Б.БИЛЭГТ-ТУЗ-ИЙН ДАРГА
Б.Билэгт нь Швейцарь улсын Женева хотын EU бизнесийн сургуулийг Бизнесийн удирдлага, санхүүч мэргэжлээр төгссөн бөгөөд банк санхүү, даатгалын салбарт Санхүүгийн шинжээч, Үйл ажиллагааны газрын захирлаар тус тус ажиллаж байсан. Тэрээр 2016 оноос хойш Богд банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байна.
Л.БОЛДХУЯГ-ТУЗ-ИЙН ЕРДИЙН ГИШҮҮН
Л.Болдхуяг ХБНГУ-ын Гумболдьт их сургуулийг төгссөн бөгөөд Монгол Улсын санхүүгийн салбарт 20 гаруй жил ТУЗ-ийн дарга болон гишүүнээр ажиллаж байна. Тэрээр 2004-2007, 2011-2013 онуудад Голомт банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Л.Болдхуяг 2014 оноос хойш Богд банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Г.САРУУЛ-ТУЗ-ИЙН ЕРДИЙН ГИШҮҮН
Г.Саруул нь АНУ болон Монгол улсад хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр 13 жил ажилласан туршлагатай бөгөөд банк санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр гүнзгий мэргэшсэн юм. Тэрээр Богд банкны Гүйцэтгэх захирлаар ажиллахаас өмнө нь Монголын Хөрөнгийн Биржийн Тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан бөгөөд өмнө нь АМП Фьючерс компанийн Ази, Орос, ТУХН-ийн орнуудыг хариуцсан Газрын захирал, валютын захын үүсмэл хэрэгслүүд хариуцсан Ахлах трейдер, Розентал Коллинс групп болон Мобиум Ипотекийн группд Ахлах банкираар тус тус ажиллаж байв. Г.Саруул нь АНУ-ын Лояла их сургуулийг Санхүү эдийн засгийн мэргэжлээр төгссөн.
Ш.СҮХБААТАР-ТУЗ-ИЙН ЕРДИЙН ГИШҮҮН
Ш.Сүхбаатар хуучнаар хууль зүйн яаманд дэд сайд, батлан хамгаалах яаманд газрын дарга, гадаад харилцааны яаманд захирлын албан тушаалыг хашиж байсан. Тэрээр 2017 оноос хойш Бодь Цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ш.Сүхбаатар МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Д.ДАЯНБИЛГҮҮН-ТУЗ-ИЙН ЕРДИЙН ГИШҮҮН
Д.Даянбилгүүн Эдийн тэнгэр банкинд оператор-нягтлан бодогч, улсын их хурлын тамгын газарт гишүүний орон тооны ажилтан, БиДиСек ХК-д салбарын менежерээр ажиллаж байсан. Тэрээр үнэт цаас, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшиж 1999 оноос хойш БиДиСек ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Д.Даянбилгүүн Европ хэлний дээд сургуулийг бизнесийн эдийн засгийн чиглэлээр бакалавр, СЭЗДС-ийг бизнесийн удирдлагын магистр зэргээр төгссөн.
Ш.БЭЖИД-ТУЗ-ИЙН ЕРДИЙН ГИШҮҮН
Ш.Бэжид санхүү, нягтлан бодох, аудитын чиглэлээр гүнзгий мэргэшсэн татварын мэргэшсэн нягтлан бодогч юм. Тэрбээр ОУЭЗБД сургуульд нягтлан бодох бүртгэлийн багш, Саади Трейд ХХК, Баян Констракшн ХХК, Засаг Чандмань Майнз ХХК-д нягтлан бодогч болон дотоод аудитораар ажиллаж байсан бөгөөд өдгөө Бодь Даатгал ХК-ийн дотоод аудитороор 6 дахь жилдээ ажиллаж байна. Ш.Бэжид ХУДС-ийг нягтлан бодох, бизнесийн чиглэлээр бакалавр, магистр зэрэгтэйгээр төгссөн.
Э.БЯМБАЖАВ-ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН
Э.Бямбажав ОХУ-ын Эрхүү хотын СЭЗДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр Сангийн яамд хэлтсийн дарга, орлогч сайд, сайд, Үнэ стандартын хороонд дарга, Казакстан улсад элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Э.Бямбажав 1997 оноос хойш Их тусч ХХК-д захирлаар ажиллаж байна.
Л.БАНЗРАГЧ-ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН
Л.Банзрагч нь МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуульд багш, Азийн хөгжлийн банкны Төрийн худалдан авах ажиллагааг сайжруулах төслийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшаар ажиллаж байна.
Б.БҮЖИНЛХАМ-ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН
Б.Бүжинлхам ЭЗК-ийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, Солонгос улсын Хандун их сургуульд бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалж өдгөө СЭЗДС-д докторын зэрэг горилж байна. Тэрбээр 26 дахь жилдээ СЭЗДС-д багшаар ажиллаж байна.