BODI+GLOBAL HEALTHCARE INSURANCEОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ
Ерөнхий танилцуулга:
Бодь Даатгал ХК-ийн хамт олон та бүхэнд эрүүл мэндийн даатгалын салбарт 80 жилийн туршлагатай AXA Health and Life Reinsurance solutions даатгалын компанитай хамтран гаргасан BODI+ Global Healthcare, Монгол дахь эрүүл мэндийн хамгийн цогц олон улсын эрүүл мэндийн даатгалыг санал болгож байна. Уг даатгалын зорилго нь эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн гэнэтийн хүндрэлээс таныг хамгаалахад оршино. Таны эрүүл мэндтэй холбоотой гарч болох бүхий л зардлуудыг BODI+Global Healthcare даатгал цогцоор шийдвэрлэх тул та амьдралын жаргалтай мөчүүдийг илүү мэдэрч сэтгэл амар байх боломжтой.
Онцлог, давуу талууд:
- Дэлхийд тэргүүлэгч давхар даатгал
- Дэлхийн 150 гариу оронд байрлах 12 мянга гаруй хамгийн чанартай эмнэлэг, шинжилгээний төвүүдээс даатгалын багцын сонголтоос хамааран 100 мянгаас 2,5 сая хүртэлх долларын эмчилгээ, үйлчилгээ авах боломж
- Монгол улсын шилдэг эмнэлгүүдэд шууд төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг
- Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага байхгүй (Шүдний сувгийн эмчилгээ болон хараа зүйн эмчилгээнээс бусад тохиолдолд)
- 100% цахим нөхөн төлбөрийн үйлчилгээ
- Даатгуулагч хүссэн эмнэлэгтээ үзүүлэх боломж
Хамгаалалтын товч хүснэгт:
БАГЦ / ХАМГААЛАЛТ | BASIC | STANDARD | SMART | SPECIAL | PREMIUM |
---|---|---|---|---|---|
Даатгал үйлчлэх бүс нутаг | Монгол, Өвөр Монгол | Ази | АНУ-аас бусад | АНУ-аас бусад | Дэлхий дахинд |
Жилийн дээд хязгаар | 100,000$ хүртэл | 250,000$ хүртэл | 500,000$ хүртэл | 1,500,000$ хүртэл | 2,500,000$ хүртэл |
Хэвтэж эмчлүүлэх өрөө | Энгийн өрөө 100$ хүртэл | Энгийн өрөө 175$ хүртэл | Энгийн тусдаа өрөө | Энгийн тусдаа өрөө | Энгийн тусдаа өрөө |
Эмнэлэгт хэвтэхээс өмнөх болон дараах сувилгаа | Хамрагдсан | Хамрагдсан | Хамрагдсан | Хамрагдсан | Хамрагдсан |
Өрхийн эмчийн болон мэргэжлийн эмчийн болон мэргэжлийн эмчийн эмчилгээ | 5,000$ хүртэл | 10,000$ хүртэл | Хамрагдсан | Хамрагдсан | Хамрагдсан |
Уламжлалт эмчилгээ | 100$ хүртэл | 500$ хүртэл | 750$ хүртэл | 1,000$ хүртэл | 1,500$ хүртэл |
Бусад эмчилгээ үйлчилгээ | *Урьдчилсэн үзлэг *Хөнгөвчлөх эмчилгээ |
*Жирэмслэлт болон төрөлт *Урьдчилсан үзлэг *Хөнгөвчлөх эмчилгээ |
*Шүд *Жирэмслэлт болон төрөлт *Сэтгэцийн эмчилгээ *Вакцинжуулалт *Урьдчилан сэргийлэх үзлэг *Хөнгөвчлөх эмчилгээ |
*Шүд *Хараа *Жирэмслэлт болон төрөлт *Сэтгэцийн эмчилгээ *Вакцинжуулалт *Урьдчилан сэргийлэх үзлэг *Хөнгөвчлөх эмчилгээ |
*Шүд *Хараа *Жирэмслэлт болон төрөлт *Сэтгэцийн эмчилгээ *Вакцинжуулалт *Урьдчилан сэргийлэх үзлэг *Хөнгөвчлөх эмчилгээ |