bodi-insurance-logo-mn.png

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРЭН ДААТГАЛЫН ГЭРЭЭ 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, гэрээнд заасан дүнгээр даатгалын хураамж төлөгдсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно.

НЭГ.НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
“Даатгагч” гэж даатгалын тухай хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХХК-ийг
“Даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зvйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг
“Хамтран даатгуулагч” гэж жолоо барих эрхийн үнэмлэхтэй 18 нас хүрсэн, даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээдийг
“Даатгалын баталгаа” гэж даатгуулагчийн гэрээний хамт даатгуулагчид олгох баталгаа бичиг, гэрчилгээг
“Даатгалын зүйл” гэж даатгалын гэрээнд заасан тээврийн хэрэгслийг
“Даатгалын эрсдэл” гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох нөхцөл, орчныг
“Даатгалын тохиолдол” гэж даатгалын зvйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг
“Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
“Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгө эсвэл адил зүйлээр солих болон засварлаж өгөхийг
“Даатгалын үнэлгээ” гэж талуудын харилцан тохиролцсон, даатгуулж байгаа эд хөрөнгийн өртгийг
“Бүрэн сүйрэл” гэж даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдах боломжгүй буюу нөхөн сэргээгдэх зардал нь даатгалын үнэлгээний 80 хувиас хэтэрсэн, түүний салгаж болох эд ангийн хувьд сэргээн засварлах боломжгүй бол шинээр солих тохиолдлыг
“Өөрийн хүлээх хариуцлага” гэж учирсан хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ
“Нөхөн сэргээх үнэлгээ” гэж даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдахад гарах шууд зардлыг
“Нөхөн төлбөртэй холбогдон гарах зардал” гэж даатгалын зүйлийг сэргээн засварлахтай холбогдон гарах шууд бус зардлыг
“Элэгдэл” гэж даатгалын зүйлийг хэвийн ашиглалтын явцад ердийн элэгдэл, хорогдлыг зөвхөн хугацаанаас хамааран хорогдуулсан тооцсон өртгийг
“Бодит үнэ” гэж даатгалын зүйлийн анхны үнээс элэгдэл хассан үнийг
“Ноцтой нөхцөл байдал” гэж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох буюу даатгалын зүйлд эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатай нөхцөл байдал
“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж давагдашгүй хүчин зүйл, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг хүчин төгөлдөр болгох, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлүүд байна.

ХОЁР. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ, НЭМЭЛТ ХАМГААЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ

ДААТГАЛЫН ЭРСДЭЛҮҮД: ТАЙЛБАР Нөхөн төлбөр олгох хувь хэмжээ
Platinum Extra Standard
1 Зам тээврийн осол Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн автомашинд эвдрэл гэмтэл үүсэх, хохирол учрах 100% 100% 100%
2 Байгалийн үзэгдэл Байгалийн аливаа давагдашгүй хүчин зүйлийн үлмаас автомашинд хохирол учрах
-Аадар бороо, мөндөр
-Цасан болон шороон шуурга
-Гал түймэр
-Аянга цахилгаан
-Гол, усны үер
100% 100% 100%
3 Ахуйн осол Зогсоол, зогсоолын зориулалттай талбай, гаражид байх үед хохирол учрах:
-Барилгын нуралт
-Сантехникийн эвдрэл, гэмтэл
-Биет зүйл дээрээс унах
100% 100% 100%
4 Гал -Гал түймэр
-Тэсрэлт
-Дэлбэрэлт
100% 90% 80%
5 Мал, амьтаны нөлөө Аливаа мал, амьтнаас тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 100% 90% 80%
6 Жолоо шилжүүлэх Даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд, хамтран даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий этгээд жолоодож явах үеийн зам тээврийн осол 100% 90% 70%
7 Шилний хохирол Аливаа гадны биетийн нөлөөгөөр (Шороон зам дээр чулуу үсрэх, шувуу амьтан мөргөх гэх мэт…) салхины, хаалганы шил хагарах, гэмтэх. 100% 90% 50%
8 Бусдын санаандгүй үйлдэл  Тээврийн хэрэгсэл зогсоол, зогсоолын зоиулалттай талбай, гаражид байх үед гуравдагч этгээдийн санаандгүй үйлдлээс учирсан хохирол. 100% 80% 50%
9 Өөрийн санаандгүй үйлдэл Даатгуулагч өөрийн санаандгүй үйлдлээс болж зогсоол, зогсоолын зориулалттай талбай, гаражид ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үедээ тээврийн хэрэгсэлдээ учруулсан хохирол. 100% 80% 50%
10 Эвдэн сүйтгэх Автомашинд зориуд санаатайгаар учруулсан хохирол 100% 80%
11 Хулгай Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайд алдах. 100% 80%
Толь, гэрэл, дугуй гэх мэт автомашины үйлдвэрээс суурилуулсан эд анги хулгайд алдагдах. 100%
НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ, ХАМГААЛАЛТ
12 Цахим нөхөн төлбөр Нөхөн төлбөрийн мэргэжилтний зөвлөмжийн дагуу ослын газрыг чөлөөлж Цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр онлайнаар 20 минутад багтаан шийдвэрлүүлэх боломжтой. + + +
13 Компьютер оношилгоо Ослын дараах автомашины компьютер оношилгоо хийлгэнэ. 1 удаа 1 удаа
14 Эмчилгээний зардал Бие эрхтэний гэмтэл, бэртэлд олгох эмчилгээний зардлын нийт хязгаар 2,000,000₮ 1,000,000₮ 500,000₮
15 Гадаад оронд зорчих ОХУ, БНХАУ улсад 30 хоног дотор учирсан зам тээврийн осол. 1,000,000₮ 500,000₮ 300,000₮
16 Бусдад учруулсан хохирол
(Зам тээврийн ослын үед)
Зөвхөн ДААТГУУЛАГЧ бусдын амь насыг хохироосон тохиолдолд нэмэлтээр нөхөн төлбөр олгох боломжтой. 1,000,000₮ 500,000₮ 300,000₮
17 Гал унраах зардал Автомашин шатаж, дэлбэрсэн тохиолдолд унтраах зорилгоор авсан арга хэмжээний зардал 800,000₮ 500,000₮ 200,000₮
18 Такси үйлчилгээний зардал Осолд орсон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тохиолдолд таксигаар үйлчлүүлсэн зардал 50,000₮ 25,000₮
19 Чирч тээвэрлэх үйлчилгээ Автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, явах болон жолоодох эд ангийн эвдрэлтэй тохиолдолд хязгаарт багтаан гэрээний хугацаанд нэг удаа үйлчилгээ үзүүлнэ. 50,000₮ 25,000₮
20 Чирч тээвэрлэх үйлчилгээ Автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, явах болон жолоодох эд ангийн эвдрэлтэй тохиолдолд хязгаарт багтаан гэрээний хугацаанд нэг удаа үйлчилгээ үзүүлнэ. 200,000₮ хүртэл 80,000₮ хүртэл
20 Хохирлын үнэлгээний зардал Даатгуулагчийн хүсэлтээр хохирлын үнэлгээний зардлыг нөхөн төлбөрийн дүн дээр нэмэлтээр олгоно. + + +
21 Угаалга Засварын дараах энгийн угаалгын эрх. + + +
22 Хүүхдийн суудал Ослын дараа хүүхдийн суудал эвдэрч гэмтсэн бол шинээр нөхөн олгоно. + +
24/7 ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ 7000-4800
24/7 шуурхай албаны дуудлага хүлээн авах утас: (7000-4800) + +
Хохирлын материал бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгнө: (7000-4800) + + +
Машин асаах үйлчилгээ (нэг удаа) + +
Шатахуун хүргэлтийн үйлчилгээ + +
Дугуй солих үйлчилгээ +

ГУРАВ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ

1.Нөхөн төлбөрийг дараах байдлаар олгоно.
1.1 Даатгалын үнэлгээ нь нөхөн төлбөрийн дээд хязгаар байна.
1.2 Даатгалын зүйл бүрэн сүйрвэл даатгалын үнэлгээнээс элэгдлийг хасч нөхөн төлбөрийг олгох эсхүл адил зүйлээр сольж өгнө.
1.3 Даатгалын зүйлийн эд ангийг засварлах боломжгүй, зайлшгүй солих шаардлагатай бол даатгуулагч эвдэрсэн эд ангийн үлдэгдлийг даатгагчид шилжүүлнэ.
1.4 Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжтой бол уг зүйлийг даатгалын тохиолдлоос өмнөх үеийн байдалд сэргээн засварлана.
1.5 Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага бол түүнийг зах зээлийн үнэлгээнд эзлэх хэмжээгээр хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг олгоно.
1.6 Даатгалын хугацаанд даатгуулагч гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ нь тэр хэмжээгээр буурах бөгөөд авсан нөхөн төлбөрт ногдох хураамжийг дахин төлсний үндсэн дээр даатгалын үнэлгээ сэргээгдэнэ.
2.Даатгагч болон даатгуулагчийн хэн нэг нь хохирлын үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дахин эрх бүхий этгээдээр хохирлыг үнэлүүлэх бөгөөд зардлыг гомдол гаргасан тал хариуцаж төлнө.
3.Даатгагч гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагыг хасч даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
4.Нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Гэрээний 1-р зүйлд зааснаар нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Хэрэв даатгалын тохиолдлыг нотлох зорилгоор нэмэлт баримт материал шаардлагатай бол дээрх хугацааг ажлын 10 хоногоор сунгаж болно.
5.Даатгалын тохиолдолтой холбоотой маргааныг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэж буй тохиолдолд гэрээнд заасан нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг баримтлахгүй ба эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
6.Хохирлын шалтгаан нь жолооч урсгал сөрсөн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар буцаж эргэсэн, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, түр зогсохыг хориглосон газар зогссон зэрэг илт буруутай үйлдлээс бий болсон тохиолдолд олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 70 хувиар тооцож олгоно.
7.Тээврийн хэрэгслийн шилний хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй тохиолдолдд засварын зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох ба хэрэв замын хөдөлгөөний замын аюулгүй байдалд нөлөөлөхөөр байвал 100 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно.
8.Даатгуулагч зам тээврийн ослын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгагчид нэн даруй мэдэгдээгүй боловч ослын шалтгаан тогтоогдсон, баримтаар нотлогдсон бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгийн 80 хувиар тооцож олгоно.
8.1 Хэрэв даатгуулагч нэн даруй мэдэгдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3-р зүйлийн 8 дахь заалт хамаарахгүй.
9.Нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх эсвэл сэлбэх, засварлах, солих зэргээр даатгагч өөрөө сонгон шийдвэрлэнэ.

ДӨРӨВ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

1.Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон, даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн
2.Даатгуулагч, жолооч болон түүний гэр бүлийн гишүүд, түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол.
3.Даатгуулагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
4.Тээврийн хэрэгслийг согтуугаар эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсон, хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн зорилгоор хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол
5.Ослын шалтгааныг тогтоолгоогүй эсвэл ослын шалтгааныг тогтоох боломжгүй болсон.
6.Даатгалын гэрээнд заагдаагүй, тухайн багцад хамаарагдаагүй эрсдэлийн улмаас хохирол учирсан
7.Тээврийн хэрэгслийн цахилгааны гэмтэл, тээврийн хэрэгсэлд засвар хийх, тээврийн хэрэгслийг зориулалтын бус аргаар халаах, асаах зэрэгтэй холбоотой, тээврийн хэрэгслийн дотроос нь өөрөөс үүссэн галын хохирол
8.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулах үед учирсан хохирол.
9.Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, гарамгүй газраар болон үертэй үед гол, ус гаталсан зэргээс учирсан хохирол
10.Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр.
11.Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас автомашинд гарсан ердийн эвдрэл, автомашины ердийн элэгдэл хорогдол, үйлдвэрийн гологдол, механик эвдрэл гэмтлээс учирсан хохирол.
12.Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар тээврийн хэрэгслээр хад чулуу, хатуу биет зүйл мөргөх зэргээр даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг даатгуулагч өөрийн буруугаас бүрдүүлснээс учирсан хохирол.
13.Тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах байдлаар байрлуулснаас үүдэн гарсан хохирол.
14.Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол.
15.Даатгалын тохиолдлын бус шалтгаанаар электрон компьютер, компьютерын программ хангамжинд учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол.
16.Хулгай, дээрмийн улмаас даатгалтай машин дотор байсан хувийн эд зүйл, нэмэлт тоноглол, задгай бүхээгтэй машин доторх эд зүйл алдагдсанаас үүссэн хохирол. /нэмэлтээр даатгуулаагүй үед/
17.Дайн, цөмийн болон цацраг идэвхт бодис, эдгээртэй холбоотой үйл ажиллагаа, дотоодын үймээн самуун, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал зэргийн улмаас үүдсэн хохирол
18.Хамгаалатын хүснэгтэд зааснаас бусад нутаг дэвсгэрт гарсан хохирол.
19.Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл.

ТАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

Даатгагчийн эрх, үүрэг:
1.Даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгаан, нөхцлийг судлах, учирсан хохирлыг газар дээр нь шалгасан, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан акт, хохирлын хэмжээг тогтоосон баримттай танилцах, шаардах
2.Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, даатгалын тохиолдол бий болох аюулыг санаатайгаар ихэсгэсэн тохиолдолд гэрээг цуцлах;
3.Бүрэн сүйрлийн үед даатгалын зүйлийн үлдэгдэл болон солигдох эд ангийг даатгуулагчаас шаардах
4.Даатгалын тохиолдол бий болоход ослын шалтгааныг тогтоож баримтжуулан, нөхөн төлбөрийн шаардлагатай баримт материалыг бүрэн гүйцэд хүлээн авч хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох
5.Нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэх
6.Хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх
7.Даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгуулагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах
Даатгуулагчийн эрх, үүрэг:
8.Даатгуулагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох
9.Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах ба даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой баримт, материалыг өөрийн зардлаар бүрдүүлж даатгалын тохиолдол бий болснооос хойш хуанлийн 60 хоногийн дотор хүлээлгэн өгөх
10.Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд энэ тухай даатгагчид 30 хоногийн дотор мэдэгдэх
11.Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (шуурхай албаны 99054800, 70004800, claim@bodi-insurance.com, албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй (Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч хамгийн ойрын боломжит хугацаанд)
мэдэгдэж даатгагч ослын газарт ирэх хүртэл даатгалын зүйлийг ослын үеийн байдлаар хадгалах
12. Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдал болон даатгалын тохиолдол бий болох таагүй нөхцөл орчин бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
13. Олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан шаардах эрхийг даатгагчид шилжүүлэх.

ЗУРГАА. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

1.Дараах тохиолдолд гэрээг дуусгавар болсон гэж үзнэ
1.1.Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон
1.2.Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан
1.3.Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон
1.4.Даатгалын зүйл шүүхийн шийдвэрээр хураагдсан
1.5.Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон
1.6.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
1.7.Даатгалын зүйл даатгалын тохиолдлоос бусад шалтгаанаар устаж үгүй болсон
2.Гэрээг цуцлахдаа талуудын аль нэг нь нөгөө талдаа энэ тухай боломжит хэлбэрээр 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ба даатгалын гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон нөхцөлд даатгалын хураамжаас гэрээ үйлчилж байсан хугацаанд ногдох хураамж болон үйлчилгээний төлбөр болох 20 хувийг хасч тооцон даатгуулагчид үлдсэн хэсгийг 100 хувь эргүүлэн олгоно.
3.Хэрэв даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч нь нөхөн төлбөр авсан эсвэл гэрээ байгуулснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн бол даатгагч нь 6-р зүйлийн 2-т заасан хураамжийн буцаалт хийхгүй.
4.Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн болон даатгуулагч нь 5-р зүйлийн 12-д заасны дагуу гэрээ цуцалж болох ноцтой нөхцөл байдлын талаар мэдээллээгүй бол даатгагчаас гэрээг цуцалж, хураамжийн буцаалт хийхгүй.
5.Талууд нь маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

ДОЛОО. ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Даатгалын тохиолдол:
1.Даатгалын зүйлд хохирол учруулсан анхдагч шалтгааныг даатгалын зүйлд хохирол учруулсан эрсдэл гэж үзнэ.
2.Шаардлагатай тохиолдолд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллуулах ба комиссын бүрэлдэхүүнд даатгалын нөхөн төлбөрийн мэргэжилтэн, инженер-техникийн мэргэжилтэн, даатгуулагч түүний төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
3.Гэрээний 7-р зүйлийн 2-т заасны дагуу томилогдсон комисс нь даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.
Даатгуулагч дараах арга хэмжээг нэн даруй авна:
* Даатгагчид нэн даруй мэдэгдэнэ.
– Бодь Даатгалын ШУУРХАЙ АЛБА: 7000-4800, 9905-4800
* Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ.
– Тээврийн цагдаагийн алба: 102
– Гал түймэртэй тэмцэх алба: 101
– Түргэн тусламж: 103
Хохирлыг багасгах боломжит бүхий л арга хэмжээг авах.
Гэмтэл бэртэлтэй холбоотой ослын үед авах арга хэмжээ:
* Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын үед шаардагдах түргэн тусламжийг яаралтай үзүүлэх түргэн тусламж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх.
– Даатгалын тохиолдол болсон газар боломжтой бол:
– Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах
– Түүнд оролцсон болон гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах
– Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй тэмдэглэх, мэдээлэх
* Хохирлын нэхэмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэх, даатгалын тохиолдлын үед түргэн шуурхай ажиллах 24 цагийн дуудлага хүлээн авах үүргийг Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн газрын “Шуурхай алба” гүйцэтгэнэ.

НАЙМ. НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ

1.Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш хуанлийн 60 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
2.Даатгуулагч нь нөхөн төлбөрийг нэхэмжлэхдээ дараах баримтуудыг бүрдүүлэн өгнө:
2.1 Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл (хувь хүн), хуулийн этгээдийн албан бичиг
2.2 Даатгалын баталгаа
2.3 Даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ, зардлын баримт (Е-баримт)
2.4 Даатгалын тохиолдол бий болсныг нотлох гэрэл зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд
2.5 Шаардлагтай бол даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
2.6 Даатгагчаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал
3.Даатгагч даатгалын тохиолдлын газар дээр очиж ажиллан протокол дүгнэлт бичих боломжгүй алс газар, хөдөө орон нутагт гарсан тохиолдлын хувьд энэ журмын 8-р зүйлийн 2-т зааснаас гадна дараах баримт, материалыг даатгуулагч бүрдүүлэх шаардлагатай.
3.1.Орон нутгийн цагдаагийн байгууллагын акт, тодорхойлолт
3.2.Осол болон эвдрэл, гэмтлийн 4-өөс доошгүй хувь фото зураг
3.3.Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын бичиг баримт
3.4.Хоёроос доошгүй гэрчийн тодорхойлолт мэдүүлэг.
4.Даатгалын тохиолдолд ослын газар дээр ажилласан тухай протокол, дүгнэлт. Даатгагч даатгалын тохиолдлын газар дээр ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ заалтыг мөрдөхгүй байж болох хэдий ч даатгагчийн шуурхай албанд заавал утсаар мэдэгдэж зааварчилгаа авна.
5.Хэрэв гэрээний 8-р зүйлийн 2.5-т заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай бол уг тодорхойлолт гаргаснаас хойш 8-р зүйлийн 1-д заасан хугацаа тоологдож эхэлнэ.


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно