
№ | Даатгалын эрсдэл, үнэлгээ | 5,000,000₮ | 10,000,000₮ | 15,000,000₮ |
1 | Зам тээврийн осол | 100% | ||
2 | Байгалийн эрсдэл | 100% | ||
3 | Мал, амьтнаас учруулах эрсдэл | 90% | ||
4 | Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл
(Санаатай болон санаандгүй үйлдэл…) |
90% | ||
5 | Шилний хохирол
(Замын хөдөлгөөнд оролцох үед…) |
80% | ||
6 | Жолоо шилжүүлсэн үед гарах эрсдэл | 80% | ||
7 | Өөрийн санаандгүй үйлдлээс бий болох эрсдэл | 70% | ||
8 | Дугуйн эрсдэл
(Хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, хагарах, цоорох…) |
70% | ||
Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ | Даатгуулагчийн сонгосон багцаас хамаарч өөрийн хүлээх хариуцлагатай байнйа. |
№ | Даатгалын эрсдэл, үнэлгээ | 5,000,000₮ | 10,000,000₮ | 25,000,000₮ |
1 | Байгалийн эрсдэл
–Гал түймэрт өртөх, –Үер усанд автах, –Аянганд цохиулах. |
Амь нас:
(Хүн тус бүр) 1,000,000₮
Эмчилгээний зардал: (Хүн тус бүр) 500,000₮
(Өөрийн хүлээх хариуцлагагүй) |
Амь нас:
(Хүн тус бүр) 2,000,000₮
Эмчилгээний зардал: (Хүн тус бүр) 1,000,000₮
(Өөрийн хүлээх хариуцлагагүй) |
Амь нас:
(Хүн тус бүр) 5,000,000₮
Эмчилгээний зардал: (Хүн тус бүр) 2,000,000₮
(Өөрийн хүлээх хариуцлагагүй) |
2 | Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл
–Бусдад зодуулах, хорлогдох зэрэг гуравдагч этгээдийн дайралтад өртөх. |
|||
3 | Техниктэй харьцах үеийн эрсдэл
-Автомашинд зорчих явцад тухайн автомашин онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, живэх зэрэг шалтгаанаар гэмтэж бэртэх, |
|||
4 | Мал, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл
-Морь, малаас унах, чирэгдэх, -Малд өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах, -Ан амьтан, нохойд хазуулах, уруулах. |
|||
5 | Ахуйн эрсдэл
-Хальтирч унах, унаж бэртэх, -Элдэв зүйлд хавчуулагдах, -Гар, хөлөө гэмтээх. Түлэгдэх, Угаартах, Дээрээс аливаа хатуу биет унах, Зам тээврийн осолд өртөх. |
№ | Даатгалын эрсдэл, үнэлгээ | 5,000,000₮ | 20,000,000₮ | 30,000,000₮ |
1 | Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол
(Замын хөдөлгөөнд оролцоогүй үед хамаарна.) |
ü Даатгуулагч нь аялалаар явж байгаа аль ч үедээ өөрийн санаандгүй, болгоомжгүй үйлдлээс үүдэн бусдын эд хөрөнгө
(хашаа, хороо, гэр, байшин, худаг зэрэг нийтийн болон хувийн өмчлөлийн аливаа эд хөрөнгө…), амь нас, эрүүл мэнд мөн байгаль орчинд учруулсан бодит хохиролын өмнө хүлээх хариуцлагад нөхөн төлбөр олгоно. |
||
2 | Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирол (Замын хөдөлгөөнд оролцоогүй үед) | |||
3 | Байгаль орчинд учруулсан бодит хохирол | |||
Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ | ü Тохиолдол бүрт 20% байна. | |||
ü Нэг удаагийн тохиолдолд: 3 сая төгрөг |
№ | Даатгалын багц, үнэлгээ | Хээрийн багц | Говийн багц | Хангайн багц | |
1 | Автомашины үнэлгээ | 5,000,000₮ | 10,000,000₮ | 15,000,000₮ | |
2 | Аялагчийн амь нас, эрүүл мэнд | Нийт 5 хүний үнэлгээ | 5,000,000₮ | 10,000,000₮ | 25,000,000₮ |
Амь нас | 1,000,000₮ | 2,000,000₮ | 5,000,000₮ | ||
Эмчилгээний зардал
(Хүн тус бүр) |
500,000₮ | 1,000,000₮ | 2,000,000₮ | ||
3 | Аялагчийн хариуцлага | Нийт үнэлгээ | 5,000,000₮ | 10,000,000₮ | 30,000,000₮ |
1 удаагийн тохиолдолд | 1,000,000₮ | 2,000,000₮ | 3,000,000₮ | ||
4 | Нийт үнэлгээ | 17,500,000₮ | 35,000,000₮ | 80,000,000₮ | |
5 | Хураамж | 50,000₮ | 100,000₮ | 200,000₮ |
№ | Нэмэлт хамгаалалт, зөвлөгөө, тусламж | |
1 | 7/24 цагийн шуурхай алба (7000-4800) | ü Татаж гаргах
ü Чирэх ü Дугуй нөхөх ü Яаралтай зөөн тээвэрлэх (Гэмтэж, бэртсэн иргэд….) ü Автомашины эвдрэлд 500,000 төгрөг хүртэл нөхөн төлбөр олгоно. ü Хамгийн ойр байрлах Бодь Даатгалын орон нутгийн салбараас яаралтай тусламжийн унаа гаргаж, ослын газарлуу явуулна. ü Суусан, эвдэрсэн автомашин, гэмтэж, бэртсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээний байгууллагатай холбоно. ü Яаралтай тусламжийн баг илгээх бүхий л арга хэмжээг авч ажиллана.
7000-4800 ЯАРАЛТАЙ ЗӨВЛӨГӨӨ, ТУСЛАМЖ |
3 | Хуулийн зөвлөгөө | |
Хохирлын материал бүрдүүлэлтийн зөвлөгөө | ||
4 | Аялалын үеийн зөвлөгөө, тусламж
(Аавтомашин шавар, намаг, элсэнд суусан, гол, ус гатлах үедээ автомашин эвдэрсэн тохиолдолд, орон нутгийн салбараар дамжуулан дараах зөвлөөгөө, тусламжийг үзүүлнэ.) |
Нөхөн төлбөр олгохоос татгалзах үндсэн нөхцөл:
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл бүрдсэн;
- Даатгуулагч, жолооч, зорчигч болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд, түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол.
- Даатгуулагч даатгал болон нөхөн төлбөр авахтай холбогдсон худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
- Даатгалын гэрээнд заагдаагүй, тухайн багцад хамаарагдаагүй эрсдлийн улмаас хохирол учирсан;
- Даатгалын гэрээний 8.8, 15, 8.17-т заасны дагуу даатгалын нийт үнэлгээ болон нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн хэмжээнээс давсан хэмжээгээр;
- Аялалын бус үед учирсан аливаа хохирол;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр;
- Даатгуулагч, хамтран даатгуулагч нарт хохирол учирсан талаар даатгагч болон эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэн шалгуулаагүй болон бусад шалтгаанаар хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх;
- Нөхөн төлбөрийн баримтуудыг даатгагчид хүлээлгэж өгөх энэхүү гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон;
- Дайн, зэвсэгт бослого, үймээн самуун, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны хордлого;
- Гэрээнд тусгайлан заагаагүй бол монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол;
- Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл.
Тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл:
- Тээврийн хэрэгслийн даатгалтай холбоогүй эрсдэл, даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон тохиолдол;
- Тээврийн хэрэгслийг согтуугаар эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсон, хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн зорилгоор хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол
- Ослын талаар даатгагч болон замын цагдаагийн байгууллагад хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэж ослын шалтгааныг тогтоолгоогүй эсвэл ослын шалтгааныг тогтоох боломжгүй болсон;
- Даатгалын гэрээний 9-т заасны дагуу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр;
- Тээврийн хэрэгслийн цахилгааны гэмтэл, тээврийн хэрэгсэлд засвар хийх, тээврийн хэрэгслийг зориулалтын бус аргаар халаах, асаах зэрэгтэй холбоотой, тээврийн хэрэгслийн дотроос нь өөрөөс үүссэн галын хохирол;
- Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тухайн ангилалын тээврийн хэрэслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан үед учирсан хохирол
- Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, гарамгүй газраар болон үертэй үед гол, ус гаталсан зэргээс учирсан хохирол
- Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас автомашинд гарсан ердийн эвдрэл, автомашины ашиглалтаас хамаарсан элэгдэл хорогдол, үйлдвэрийн гологдол, механик эвдрэл гэмтлээс учирсан хохирол
- Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар тээврийн хэрэгслээр хад чулуу, хатуу биет зүйл мөргөх зэргээр даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг даатгуулагч өөрийн буруугаас бүрдүүлснээс учирсан хохирол.
- Тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах байдлаар байрлуулснаас үүдэн гарсан хохирол
- Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол.
- Даатгалын тохиолдлын бус шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжинд учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол.
- Хулгай, дээрмийн улмаас даатгалтай машин дотор байсан хувийн эд зүйл, нэмэлт тоноглол, өөр даатгалд хамрагдсан эд хөрөнгө болон задгай бүхээгтэй машин доторх эд зүйл алдагдсанаас үүссэн хохирол. /нэмэлтээр даатгуулаагүй үед/
Гэнэтийн ослын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл:
- Даатгуулагчийн ажилтан согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үед учирсан хохирол;
- Даатгуулагчийн ажилтан гэмт хэрэг үйлдэх үед болон санаатайгаар өөрийн биед учруулсан хохирол;
- Мэргэжлийн спортын уралдаан тэмцээн, усанд шумбах, бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, үнэмлэхүй өндрийн алхалт, хаданд авирах гэх мэт уулын спорт, агаарын спорт болон шүхрийн спортод оролцсоны улмаас үүссэн осол гэмтэл;
- Ан ав хийх үед учирсан хохирол;
- Төрөлт, зулбалт, үр хөндөлт зэрэг жирэмслэлттэй холбоотой хохирол;
- Бэлгийн замын бүх төрлийн өвчлөл, ДОХ/ХДХВ-ийн халдвартай холбоотой хохирол;
- Даатгуулахаас өмнөх нөхцөл байдал, ердийн өвчин, архаг хууч өвчин, сэтгэл санааны сааталт, мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчин;
- Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнөх ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
- Агаарын тээврээр нислэг үйлдэж байх үеийн эрсдэл, агаарын тээврийн автоматаар хийгдэх зорчин явагчийн хамгаалалт.
Хариуцлагын хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл:
- Сайн дураар төлсөн болон хүлээн зөвшөөрсөн төлбөр, хохирол;
- Торгууль, шийтгэвэр, төрийн байгууллагаас ногдуулсан шийтгэвэр;
- Даатгалын гэрээний22-т заасны дагуу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр;
- Даатгуулагч болон хамтран даатгуулагч нь согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсний улмаас учирсан хохирол, гэмт хэргийн шинж чанартай аливаа хохирол;
- Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд даатгагчийг оролцох боломжоор хангаагүй;
- Шалган турших, судалгаа, шинжилгээний ажлын явцад учирсан хохирол;
- Гуравдагч этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санаанд учирсан хохирол;
- Өөрийн хөрөнгийн хохирол (Даатгуулагчийн эзэмшил, түрээс, зээл, хараа хяналтанд байгаа хөрөнгө, аялалд авч яваа хувийн эд зүйлсд учирсан хохирол);
- Даатгуулагч болон хамтран даатгуулагч нь гал, эрчим хүч, ус, дулаан, цахилгаан, сантехник ашиглалт, аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ашиглах дүрэм, заавар, стандарт зөрчсөнөөс үүссэн хохирол.
Нэмэлт мэдээлэл
Даатгалын багц | Хээрийн багц даатгал, Говийн багц даатгал, Хангайн багц даатгал |
---|