Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь таны бусдын машинд учруулсан хохирлыг нөхөн төлдөг бол
Тээврийн хэрэгслийн даатгал нь таны өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм

Таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдээс үүсэх хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.

Даатгалаа хийлгэх хялбар, шуурхай, цахим боллоо.

Та яг одоо дараах 3-хан алхамын дагуу хийгээрэй.

1
2
3
Эхлэх Багц сонгол Мэдээлэл оруулах Төлбөр төлөх

Алхам1:Та тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг оруулаад үнэлгээгээ тооцоолно уу. Энэхүү үнэлгээ нь таны даатгалын нөхөн төлбөрийн хамгаалалтын дүн болно.

Таны тээврийн хэрэгсэлийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ:

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнд суурилж даатгалын хураамж тооцоологдоно. Үнэлгээний дүнгийн хэдэн хувиар хамгаалах нь таны сонгосон багцаас шалтгаална. Та дараах багцуудаас сонголтоо хийнэ үү.

Багц Бизнес багц Сонголт А Сонголт Б Хэмнэлт багц

Багцын тайлбар

Бүх эрсдэлээс 100% хамгаална, нэмэлт бүх үйлчилгээ үнэгүй

Эрсдэлээс 90-100% хамгаална, нэмэлт үйлчилгээ хязгаартай

Эрсдэлээс 80-100% хамгаална, нэмэлт үйлчилгээ хязгаартай

Эрсдэлээс 70-100% хамгаална, нэмэлт үйлчилгээ хязгаартай

Даатгалын хураамж
Даатгалын багцаа сонгоно уу
Эрсдэлүүд Бизнес багц Сонголт А Сонголт Б Хэмнэлт багц
1 Зам тээврийн осол 100% 100% 100% 100%
2 Байгалийн эрсдэл 100% 100% 100% 100%
3 Барилга, сантехникийн эрсдэл: Зогсоол талбай гаражид байх үеийн дулаан сантехникийн осол, барилгын нуралт 100% 100% 100% 100%
4 Шилний хохирол: Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн салхи, хаалганы шилэнд учирсан хохирол. 100% 100% 90% 80%
5 Галын эрсдэл: Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт 100% 100% 100% 100
6 Биет зүйл дээрээс унах эрсдэл: гэрлийн шон, самбар г.м зүйлс дээрээс унах эрсдэл 100% 100% 90% 80%
7 Мал амьтнаас учруулах эрсдэл 100% 100% 90% 80%
8 Өөрийн санаандгүй үйлдлээс гарах эрсдэл: Зогсоол талбай, гаражид ухрах, зогсох байрлуулах үйлдэл хийх үедээ даатгуулагч өөрийн санаандгүй үйлдлээс тээврийн хэрэгсэлдээ учруулсан хохирол. 100% 100% 90% 80%
9 Жолоо шилжүүлсэн үед гарах эрсдэл: Даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд, хамтран даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий этгээд жолоодож явах үеийн зам тээврийн осол. 100% 90% 80% 70%
10 Хулгайн эрсдэл: Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайд алдах 100% 100% 80% -
11 Жижиг эд ангийн хулгайн эрсдэл: Толь болон автомашины доторх эд ангид тооцогдох зүйл хулгайд алдагдах. 100% 90% 80% -
12 Дугуйн эрсдэл: Замын хөдөлгөөнд оролцож байх үед хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, урагдах байдлаар дугуйнд учирсан хохирол. 100% 100% 80% -
Хэрвээ энэ бүх эрсдэл даатгуулагчийн буруугаас гарсан бол 100% 100% 90% 80%

Нэмэлт үйлчилгээ

1 Планинум нөхцөлөөр даатгуулсан бол таны тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг албан ёсны дистрибютер компанийн үнийн саналыг удиртгал болгож засварлах - - -
2 24 цагийн дуудлага үйлчилгээ
3 Эмчилгээний зардал(Ослын улмаас жолооч болон зорчигчийн эрүүл мэндэд учирсан бэртэл гэмтлийн эмнэлэг эмчилгээний зардал) 3 сая ₮ 2сая ₮ 1 сая ₮ 500,000₮
4 Гал унтраах зардал /800,000₮ хүртэл/
5 1 жилийн засварын баталгаа/Гэрээт засварын газар/
6 Чирч тээвэрлэх үйлчилгээний зардал /Хот, суурин дотор/
7 УБ Такси сервис /50км-ээс хэтрэхгүй/ -
8 Хохирлын материал бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгөх - -
9 Хохирлын үнэлгээний зардал /250,000төгрөг хүртэл/ - - -
10 Засварын дараах гадна дотор угаалгын зардал - - -
11 Машин асаах, ослын үед автосервис үзүүлэх, дугуй солих үйлчилгээний зардал /99054800/ - - -

Нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл

Энэхүү нөхцөл нь Бодь Даатгал компаниас үйлчлүүлэгчид тавьж буй гэрээний санал бөгөөд үйлчлүүлэгчээс тавих хүсэлтийн дагуу өөрчлөгдөх боломжтой.

1. Даатгуулагч, жолооч болон түүний гэр бүлийн гишүүд, түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол.
2. Даатгуулагч даатгал болон нөхөн төлбөр авахтай холбогдсон худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
3. Тээврийн хэрэгслийг согтуугаар эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсон, хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн зорилгоор хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол.
4. Ослын талаар даатгагч болон Замын Цагдаагийн байгууллагад хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэж ослын шалтгааныг тогтоолгоогүй, эсвэл ослын шалтгааныг тогтоох боломжгүй болсон.
5. Гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас үүссэн хохирол.
6. Автомашины эвдрэл, цахилгааны гэмтэл, нэмэлт тоног төхөөрөмжийн гэмтэл, автомашинд хийсэн засварын ажлаас шалтгаалан гарсан гал болон эвдрэл зэргээр автомашинаас өөрөөс нь үүссэн галын хохирол.
7. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тухайн ангилалын тээврийн хэрэслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан үед учирсан хохирол.
8. Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, зам орчны нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар (тээврийн хэрэгсэл зорчиход зориулан бариагүй, засаж сайжруулаагүй, замын хөдөлгөөнд нээлттэй бус газараар)   зорчих, гол ус гатлах зэргээс учирсан хохирол.
9. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр.
10. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас автомашинд гарсан ердийн эвдрэл, автомашины ашиглалтаас хамаарсан элэгдэл хорогдол, үйлдвэрийн гологдлоос учирсан хохирол.
11. Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар тээврийн хэрэгслээр хад чулуу, хатуу биет зүйл мөргөх зэргээр даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг даатгуулагч өөрийн буруугаас бүрдүүлснээс учирсан хохирол.
12. Монгол улсын Замын Хөдөлгөөний Дүрэмд заагдсан дор дурьдсан тохиолдолд үүссэн гэмтэл, хохирол:
12.1. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон
12.2. Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол.
13. Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол.
14. Ослоос бусад шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжинд учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол.
15. Хулгай, дээрмийн улмаас даатгалтай машин дотор байсан хувийн эд зүйл, нэмэлт тоноглол, өөр даатгалд хамрагдсан эд хөрөнгө болон задгай бүхээгтэй машин доторх эд зүйл алдагдсанаас үүссэн хохирол.
16. Даатгуулагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохирол.
17. Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол.
18. Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл үүссэн, шийдвэр гаргасан, техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол.


  • Та хуульд заасны дагуу гэрээний хугацаанд гэрээтэй холбоотой бүх мэдээллийг даатгагчаас үнэ төлбөргүй авах эрхтэй
  • 24 цагийн Шуурхай Албаны “Түргэн Шуурхай Соёлтой” үйлчилгээг ослын газар дээр авна.
  • 500 мянга хүртэлх Нөхөн төлбөрийг газар дээр нь шийдүүлж авах боломжтой.
  • 21 аймагт салбартай тул та санаа зоволтгүй зорчиж болно.
Таны тээврийн хэрэгслийн үнэлгээ одоогоор манай санд байхгүй тул та өөрийн машиныхаа үнэлгээгээ оруулна уу