COVID туссан тохиолдолд эмчилгээний зардлыг бид хариуцна

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн өвчлөлийн үед даатгуулагч та дараах зөвлөмжийг заавал авч хэрэгжүүлнэ үү.

1. Шинж тэмдэг илэрвэл хэнд хандах вэ?
Өөрөө дур мэдэн эм тариа хэрэглэлгүйгээр ☎️ 1️⃣0️⃣3️⃣ эсвэл 1️⃣1️⃣ 9️⃣ утсаар дуудлага өгч өөрийн байгаа газраа 👩‍⚕️ эмчийн үзлэг, зөвлөгөө авах. Эмнэлэг рүү явахгүй байх нь чухал.

2. Онош батлагдвал яах вэ?
– Одоогоор гарсан бүх тохиолдол ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл таны биеийн байдлаас шалтгаалан эмч таныг эмнэлэгт хэвтүүлэх эсвэл амбулаториор эм тариа хэрэглүүлэхийг шийдвэрлэн эмчилгээ зөвлөнө.

3. Бид ямар эмчилгээний зардлыг хариуцах вэ?
Эмчийн зааврын дагуу худалдан авсан эм тариа, шинж тэмдэгийн дагуу онош тогтоолгохоор өгсөн шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх үед гаднаас худалдан авсан эм тарианы зардал, даатгуулагч өөрөө төлсөн эмчилгээний зардал зэргийг хариуцна. Онош батлагдахаас өмнө тусгаарлагдан зардлыг даатгал хариуцахгүй болно.

4. Нөхөн төлбөр нэхэмжлэхийн тулд бүрдүүлэх материал:
📋 Эмчийн тэмдэглэл
💾 Шинжилгээ, зургийн хариу
🗒 Эмийн жор
📑 Төлбөрийн баримт, задаргааны хамт

5. Бидэнтэй хэрхэн холбогдох вэ?
☎️ 70000911 утсаар зөвлөгөө авах
📧 healthcare@bodi-insurance.com хаяг руу мэйл бичих
👩‍💼 Өөрийн гэрээ хариуцсан менежертэй холбогдох