bodi-insurance-logo-mn.png


ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЙДЭЛ ДААТГАЛ ГЭРЭЭ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү даатгалын гэрээгээр Даатгуулагч нь тээврийн хэрэгсэл болон жолоочийн амь нас эрүүл мэндийн даатгалд даатгуулан хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу нөхөн төлөх харилцааг зохицуулна.
1.2.Хоёр тал энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3.Энэхүү даатгалын хамгаалалт Монгол улсын газар нутагт үйлчилнэ.

ХОЁР.НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1.“даатгагч” гэж Монгол улсын Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХХК-г.
2.2.“даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зvйлээ / тээврийн хэрэгсэл болон жолоочийн амь нас, эрүүл мэнд /даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг.
2.3.“даатгалын зүйл” гэдэгт даатгуулагчийн өмчлөл болон эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл болон, жолоочийн амь нас, эрүүл мэндийг
2.4.“даатгалын баталгаа” гэдэгт даатгалын зүйл, үнэлгээ, хураамж, хугацааг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон баримт бичгийг
2.5.“даатгалын хамгаалалт” гэдэгт даатгалын зүйлд олгох нийт нөхөн төлбөрийн хязаарыг
2.6.“даатгалын эрсдэл” гэдэгт даатгалын зүйлд хохирол учруулж болох нөхцөл, орчин бүрдсэнийг
2.7.“даатгалын тохиолдол” гэдэгт даатгалын зvйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг
2.8.“даатгалын хураамж” гэдэгт даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
2.9.“даатгалын нөхөн төлбөр” гэдэгт даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг
2.10.“жолоочийн өөрийн буруутай үйлдэл” гэдэгт даатгуулагч, болон түүний тээврийн хэрэгсэлийг жолоодох эрх бүхий этгээдийн буруутай үйлдлийн улмаас даатгалын тохиолдол бий болохыг ойлгоно.

ГУРАВ.ДААТГАЛЫН ЗҮЙЛ

3.1 Даатгалын зүйлд:
3.1.1 Иргэн, хуулийн этгээдийн “В” ангиллын тээврийн хэрэгсэл
3.1.2 Жолоочийн амь нас, эрүүл мэнд.

ДӨРӨВ.ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

4.1. Даатгагдсан тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийн буруутай үйлдлийн улмаас өөрийн тээврийн хэрэгсэл болон жолоочийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл

ТАВ.ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

5.1.Даатгуулагч даатгагчтай харилцан тохиролцож тээврийн хэрэгслээ дараах хамгаалалтын багцаас сонгон даатгуулах бөгөөд даатгалын үнэлгээ даатгалын баталгаанд заавал тусгагдсан байна /төгрөг/:

Багц 32,400,000800,000

Даатгалын багц Нийт хамгаалалтын хэмжээ Нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ
Багц 1 1,500,000 500,000
Багц 2 2,100,000 700,000
Багц 3 2,400,000 800,000
Багц 4 3,000,000 1,000,000

5.2 Даатгуулагчийн нөхөн төлбөр авах тохиолдол жилд 3 (гурван) удаа байна.

ЗУРГАА.ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ, ХУРААМЖИЙН ДҮН

6.1.Энэхүү гэрээгээр даатгалын хураамж дараах хэмжээтэй байх бөгөөд даатгуулагчийн сонгосон багцаар тодорхойлогдоно /төгрөг/.

Даатгалын багц Даатгалын хураамжийн хэмжээ
Багц 1 50,000
Багц 2 60,000
Багц 3 90,000
Багц 4 120,000

6.2.Даатгуулагч гэрээнд заагдсан хураамжийг гэрээ хийгдсэн өдөр Даатгагчийн дансанд шилжүүлнэ.
6.3.Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж төлөгдсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно.

ДОЛОО.ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

Энэхүү гэрээ нь талууд баталгаажуулсан өдрөөс эхлэн нэг жил хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.
7.2.Тээврийн хэрэгсэлийн даатгал нь нөхөн төлбөр авах тохиолдолын тоо болон нөхөн төлбөрийн дээд хязгаарт хязгаарлагдах ба аль нэг нөхцөл хангагдсан тохиолдолд даатгалын хамгаалалт дуусгавар болно.
7.3.Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно.
7.3.1.Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон
7.3.2.Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан
7.3.3.Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон
7.3.4.Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон
7.3.5.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн
7.4.Гэрээний хугацаа дууссан тохиолдолд талууд энэхүү нөхцөлөөр цаашид үргэлжлүүлэн сунгах талаар хэлэлцэн тохиролцож гэрээний хугацааг шинэчлэн тогтоож баталгаажуулснаар даатгалын гэрээ сунгагдана.

НАЙМ.ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

8.1Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар болон энэхүү гэрээгээр зохицуулагдана.
8.2 Жолоочийн өөрийн буруутай тохиолдолд энэхүү гэрээгээр нөхөн төлбөр олгох нөхцөл бүрдэнэ.
8.3 Нөхөн төлбөр олгохдоо доорх материалыг үндэслэл болгоно. Үүнд:
8.3.1 Хүсэлт гаргагчийн өргөдөл
8.3.2 Эрх бүхий этгээдийн үйлдсэн ослын дүгнэлт
8.3.3 Эрх бүхий этгээдийн үйлдсэн хохирлын үнэлгээ
8.3.4 Жолоочийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой төлбөрийн баримтууд.
8.4 Холбогдох материалыг даатгагч бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 (арав) хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.

ЕС.ДААТГУУЛАГЧ, ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Даатгуулагчийн эрх, үүрэг:
9.1.1 Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуудаатгагчаас гаргуулан авах
9.1.2 Даатгалын хууль,гэрээтэй холбоотой тайлбар, зөвлөгөө авах
9.1.3 Даатгалын гэрээг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах
9.1.4 Даатгагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах
9.1.5 Даатгуулагч даатгалтай тээврийн хэрэгслийн улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар өөрчлөгдөх, өнгө солигдох зэргээр өөрчлөлт орсон тохиолдолд даатгагчид 14 хоногийн дотор мэдэгдэн даатгалын гэрээндээ өөрчлөлт оруулах
9.1.6 Даатгалтай холбоотой баримт,мэдээллийг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх
9.1.7 Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах
9.1.8 Даатгалын гэрээ байгуулах үеийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд өөрчлөгдсөн тохиолдолд даатгагчид мэдэгдэх
9.1.9 Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг даатгалын тохиолдол бий болсноос хойш 90 хоногийн дотор үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлэн даатгагчид хүлээлгэн өгөх.
9.2 Даатгагчийн эрх, үүрэг:
9.2.1 Даатгуулагч хуурамч, худал мэдээлэл өгсөн түүнчлэн даатгалын хураамжийг хууль буюу гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах
9.2.2 Даатгалын тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг баталгаажуулах
9.2.3 Даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал гаргуулан авах эрхтэй
9.2.4 Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах
9.2.5 Жолоо барьж явсан хүнийг согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шаардлагатай тохиолдолд / газар дээр ажиласан Шуурхай албаны ажилтаны мэдүүлэгийн дагуу/ шалгуулах
9.2.6 Даатгалын тохиолдлын улмаас эвдэрч гэмтсэн эд ангийг даатгагч шинээр сольсон бол тухайн тээврийн хэрэгслийн гэмтсэн эд ангийг өөрийн мэдэлд авах эрхтэй
9.2.7 Даатгалын гэрээ байгуулах, үүссэн хохирлыг шуурхай чирэгдэлгүй барагдуулах үүднээс даатгуулагчид хууль тогтоомж,гэрээний нөхцлийн талаар үнэн зөв мэдээлэл, бүрдүүлэх баримтын асуудлаар зөвлөгөө өгнө.

АРАВ.ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

Даатгуулагч даатгал хийлгэх болон нөхөн төлбөр авахтай холбогдсон худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
10.2.Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон, гэмт хэргийн зорилгоор, хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол.
10.3.Гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас үүссэн хохирол
10.4.Тээврийн хэрэгсэл эсвэл, тухайн ангилалын тээврийн хэрэслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, хязгаарлуулсан байх үед тээврийн хэрэгсэл жолоодсоноос учирсан хохирол.
10.5.Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон, урсгал сөрөн илт буруутай үйлдлүүдийн улмаас учирсан хохирол
10.6.Даатгуулсан тээврийн хэрэгсэлд суурилуулсан нэмэлт тоноглол, хэрэгслүүд.

АРВАН НЭГ.ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА, ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ

11.1.Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай компанийн болоод харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад үзүүлэлтүүд, байгууллага, хувь хүний нууц, ноу-хау зэргийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүйгээр хугацаагүй чанд хадгална.
11.2.Талууд даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хураамжийг даатгуулагчид буцаан олгоно.
11.3.Хэрэв даатгалын гэрээний хугацаанд нөхөн төлбөр авсан, эсхүл гэрээ байгуулснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн бол даатгагч нь 11.2-т заасан хураамжийн буцаалт хийхгүй.
11.4.Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн бол даатгагчийн зүгээс гэрээг цуцална.

АРВАН ХОЁР.БУСАД

12.1.Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжинд заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
12.2.Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөрт тооцно.
12.3.Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Санхүүгийн Зохицуулах Хороо, Шүүх байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Даатгалын тохиолдлын үед яаралтай авах арга хэмжээ:
– Даатгагчийн Шуурхай Албанд яаралтай мэдэгдэх
– Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх (замын цагдаа, гал түймэртэй тэмцэх алба, түргэн тусламж, болон бусад холбогдох мэргэжлийн байгуулагууд)
– Хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээг авах
Даатгалын тохиолдол болсон газар боломжтой бол:
– Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах
– Гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах
– Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртсэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно