АЖД ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ДААТГАЛЫН ӨДӨРЛӨГТБОДЬ ДААТГАЛ КОМПАНИ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2013 оны 09 н сарын 28-29 ны хооронд Албан Журмын Даатгалын холбооноос даатгалын компаниудын дунд нэгдсэн өдөрлөг зарлалаа.

Уг өдөрлөгт манай Бодь Даатгал компани амжилттай оролцож иргэд даатгуулагч нартаа Албан журмын даатгалын талаар мэдээлэл өгч, даатгалын бүтээгдэхүүнээ танилцуулж тээврийн хэрэгслийн даатгалыг 30% хөнгөлөлттэй даатгаж үйлчиллээ.

Мөн өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан ба Авто радио 96,3-тай хамтран жолооч нарынхаа дунд Бодь Даатгал компаний холбогдолтой асуулт хариултын тэмцээнийг явуулж азтангуудад компаний нэрэмжит бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Өдөрлөгийн үеэр харилцагч нартаа барьсан нэг том SURPRISE нь эрсдэл тулгарсан 16 н харилцагчынхаа нөхөн төлбөрийг уг өдөрлөгийн үеэр гардуулсан нь иргэдэдээ хүрч үйлчилсэн үр дүнтэй томоохон ажил боллоо.

Privacy Preference Center