DEVITA Global төвлөрсөн бус эрүүл мэндийн өгөгдлийг түгээх дундын эдийн засгийг хөгжүүлэхээр Монголын тэргүүлэх даатгалын үйлчилгээ үзүүлэгч Бодь Даатгал групптэй хамтран ажиллана.

“DEVITA Global” болон “Бодь Даатгал” ХК хамтран блокчэйн технологийн тусламжтайгаар “Дата эзэмшигч“ болон “Дата хэрэглэгч” гэж тодорхойлогддог платформын оролцогч талууд өөрсдийн хувийн эрүүл мэндийн мэдээллийг найдвартайгаар хадгалах, солилцох боломжтой итгэлцлийн сүлжээг бүтээх замаар төвлөрсөн бус эрүүл мэндийн өгөгдлийг түгээх дундын эдийн засгийг бий болгон хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь дэлхийн эрүүл мэндийн даатгалын салбар дата өгөгдлийн менежментийн томоохон хямралтай нүүр тулан илүү чанартай, аудит хийх боломжтой, найдвартай эрүүл мэндийн мэдээллийн санг бий болгох эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдсэн цар тахлын энэ хүнд цаг үед хийгдэж байгаагаараа онцлог юм.
DEVITA эрүүл мэндийн өгөгдлийг түгээх дундын эдийн засаг нь Дата эзэмшигчдэд хувийн эрүүл мэндийн мэдээллээ төвлөрсөн бус мэдээллийн санд оруулах мөн найдвартай эх сурвалжаас цуглуулсан эрүүл мэндийн мэдээлэл шаардлагатай байгаа Дата хэрэглэгчдэд DEVITA зах зээл дээрх мэдээллээ худалдах замаар ашиг олох боломжийг олгодог байна.

Дата өгөгдлийг өвчтөнүүдээс шууд авч хөдөлшгүй, харилцан уялдаа холбоо бүхий төвлөрсөн бус дэвтэрт найдвартай бүртгэн авч Дата хэрэглэгчдэд зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн мэдээллийг судалгаа, зах зээлийн дүн шинжилгээ хийхэд ашиглах боломжтойгоор нээлттэй болгох юм. Түүнчлэн даатгалын компаниудын хувьд тэр дундаа Бодь Даатгал ХК-ийн хувьд эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэхдээ тухайн хүний эрүүл мэндийн талаар үнэн зөв, найдвартай мэдээлэл олж авах боломж бүрдэж юм.

DEVITA Global төсөлтэй хийж буй хамтын ажиллагааны талаар Бодь Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбаяр: “DEVITA Global төсөл нь дата эзэмшигчдээс хувийн эрүүл мэндийн өндөр чанартай мэдээллийг аюулгүй, найдвартай, үр ашигтайгаар олж авах цоо шинэ арга замыг манай Бодь Даатгал ХК-ийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд нэвтрүүлж өгч байгаа нь бид бүхний хувьд олзуурхууштай зүйл юм” хэмээн онцолжээ.

Бодь даатгал ХК нь 1995 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 21 аймгийн 330 суманд байрлах 26 салбар нэгжээрээ дамжуулан өндөр өгөөж бүхий даатгалын үйлчилгээг орон даяар цаг алдалгүй түргэн шуурхай хүргэсээр ирсэн юм. Бодь даатгал нь Францын үндэстэн дамнасан AXA олон улсын даатгалын фирмийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан дотоодын болон олон улсын эрүүл мэндийн даатгалыг үйлчилгээг үзүүлдэг. АХА Бодь+ олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний жилийн борлуулалт 3 тэрбум төгрөг буюу 1 сая долларын ашиг орлого олдог бөгөөд энэхүү амжилтын гол түлхүүр нь Монголын ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн дотоодын чанартай даатгалын бүтээгдэхүүнийг бий болгоход нэн шаардлагатай үнэн зөв, найдвартай үндэсний тоон мэдээллийн эх сурвалжтай холбоотой юм.

Бодь даатгал ХК нь 2020 оноос эхлэн дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий даатгалын компани болох зорилгоор Монголын эрүүл мэндийн даатгалын салбарыг дижитал системд бүрэн шилжүүлэхээр тууштай хичээж ирсэн. DEVITA төвлөрсөн бус мэдээллийн удирдлагын системээр дамжуулан өндөр чанартай, аудит хийх боломжтой, найдвартай эрүүл мэндийн дата өгөгдлийг олж авах блокчэйн технологийг нэвтрүүлж байгаа нь Бодь Даатгал ХК-ийн эрүүл мэндийн салбарын дутагдалтай, үр ашиггүй уламжлалт тогтолцоог арилгаж, өндөр өгөөж бүхий даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчиддаа хүргэхийг зорьж байгаагийн томоохон илрэл юм.

DEVITA-ийн үүсгэн байгуулагч Жозеф Ли “Эрүүл мэндийн өгөгдлийг бодит цагийн горимоор аюулгүй хангаснаар DEVITA-ийн ач холбогдол эрүүл мэндийн мэдээллийн солилцоо, цахим сангийн үйлчилгээнээс ч өргөн болох нь харагдаж байгаа юм. Peer-to-Peer буюу хүнээс хүнд дамжих сүлжээний үйлчилгээг ашиглан өгөгдлийн төвлөрсөн бус өмчлөлийг бий болгосон нь өвчтөн болон эмчийн хоорондын харилцааг улам сайжруулаад зогсохгүй Европын холбооны GDPR буюу Ерөнхий өгөгдөл хамгаалах журам, АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын үр ашиг, хариуцлагын тухай хуультай уялдан дагаж мөрдсөн.” Хэмээн онцолсон байна.

Эрүүл мэндийн өгөгдлийн менежментийн асуудлыг шийдэх хамгийн эхний алхам бол мэдээллийн эх сурвалжийн найдвартай байдлыг хангах явдал юм. DEVITA-ийн танин тодорхойлох төвлөрсөн бус шийдэл болох ONE-ID нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээллийн эх сурвалж, мэдээлэл хүрэх цэгийг баталгаажуулж, эмч, өвчтөн, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, эм зүй, даатгал болон бусад эрүүл мэндийн байгууллагууд зэрэг итгэмжлэгдсэн талуудын хооронд аюулгүй, найдвартай замаар мэдээлэл солилцох боломжийг олгодог. DEVITA Global болон Бодь Даатгал ХК-ийн хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарт DEVITA-ийн блокчейн шийдлийг ашигласан анхны тохиолдол болж буй чухал үйл явдал юм.

DEVITA-ийн гол функцэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох теле эрүүл мэндийн үйлчилгээ, өгөгдлийн зах зээлийн талбар багтаж буй бөгөөд хэрэглэгч найдвартай баталгаажуулалтын ONE-ID-ээр нэвтрэн өөрийн эрүүл мэндийн өгөгдлөө төвлөрсөн бус мэдээллийн санд байршуулах боломжтой байх юм. Хэрэглэгч энэ платформд зориулагдсан LIFE токеноор дамжуулан бүх үйлчилгээг авах юм.