bodi-insurance-logo-mn.png


“ДОТООДЫН АЯЛЛЫН” ДААТГАЛЫН ГЭРЭЭ

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү гэрээгээр нэг талаас даатгуулагч нь гэрээнд заасан даатгалын зүйлээ даатгагчид даатгуулж даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3 Энэхүү даатгалын хамгаалалт Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1 “Даатгагч” гэж Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХХК-ийг
2.2 “Даатгуулагч” гэж даатгалын гэрээнд нэр заасан Монгол Улсад 15/арван тав/ хүртэл хоногийн хугацаанд аялан явсан иргэнийг
2.3 “Даатгагдагч” даатгалын гэрээгээр ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээдийг
2.4 “Даатгалын баталгаа” гэж даатгалын зүйл, үнэлгээ, хугацаа зэрэг даатгалын нөхцөлийг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон баримт бичгийг
2.5 “Даатгалын зүйл” гэж даатгалын гэрээнд заасан даатгуулагчийн бие эрхтэний гэмтэл амь насанд түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг
2.6 “Даатгалын эрсдэл” гэж даатгалын зүйлийн даатгалын гэрээгээр хамгаалагдсан нөхцөлийг
2.7 “Даатгалын тохиолдол” гэж даатгалын зvйлд гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсан хохирол тохиролцсон болзол бүрдэхийг
2.8 “Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
2.9 “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг
2.10 “Даатгалын үнэлгээ нөхөн төлбөрийн хязгаар” гэж даатгалын нэг удаагийн тохиолдол болон даатгалын хугацаанд даатгагчаас даатгуулагчид эсвэл холбогдох этгээдэд олгох мөнгөн хөрөнгийн дээд хэмжээ
2.11 “Гэнэтийн осол” гэж даатгуулагчийн урьдчилан харах боломжгүй гэнэтийн тохиолдлын улмаас даатгуулагчийн амь нас, бие эрхтэнд нь гэмтэл учрахыг
2.12 “Ердийн өвчин” гэж аливаа шалтгааны улмаас даатгуулагчийн бие физилогид гарсан эмчлүүлэх шаардлагатай хурц архаг өөрчлөлтийг
2.13 “Архаг хууч өвчин” гэж даатгагдагчид тухайн өвчний шинж тэмдэг урьд өмнө нь илэрсэн, эмчийн зөвлөгөө авч байсан, онош тогтоолгосон, эмчийн заавраар эм тариа хэрэглэж эмчилгээ хийлгэж байсан, даатгалын гэрээ үйлчилж эхлэхээс өмнө тухайн өвчний талаар даатгагдагч мэдэж байсан эсвэл мэдэгдэх боломжтой байсан тохиолдол
2.15 “Хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт” гэдэгт даатгуулагч буюу даатгагдсан этгээд гэнэтийн ослын улмаас эрүүл мэндээр хохирон, эмч нарын зөвөлгөөнөөр хөдөлмөрийн чадвар алдалт нөхөн сэргээгдэхгүй гэдэг нь тогтоогдож зэрэглэл тогтоосон нөхцлийг
2.16 “Хөдөлмөрийн чадвар хэсэгчлэн алдалт” гэдэгт даатгуулагч буюу даатгагдсан этгээд гэнэтийн ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон амбулаторийн хяналтанд байсан хуанлийн 90 хүртэлх хоногийг
2.17 “Яаралтай зөөн тээвэрлэх нүүлгэн шилжүүлэлт” гэж тухайн даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн үед эмчийн зааварчилгаагаар орон нутгийн хувиарт нислэгээр болон газраар хийгдэх тусламж үйлчилгээг
2.18 “Эмнэлэг эмчилгээ” гэж гэрээнд заагдсан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн үед даатгагдагчид зайлшгүй хийгдсэн эмчилгээг

ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

3.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт 15 /арван тав/ хүртэл хоногийн хугацаанд аялан явах үеийн бие эрхтний гэмтэл, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол нь даатгалын зүйл байна.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

4.1 Даатгуулагчийг учирч болзолшгүй дараах эрсдэлээс даатгана. Үүнд:
4.1.1 Гэнэтийн осол
4.1.2 Нэр заасан өвчин

ТАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХАМГААЛАЛТ

Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож доорх багцаас сонгон даатгуулна.

Даатгалын хамгаалалт Багц 1 Багц 2 Багц 3
Үнэлгээний дээд хязгаар 2,000,000 төгрөг 5,000,000 төгрөг 20,000,000 төгрөг
А.Үндсэн хамгаалалт
Амь нас эрсдэх Хамрагдсан Хамрагдсан Хамрагдсан
Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар бүрмөсөн алдах Хамрагдсан Хамрагдсан Хамрагдсан
Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар хэсэгчлэн алдах Хамрагдсан Хамрагдсан Хамрагдсан
Зөөн тээвэрлэх зардал 1,000,000 төгрөг хүртэл 2,500,000 төгрөг хүртэл 10,000,000 төгрөг хүртэл
Гэнэтийн ослоос үүдэлтэй эмнэлэг эмчигээний зардал 1,000,000 төгрөг хүртэл 2,500,000 төгрөг хүртэл 5,000,000 төгрөг хүртэл
Б.Нэмэлт хамгаалалт
Нэр заасан өвчнөөс үүдэлтэй Эмнэлэг эмчилгээний зардал
– Хурц буглаат өвчнүүд /хатиг, мундас, идээт бээр
– Хорт ургамалд хордох ба шавьж амьтанд хазуулах
– Хоолны хордлого, нарны хордлого
– Хурц болон архаг мухар олгойн үрэвсэл
1,000,000 төгрөг хүртэл 2,500,000 төгрөг хүртэл 5,000,000 төгрөг хүртэл

 

5.2 Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохирч сонгосон багцаас хамааран 2 сая, 5 сая, 20 сая төгрөг байхаар тогтоов.
5.3 Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд гэрээнд заасан дүнгээр даатгалын хураамж төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
5.4 Даатгалын хугацаанд даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр олгосон тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний үлдэх хугацаанд нөхөн төлбөр олгосон хэмжээгээр буурна.
5.5 Даатгалын баталгаанд нэр заагдсан 65 /жаран тав/ хүрт элх насны иргэдэд үндсэн болон нэмэлт хамгаалалтын нөхцөл, 65 /жаран тав/ болон түүнээс дээш насны иргэдийг зөвхөн үндсэн хамгаалалтын нөхцөл хамаарна.

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ХУГАЦАА ГЭРЭЭНИЙ ДУУСГАВАР БОЛОХ ЦУЦЛАХ НӨХЦӨЛ

6.1 Даатгалын эхлэх дуусах хугацааг даатгалын баталгаанд заавал бичилт хийсэн байна.
6.2 Даатгуулагчид даатгалыг ашиглахтай холбогдсон ямар нэгэн асуудал тулгарвал /даатгалыг буцаах, хугацааг өөрчлөх гэх мэт/ заавал даатгалын баталгаанд бичигдсэн даатгал эхлэх хугацаанаас өмнө ирж тэмдэглэл хийлгэх буюу дахин бичилт хийлгэж авна.
6.3 Даатгалын ажилтан даатгалын баталгаанд даатгалыг сунгах, буцаах тухай тэмдэглэл хийгдээгүй тохиолдолд даатгалын хугацаа дууссанаас хойших даатгуулагчийн тавьж буй ямар ч өргөдөл хүсэлтийг хүлээж авахгүй.
6.4 Дараах тохиолдолд гэрээг дуусгавар болсон гэж үзнэ. Үүнд:
6.4.1 Даатгалын баталгаанд бичигдсэн даатгалын хугацаа дуусгавар болсон
6.4.2 Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон
6.4.3 Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон
6.4.4 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн
6.4.5 Даатгалын тохиолдлын талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
6.5 Гэрээний аль нэг тал гэрээг цуцлахаар бол нөгөө талдаа албан ёсны хаягаар гэрээний хугацаа эхлэхээс 7 /долоо/ хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд уг хугацаанд гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авсан тал хариу өгөөгүй эсхүл гэрээ дуусгавар болохыг зөвшөөрсөн бол гэрээг цуцалж даатгагч нь даатгалын хураамжаас үйлчилгээний төлбөрийн буюу 10 хувийг хасч тооцон даатгуулагчид үйлдсэн хэсгийг 100 хувь эргүүлэн олгоно.
6.6 Даатгалын хугацаанаас богино хугацаагаар аяласан тохиолдолд даатгалын үлдэх хугацаанд ногдох хураамжийн зөрүүг буцаан олгохгүй.

ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ДААТГАГЧИЙН ЭРХ

Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдлын улмаас нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй.
7.2 Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 болон гэрээнд заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах
7.3 Даатгуулагчийн гаргаж өгсөн мэдээ эргэлзээтэй тохиолдолд тусгай мэдлэг бүхий эксперт мэргэжилтэнд хандаж дүгнэлт гаргуулах, баримт материалын үнэн, зөв эсэхийг шалгах, учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэ зөв тогтоолгох зорилгоор шаардлагатай бол эрх бүхий хуулийн этгээдээс тодруулга авах
7.4 Даатгалын тохиолдлын тухай эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг нөхцөл байдал арилтал энэхүү 10.2 заасан хугацааг тоолохгүй байх
7.5 Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулахыг шаардах

НАЙМДУГААР ЗҮЙЛ. ДААТГАГЧИЙН ҮҮРЭГ

8.1 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох
8.2 Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд бичиж олгох
8.3 Даатгуулагч даатгалын хураамжийг төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй.
8.4 Нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэх
8.5 Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах
8.6 Монгол улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх
8.7 Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ

Даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
9.2 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
9.3 Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээний талаарх мэдээлэл, нэмэлт тодруулга шаардах
9.4 Хохирлын зардлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх
9.5 Даатгагчаас мэдээлэл, зөвлөгөө авах эрхтэй

АРАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГУУЛАГЧИЙН ҮҮРЭГ

10.1 Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр даатгагчид төлөх
10.2 Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй
10.3 Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх
10.4 Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах
10.5 Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (шуурхай албаны 99054800, 70004800, утсаар болон албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй мэдэгдэх, шалтгааныг тогтоолгоход оролцуулах, даатгагч нэн даруй оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн зөөвөр зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч баримтжуулах
10.6 Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
10.7 Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ХАМГААЛАЛТ

Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.
11.2 Даатгалын тохиолдолд бий болж, нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 10 /арав/ хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
11.3 Даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас даатгуулагчийн бие эрхтэний гэмтэл, амь нас, эрүүл мэндэд хохирол учирснаас гарах эмчилгээний зардлыг эмчилгээний бодит зардлын баримтанд үндэслэн сонгосон багцын үнэлгээний хязгаарт багтаан даатгагч нөхөн төлнө.
11.4 Даатгуулагч аялаж байх хугацаандаа гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас учирсан хохиролд сонгосон багцын үнэлгээнээс дараах хувиар тооцон нөхөн төлбөр олгоно.Үүнд:

А.Гэнэтийн ослоос үүдэлтэй амь нас эрсдэх /Хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдах/
Амь нас эрсдэх 100%
Хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдах 100%
Б.Эрхтэнээ алдах
a.Толгойн хэсэг Үнэлгээнээс дараах хувиар тооцох
Нүдээ алдах 40%
Нэг чих сонсголгүй болох 15%
b.Дээд хэсэг
Эрхтнээ алдах Баруун Зүүн
Эрхтнээ алдах 60% 50%
Бүтэн эсвэл мөрний хэсгийн бүрэн алдах 20% 15%
Бүтэн эсвэл мөрний хэсгийн бүрэн алдах 20% 15%
Бүтэн эсвэл мөрний хэсгийн бүрэн алдах 20% 15%
Бүтэн эсвэл эрхий ба долоовор хурууг бүрмөсөн алдах 35% 25%
Бүтэн эсвэл гурван хуруу бүрмөсөн алдах/эрхий, долоовор хуруунаас бусад/ 25% 20%
Эрхий хуруу алдах 20% 15%
Долоовор хурууг алдах 15% 10%
Бусад хурууг алдах 5% 5%
c.Доод хэсэг Үнэлгээнээс дараах хувиар тооцох
Эрхтэн алдах 50%
Ташаа бүтэн алдалт 30%
Өвдгөө алдах 20%
Шагайн хэсгээ алдах 20%
Хөлийн эрхий хуруу алдах 8%
Бусад аль нэг хөлийн хурууг алдах 3%

11.5 Гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас даатгуулагчийн бие эрхтэний гэмтэл, амь нас, эрүүл мэндэд хохирол учирснаас гарах эмчилгээний зардал болон гэрээний 11.4-т заагдсан нөхөн төлбөрийг давхардуулан олгохгүй бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын нийт үнэлгээнээс хэтрэхгүй байна.
11.6 Төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэлт/Subrogation
11.6.1 Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7-д тус тус заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгагдагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Буруутай этгээд гэдэгт даатгагч, даатгуулагч бусад гуравдагч этгээдийг ойлгоно.
11.6.2 Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгагдагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд Даатгагдагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ХАСАЛТ ХЭСЭГ

Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдолдуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзана. Үүнд:
12.1.1 Урьд өмнө нь мэдэгдэж байсан архаг хууч өвчин, түүний үр дагавраас үүдэн гарсан хохирол болон гэрээний нэр томьёоны ”Нэр заасан өвчин” гэсэн хэсэгт заасан өвчнөөс бусад тохиолдол түүний үр дагавраас учрах хохирол
12.1.2 Даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол
12.1.3 Даатгуулагчийн ажилтан согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үед учирсан хохирол
12.1.4 Санаатайгаар өөрийн биед учруулсан хохирол
12.1.5 Мэргэжлийн спортын уралдаан тэмцээнд оролцох, усанд шумбах, бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, уул хаданд авирах, цас мөсний бүх төрлийн спорт агаарын спорт, шүхрээр буух, циркийн болон түүнтэй адилтгах тоглолтонд оролцох, бүх төрлийн гүйлитйн уралдаан тэмцээнд оролцох зэргээс үүсэн гарах зардлууд

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. БУСАД

13.1 Талуудаэнэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжид заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
13.2 Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөрт тооцно.
13.3 Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Даатгалын тохиолдлын үед яаралтай авах арга хэмжээ:
Нөхөн төлбөрийн нэхэмэлэл гаргах тохиолдолд нэн даруй 7000 4800, 9905 4800 гэсэн дугаарын утсаар холбоо барьж мэдэгдэнэ үү.

Бүрдүүлэх материал
* Нөхөн төлбөр хүссэн талаарх өргөдлийг та болон таныг бүрэн төлөөлөх хүн даатгагчид нэн даруй өгөх
* Даатгалын гэрээ болон гэрээт баталгаа, иргэний үнэмлэхний хуулбар
* Хэвтэж эмчлүүлсэн эмнэлэгийн онош дүгнэлт /шинжилгээ, эмнэлэг болон эмчийн хуудас, эмчийн тодорхойлолт, өвчний түүх болон рентген туяаны зураг/
* Эмчилгээний төлбөрийн хуудас, баримт эсвэл нэхэмжлэхийн эх хувь эсвэл баталгаажуулсан албан ёсны хуулбар
* Нөхөн төлбөрийг олгоход шаардлагатай Бодь даатгал ХХК-иас хүссэн бусад бичиг баримтууд

Гэмтэл бэртэлтэй холбоотой гэнэтийн ослын үед авах арга хэмжээ
1.Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын үед шаардагдах түргэн тусламжийг яаралтай үзүүлэх түргэн тусламж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх
2.Даатгалын тохиолдол болсон газар боломжтой бол:
– Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах
– Түүнд оролцсон болон гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах
– Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл
– Ямар ч хохирлын үед шуурхай албанд нэн даруй яаралтай мэдэгдэж байх
3.Хохирлын нэхэмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэх, даатгалын тохиолдлын үед түргэн шуурхай ажиллах 24 цагийн дуудлага хүлээн авах үүргийг Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн газрын “Шуурхай Алба” гүйцэтгэнэ.


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно