“Захирлын цом 2013” тэмцээн 2013 оны 10 сарын 19-ний өдөр нийт ажилчдын дунд зохион байгуулагдлаа.

Компанийн нийт ажиллагсадын нийгмийн идэвхи, дотоод харилцаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг сорих улмаар даатгагчдын холбооны спортын нэгдсэн наадамд оролцох бэлтгэл тамирчдыг шалгаруулах зорилгоор “Захирлын цом 2013” сорилго тэмцээн 2013 оны 10 сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 7 салбар нэгжийн тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өөрийн авхаалж самбаа, хурд хүчийг сорин өрсөлдлөө.

Үүнд: Багуудыг эзлэсэн байраар жагсаавал

Сагсан бөмбөг:

1-р байр: 1-р Салбар

2-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

3-р байр: Үйл Ажиллагааны Газар

Гар бөмбөг: Даатгалын үйлчилгээний төв

1-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

2-р байр: 1-р Салбар

3-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

Ширээний теннис                                                                                                     

Эрэгтэй:

1-р -р байр: 1-р Салбар

2-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

3-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

Эмэгтэй: 

1-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

2-р байр: Үйл Ажиллагааны Газар

3-р байр: Орон нутаг

Дартс:

1-р байр: Нөхөн Төлбөрийн Хэлтэс

2-Р байр: Даатгалын Үйлчилгээний Цэг

3-р -р байр: 1-р Салбар

Багийн дүнгээр:

1-р байр: 1-р Салбар

2-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

3-р байр: Байгууллагын Даатгалын хэлтэс

4-р байр: Үйл ажиллагааны газар

тус тус эзэлсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс /1-р салбар/  цом, мөнгөн шагналыг дараагийн байрт шалгарсан ДҮТ-ийн баг хамт олонд шилжүүлэн өглөө. Ирэх 2014 онд “Захирлын цом 2014” тэмцээнийг Даатгалын үйлчилгээний төвийн хамт олон зохион байгуулахаар боллоо. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан 1-р салбарын хамт олондоо ажлын амжилт хүсье.

Privacy Preference Center