ДАВХАР ДААТГАЛ

Бид харилцагчдынхаа эрсдэлийг тэдний хүсэлт шаардлагад нийцүүлэн, бизнесийн болон бусад үзүүлэлтэд тулгуурлан үнэлээд тодорхой хэмжээнээс давсан томоохон эрсдэлүүдийг давхар даатгалын хэлтсийн туршлагатай мэргэжилтнүүдээрээ болон олон улсад нэр хүнд бүхий мэргэжлийн давхар даатгалын брокеруудаар дамжуулан олон улсын зэрэглэл тогтоох агентлагуудаас тэргүүлэх зэрэглэлтэй давхар даатгалын компаниудад  амжилттай байршуулан ажиллаж байна.

Ингэхдээ давхар даатгалын найдвартай хамгаалалт, өрсөлдөхүйц үнэ, өргөн боломжуудыг харилцагчдадаа бий болгон харилцагч төвтэй, урт хугацааны хамтын ажиллагаа, итгэлцлийг эрхэм болгон ажилладаг.

Даатгалын компани эрсдэлийг бүхэлд нь хүлээн авч, өөрийн санхүүгийн боломж, гэрээний дагуу хүлээн авч чадах эрсдэлийг тооцоолон санхүүгийн найдвартай, тогтвортой  байдлыг хангах, сүйрлийн шинжтэй том хэмжээний аюул ослоос даатгуулагч болон өөрсдийгөө хамгаалах үүднээс эрсдэлийг бүхлээр эсвэл хэсэгчлэн давхар даатгагчид шилжүүлэх үйл явцыг давхар даатгалд байршуулах үйл ажиллагаа байдаг.

Бид компанийн зах зээлд эзлэх байр суурийг дээшлүүлэх, төлбөрийн чадвараа нэмэгдүүлэх, тогтвортойгоор хөгжих, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, харилцагчийн эрсдэлийг хааж, санхүүгийн найдвартай, баталгаатай байдлыг хангах үүднээс факультатив болон трити хэлбэрийн давхар даатгалын төрлүүдийг сонгон ажиллаж байна.

Манай компанийн салбартаа тэргүүлэгч, мэргэшсэн баг хамт олон бүхий давхар даатгалын хэлтэс харилцагчийн эрсдэлийг олон улсад нэр хүнд бүхий давхар даатгалын брокерууд болох Aon, Marsh, Willis, Lockton, Ulysse Re болон Lloyd-ын зах зээл дээр албан ёсоор байршдаг хэд хэдэн давхар даатгалын брокер компаниудаар дамжуулан Munich Re, Scor Re, Hannover Re, Swiss Re, GIC, AXIS, Starr, QBE, AXA XL, Liberty Mutual Insurance, Chubb, Korean Re, Russian Re, Английн Lloyds of London-ийн синдикатууд зэрэг дэлхийн олон улсад байрлалтай, зэрэглэл өндөртэй, туршлагатай давхар даатгалын компаниудад байршуулан ажилладаг.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БРОКЕРУУД

ХАМТРАН АЖИЛЛАДАГ ДАВХАР ДААТГАГЧИД

Бодь даатгал ХК-ийн Трити гэрээний давхар даатгагч нь дэлхийн тэргүүлэх давхар даатгалын компаниудын нэг Scor Re бөгөөд уг гэрээт хамгаалалт нь манай эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэхээс гадна харилцагчдад олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ бүхий илүү сайн даатгалын хамгаалалтуудыг санал болгох боломжийг бүрдүүлж байна.

Манай трити гэрээ нь хөрөнгө, бизнес тасалдал, барилга, угсралтын даатгал, ерөнхий, мэргэжлийн болон ажил олгогчийн хариуцлагын даатгалууд, гэнэтийн ослын даатгал, тусгай зориулалтын болон хүнд даацын машин механизмын даатгал, ачаа тээврийн даатгал гэсэн 9 төрлийн давхар даатгалын бүтээгдэхүүнүүдэд нэмэлт хамгаалалт үзүүлдэг. Цаашлаад уул уурхайн эрсдэлүүдийг нөхцөлт хэлбэрээр давхар даатгалд хамруулдгаараа дотоодод хэрэгжиж буй бусад трити давхар даатгалын хамгаалалтуудаас давуу талтай.

  • Тохирсон даатгалын бүтээгдэхүүн болон тодорхой нөхцөл, хязгаарт багтаан харилцагчийн эрсдэлийг автоматаар давхар даатгах хэлбэр.
  • Трити гэрээний хамгаалалтаас давсан эрсдэлийг давхар даатгалд байршлуулах хэлбэр.
  • Трити гэрээнд хамрагдаагүй бүтээгдэхүүн эсвэл даатгуулагчийн хүсэлтээр тусгайлан тухайн гэрээг давхар даатгалд байршлуулах хэлбэр.
  • Эрсдэлээс хамааран давхар даатгалын төрлийг хослуулан хэрэглэх хэлбэр.
  • Давхар даатгалын мэргэжлийн чиглэлийн зөвлөгөө, сургалт арга зүй, цогц хөтөлбөр
  • АХА Life & Health Reinsurance Solutions хамтын ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын андеррайтинг, сургалт зөвлөгөө
  • Олон улсад тэргүүлэх брокеруудтай хамтран хийгдэх давхар даатгалын холбогдолтой нэмэлт үйлчилгээ
  • Факультатив ба трити давхар даатгалын гэрээ, эрсдэлийн үнэлгээ, эрсдэл байршуулах үйл ажиллагаа
  • Зах зээлийн мэдээ мэдээлэл, даатгалын олон улсын чиг хандлага
  • Нөхөн төлбөрийн зөвлөгөө, хохирлын нэхэмжлэх, хохирлын үнэлгээний туслалцаа дэмжлэг
  • Салбарын онцлогт нийцсэн бизнесийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих давхар даатгалын хамгаалалт
  • Үнэ хамгаалалтын зохистой харьцаа бүхий эрсдэлд суурилсан давхар даатгалын хамгаалалтын сонголт
  • Агаарын тээвэр
  • Уул уурхай, ханган нийлүүлэлт
  • Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, нийтийн эрүүл мэнд
  • Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, түлш шатахуун, газрын тосны үйлдвэр
  • Барилга, үл хөдлөх хөрөнгө, тээвэр холбоо, технологи
  • Банк санхүү, мэргэжлийн байгууллагууд, бизнесийн салбар
  • Үйлдвэрлэл үйлчилгээ
  • Тусгай төслийн даатгалууд