Монгол улсын даатгалын салбарт тэргүүлэгч Бодь Даатгал ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор “Жолооч жолоочдоо тусалъя” аяныг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэхүү аяны хүрээнд Замын Цагдаагийн Газартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр буюу 2013 оны 06 сарын 05 нд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд олон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба тэргүүн ээлжинд “Жолооч жолоочдоо тусалъя” уриалгын дор Авто замын хөдөлгөөнд оролцогчдыг соёлтой, бие биенээ хүндлэн оролцохыг уриалж, замын хөдөлгөөний осол эрсдэлийг бууруулах, бусдад туслаж буй жолооч нарыг дэмжих, урамшуулах, олон нийтэд таниулах, нийгэм дүлгэр дууриал болгох зэрэг ажлуудыг Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээ ашиглан хамтран зохион байгуулах юм байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод авто замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор авто замын түгжрэл нэмэгдэж, улмаар осол аваар ихээр гарах болсон ч үүний олон шалтгаан нь жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёл, бие биенээ үл хүндэтгэдэг байдал нь ихээхэн нөлөөлдөг ба “Жолооч жолоочдоо тусалъя” аяныг амжилттай хэрэгжүүлснээр дээрх нөхцөл байдлыг бууруулах, осол аваараас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй ТВ, ФМ болон ЗЦГ-ын болон манай компанийн Фэйсбүүк, Твиттэр хуудсанд тавигдана.
Facebook: facebook.com/Bodiinsurance.mn ЗЦГ: http:/facebook.com/
Twitter: @bodiinsurance @TrafficPolice.mn
“ИТГЭЛТЭЙ – НАЙДВАРТАЙ – ШУУРХАЙ”
БОДЬ ДААТГАЛ