Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх (замын цагдаа 102, онцгой байдал 105, түргэн тусламж 103, болон бусад холбогдох мэргэжлийн байгуулагууд)
* Хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээг авах.

ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ БОЛСОН ГАЗАР:

* Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах.
* Гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах.
* Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртсэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл.


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно