Аяллын стандарт даатгал

АЯЛАЛЫН СТАНДАРТ ДААТГАЛ

Аялалын даатгал нь даатгуулагчийг учирч болзошгүй дараах үндсэн эрсдэлүүдээс даатгана:

- Гэнэтийн осол

- Гэнэтийн өвчин

- Нэр заасан өвчин

- Даатгуулагчийг учирч болзошгүй дараах нэмэлт эрсдэлүүдээс сонгосон багцаас хамааран даатгана.

- Хуулийн хариуцлага

- Ачаа тээш, бичиг баримт алдах

- Ачаа тээш, нислэг хоцрох

Даатгал үйлчлэх бүс нутаг ОХУ, БНХАУ ЗҮҮН ӨМНӨД АЗИ
А. Үндсэн хамгаалалт 15 сая 30 сая
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн осол/ þ þ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн өвчин, нэр заасан өвчин/ 5 сая хүртэл 10 сая хүртэл
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх þ þ
Нутаг оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх - þ
Шарил зөөн тээвэрлэх - þ
Даатгуулагчтай хамт яваа хүүхдийг нутаг буцаах, хүртэл - 5 сая
Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал, хүртэл 500 мянга 1 сая
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал - 250 мянга
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал - 250 мянга
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал, хүртэл - 100 мянга
Хамгаалалт Тайлбар
А. Үндсэн хамгаалалт

Үндсэн хамгаалалт нь энэхүү даатгалын нөхцөл, хамгаалалт болон даатгалд хамрагдахгүй нөхцөлийн хүрээнд үйлчлэнэ.

Таны аялал эхэлсэн өдрөөс хойш эмнэлгийн яаралтай болон аялалын яаралтай тусламж үйлчилгээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Та аялалаас буцаж ирсэн өдөр буюу аялал дууссан өдөр энэхүү яаралтай тусламжийн үйлчилгээ хүчингүй болох ба даатгалын хүчин төгөлдөр хугацаа дууссан өдрийн 24:00 цагт дуусгавар болно.

Эмнэлгийн тусламж, эмчилгээ үйчилгээ Даатгуулагч нь гадаад улсад аялж байх хугацаандаа өвчлөх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын  дагуу эм тариа хэрэглэхэд гарсан бодит зардлуудыг үндэслэн олгоно.
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд эх оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэх, нүүлгэн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан тээврийн болон холбооны нийт зардал буюу дагалдах ердийн төлбөрийг даатгагч хариуцна.

Даатгуулагчийн эрүүл мэндийн байдал хүнд эсэхээс хамаараад хамгийн ойр эмнэлэгт яаралтай тээвэрлэх шаардлагатай байсан эсэхийг даатгагч бичиг баримтанд үндэслэн тодорхойлож болно.

Эх оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсны дараа өөрийн эх орон руу нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Энэхүү яаралтай хүргэх үйлчилгээнд шаардагдах зайлшгүй зардлуудыг даатгагч хариуцна. Тухайн цагийн нөхцөл байдлыг харгалзан эх оронд нь ямар арга замаар эсвэл ямар хэрэгслээр яаралтай хүргэх талаар даатгагч шийдэх эрхтэй.
Шарил зөөн тээвэрлэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд амь насаа алдсан тохиолдолд тээврийн зардал болон тээвэрлэх явцад гарсан зайлшгүй зардлыг даатгагч хариуцна.
Даатгуулагчтай хамт яваа бага насны хүүхдийг нутаг буцаах Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэний улмаас нутаг орон уруу буцах боломжгүй болсон бол хамт явсан 18 (арван найм) ба түүнээс доош насны 1 (нэг) хүүхдийг нутаг оронд нь буцаах энгийн тасалбар болох замын зардлыг даатгагч хариуцна.
Б. Нэмэлт хамгаалалт

Доорх хамгаалалт үйлчилгээ нь тухайн даатгалын багцаас хамаарч үйлчилнэ.

Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал Даатгуулагч зам тээврийн ослоос үүдэлтэй хуулийн болон хувь хүний өмнө хариуцлага хүлээх тохиолдолд өөрийгөө хамгаалах буюу өмгөөлөгч, хуулийн зөвлөх, хуулийн товчооны үйлчилгээний зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд олон улсын агаарын тээврийн гишүүн байгууллагын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж ачаа болон гар тээшээ алдах тохиолдолд түүнийг буцаан олж авах зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцах бөгөөд, даатгуулагч нь тухайн алдагдсан ачаа тээш, гар тээшинд ямар ямар эд зүйл байсан болон дундаж ойролцоох үнэ, худалдаж авсан огноо гэх мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүрэгтэй. Алдагдсан ачаа тээшний нөхөн төлбөрийг олгохдоо “Олон улсын агаарын тээврийн  байгууллагын ачаа тээврийн өмнө хүлээх хариулцлага”-ын журмыг мөрдлөг болгоно.
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд төлөвлөгдсөн чиглэлийн дагуух нислэг хамгийн багадаа 6 (зургаан) цагаар саатсан тохиолдолд даатгагч нь нислэг хойшлогдсон тухай баримт бичиг болон бусад зардлын баримтыг үндэслэн хойшлогдсон хугацаанд зайлшгүй гарсан зардлыг баримтын эх хувь дээр үндэслэгдэн, холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гадаад паспорт, жолооны болон иргэний үнэмлэхээ алдсан тохиолдолд тэдгээрийг буцаан сэргээх зардал болон тэдгээр бичиг баримттай тэнцэх эрх зүйн чадамжтай бичиг баримт гаргахад тус зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
ОХУ, ЗҮҮН ӨМНӨД АЗИ АЯЛАЛЫН  ДААТГАЛЫН ХУРААМЖ
Бүсчлэл ОХУ, Хятад Зүүн өмнөд Ази
Хамгаалалт / Нөхөн төлбөрийн хэмжээ ₮       15,000,000 ₮        30,000,000
 

 

Аялалын хоног

 

 

 

1-4                      5,000                     10,000
5-8                   10,500                     15,000
9-11                   17,500                     25,000
12-15                   21,000                     30,000
16-22                   24,500                     35,000
23-30                   38,500                     55,000
31-45                   49,000                     70,000
46-60                   56,000                     80,000
61-90                   66,500                     95,000
1. 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 5 хувийн хөнгөлөлттэй.
2. 21-50 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 7.5 хувийн хөнгөлөлттэй.
3. 51-ээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 10 хувийн хөнгөлөлттэй.
Тайлбар:
Даатгалд хамрагдах нас 64 хүртэл

65-аас дээш насны хүмүүст дээрх хөнгөлөлт хамаарахгүй бөгөөд 2 дахин нэмэгдүүлж хураамж төлж даатгуулна.

 


Даатгалын менежерүүд

Та  сонирхож буй  бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл , эрсдэлийн зөвөлгөө болон үнийн санал авахыг хүсвэл манай менежерүүдтэй дээрх утсаар холбоо барих боломжтой. Мэргэшсэн андеррайтерууд тантай хамтран ажиллахдаа таатай байх болно .

ХӨРӨНГИЙН ДААТГАЛЫН АНДЕРРАЙТЕР/SPECIALIST

             Үл хөдлөх хөрөнгийн даатгал

             Хөдлөх хөрөнгийн даатгал

             Тоног төхөөрөмжийн даатгал

             Агаарын хөлгийн иж бүрэн даатгал

Д.Жанчив

БАЙГУУЛЛАГЫН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

 

Гар утас:              +976 99107746

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                janchiv.d@bodi-insurance.com

 

ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН АНДЕРРАЙТЕР/SPECIALIST

             Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

             Мэргэжлийн хариуцлагын даатгал

ОДГЭРЭЛ.Б

БАЙГУУЛЛАГЫН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Гар утас:              +976 99054810

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                odgerel.b@bodi-insurance.com

 

ОДГАРИГ.О

БАЙГУУЛЛАГЫН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

Гар утас:              +976 99051840

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                odgarig.o@bodi-insurance.com

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛЫН АНДЕРРАЙТЕР/SPECIALIST

             Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

             Тусгай зориулалтын машин механизмын даатгал

ОЮУНЗУЛ.Д

БАЙГУУЛЛАГЫН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Гар утас:              +976 99054802

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                oyunzul.d@bodi-insurance.com

 

БАТБАЯР.Б

БАЙГУУЛЛАГЫН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

Гар утас:              +976 99058413

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                batbayar.b@bodi-insurance.com

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН АНДЕРРАЙТЕР/SPECIALIST

             АХА олон улсын эрүүл мэндийн даатгал

             Гэнэтийн ослын даатгал

             Дотоодын эрүүл мэндийн даатгал

ГЭРЭЛ.Р

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Гар утас:              +976 99054806

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                gerel.r@bodi-insurance.com

ДӨЛГӨӨН.Д

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

Гар утас:              +976 95341934

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                dulguu.d@bodi-insurance.com

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛЫН АНДЕРРАЙТЕР/SPECIALIST

 

НАНДИН-ЭРДЭНЭ.Э

ШУУД БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ

 

Гар утас:              +976 99054866

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                nandin-erdene.e@bodi-insurance.com

 

 

САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН АНДЕРРАЙТЕР/SPECIALIST

             Зээлийн эрсдэлийн даатгал

             Банкны бүрэн баталгааны даатгал / BBB

             Төлбөр тасалдалын даатгал

 

НАРАНЖАРГАЛ.Т

СУВГИЙН БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Гар утас:              +976 99050847

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                naranjargal.t@bodi-insurance.com

 

НОРЛХА.Г

СУВГИЙН БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

 

Гар утас:              +976 99221711

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                norlkha.g@bodi-insurance.com

 

 

МӨНХСАЙХАН.Б

СУВГИЙН БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

Гар утас:              +976 99054856

Утас:                      +976 70110280

Факс:                     +976 11328311

Имэйл:                munkhsaikhan.b@bodi-insurance.com


Байгууллагын ажилчдын амь насны даатгал


БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН АМЬ НАСНЫ ДААТГАЛ 

Байгууллагынхаа ажилчдын эрүүл мэнд, амь насыг даатгалд хамруулсанаар нэгдүгээрт ажилчдынхаа нийгмийн асуудлыг эрсдэлээс хамгаалаад зогсохгүй урт хугацаанд тогтвортой ажиллуулах хөшүүрэг болдог билээ.

Бодь Даатгал ХХК-ийн Байгууллагын даатгалын хэлтэс нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын ҮНДСЭН ЧИГЛЭЛ, БИЗНЕСИЙН ОНЦЛОГ, ЦАР ХҮРЭЭ-нд нийцсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар зөвөлгөө, сургалт өгч ажиллахаас гадна хохирлыг хамгийн богино хугацаанд түргэн шуурхай нөхөн төлж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах үндсэн зорилготой ажилладаг.

 

Гэнэтийн ослын даатгал

Байгууллагын ажиллагсдад гэнэтийн байдлаар учирч болзошгүй бүх төрлийн эрсдэлээс тэднийг хамгаалахад ажиллагсадын гэнэтийн ослын даатгал чиглэгддэг. Энэхүү даатгал нь 17- 65 хүртэлх насны  байгууллагын гэрээт болон гэрээт бус ажилчдад хамаарна.

Гэнэтийн аюул осол хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж Монголчууд бид ярьдаг. Бидний хүрээлэн буй орчин, техник технологи өсөн дэвшихийн хирээр бид алхам тутамдаа аюулгүй байдлыг сайтар мөрдөх нь чухал.

Хүмүүс бидний санамсар болгоомжгүй үйлдэл, гэнэтийн аюул ослоос үүдэн учрах хохирлоос энэхүү даатгал хамгаална.

 

Гэнэтийн осол гэж юу вэ?

  • Хальтирч унах, унаж бэртэх, элдэв зүйлд хавчуулагдах, гар хөлөө гэмтээх, түлэгдэх, элдэв хорт зүйл, хорт хий, эмийн зүйлээс хордох, угаартах, дээвэр тагтан дээрээс юм унах, зам тээврийн осолд өртөх гэх мэт
  • Гал түймэрт өртөх, үер усанд автах, наранд цохиулах, элдэв хорт ургамалд хордох гэх мэт
  • Морь малаас унах, чирэгдэх, малд өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах, мал маллагаа, агнуурын болон бусад үед араатан амьтан, нохойд хазуулах, уруулах гэх мэт
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого гэх зэргээр ажил мэргэжлийн онцлогоос хамааран гарах хохирол
  • Машин, галт тэрэг, онгоцоор болон усан онгоцоор зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэргээс үүдэн бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах
  • Бусдад зодуулах, хорлогдох, буу хутга мэс бүхий этгээдийн дайралтанд өртөх зэргээр гэнэтийн таагүй үйлтэй учрах

 

Ямар үнэтэй даатгал вэ?

Та даатгуулахдаа даатгалын үнэлгээгээ өөрөө сонгох бөгөөд манай даатгалын мэргэжилтнүүд танд зөвлөгөө өгч таны хэрэгцээнд нийцэх үнэлгээг санал болгох болно. Гэхдээ таны ажил мэргэжлийн онцлог, даатгуулах хугацаанаас хамааран хураамжийг тогтооно.

 

Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал

Байгууллагын ажиллагсад амь нас, эрүүл мэндээ гэнэтийн өвчнөөс хамгаалахад хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал чиглэгддэг. Энэхүү даатгал нь 17- 65 хүртэлх насны  байгууллагын гэрээт болон гэрээт бус ажилчдад хамаарна.




Байгууллагын санхүүгийн даатгал


Санхүүгийн даатгал

Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг даган хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь банк, санхүүгийн салбар юм. Банк санхүүгийн салбарт дэлхийн санхүүгийн хямралын нөлөө, хөрөнгө оруулалтын орчин, шийдвэр гаргагчдын байр суурь гээд олон хүчин зүйл нөлөөлдөг нь эрсдэлийн түвшинг ч мөн ихэсгэдэг юм. Бодь Даатгал ХХК-ийн Байгууллагын даатгалын хэлтэс нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын ҮНДСЭН ЧИГЛЭЛ, БИЗНЕСИЙН ОНЦЛОГ, ЦАР ХҮРЭЭ-нд нийцсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар зөвөлгөө, сургалт өгч ажиллахаас гадна хохирлыг хамгийн богино хугацаанд түргэн шуурхай нөхөн төлж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах үндсэн зорилготой ажилладаг. Доорхи санхүүгийн даатгалуудыг таньд санал болгож байна.


1. Бизнес тасалдлын даатгал

Талуудын хооронд байгуулагдсан тухайн даатгалын  гэрээнд тусгагдсан даатгалтай зүйлд  давагдашгүй хүчин зүйлийн улмаас  учирсан хохирлоос үүдэн түүний бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсаны улмаас олох байсан ашиг орлогын алдагдлыг хамгаалах зорилготой даатгал юм.


2. Гэрээний тасалдлын даатгал

Тухайн даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ санамсар болгоомжгүй, гэнэтийн эрсдлийн улмаас биелүүлж чадаагүй тохиолдолд үүсэх эрсдлээс хамгаалах зорилго бүхий даатгал юм.


3. Зээлийн эрсдлийн даатгал

Тухайн зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч талд төлөх төлбөрийг тасалдсанаас үүсэх эрсдлийн хамгаалах зорилготой даатгал юм.



Байгууллагын хөрөнгийн даатгал


БАЙГУУЛЛАГЫН ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Бизнесийн байгууллага бүр тогтвортой, эрсдэлгүй, урт удаан хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Гэвч улс орны эдийн засаг, байгалийн давагдашгүй хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөгөөр компани их бага хэмжээний эрсдэлд орж, улмаар төсөвлөөгүй зардал, нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ шаарлагатай тулгарах зэргээр санхүүгийн хямралд өртдөг. Энэхүү  урьдчилан таамаглаагүй гэнэтийн зардлыг компаниуд эрсдэлийн удирдлагын бодлогодоо тусган, даатгалын компанид шилжүүлэх замаар хүндрэлийг даван туулах боломжийг ДААТГАЛ олгож байдаг.

Энэхүү бүтээгдэхүүн нь Байгууллагын Барилга байгууламж, Үйлдвэр, Барилгад суурилуулсан төхөөрөмжүүд, Оффисын тавилга, Тоног төхөөрөмжинд

доорхи эрсдэлүүдээс үүдэн гарах хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.


Авто тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар танай байгууллагын машин замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын машиныг шүргэх, мөргөлдөх, шон хашаа дайрах зэргээр зам тээврийн осол гаргах мөн зогсоол дээр тавьсан үед хэн нэгэн нь танай машиныг сэвтээж гэмтээх, хулгайд эд ангиа алдах зэргээр таны автомашинд учирсан бүх төрлийн хохирлыг бид нөхөн төлнө.

Ямар машин даатгуулж болох?

  • Бүх төрлийн автомашин

Ямар үнэтэй бол?

Та өөрийн автомашиныг зах зээлийн үнэлгээгээр үнэлэх ба өөрийн сонирхолд нийцсэн даатгалын дараах багцаа сонголтоо хийнэ үү.


Ачаа тээврийн даатгал

Тухайн ачаа бараа тээвэрлэгдэж явах үеийн бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн даатгал нь дараах 2 төрлийн эрсдлээс хамгаална. Үүнд:

Бүх төрлийн эрсдлээс 100% хамгаалсан нөхцөл


Бараа материал агуулахын даатгал

Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалыг хадгалах хугацааны явцад галын аюул, байгалийн гамшиг, хулгай дээрэм, агуулахад ашиглагддаг тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс үүдэлтэйгээр гарах бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад энэхүү даатгалын зорилго чиглэдэг.


Барилга байгууламжийн даатгал

Барилга байгууламжийнхаа бүрэн бүтэн, аюулгүй байдлыг бий болгохын тулд  аж ахуй нэгжүүдэд    галын болон бусад бүх төрлийн эрсдэлээс  найдвартай хамгаалах  боломжтой юм.


Барилга угсралтын даатгал

Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гарч болох гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, болон барилгын талбай дээр ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм, бараа материал, бусад холбогдох түр сууц, агуулах, инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй эрсдлүүдээс хамгаалах зорилготой даатгал.


Оффисын даатгал

Барилгын эвдрэл гэмтэл, осол сүйрлээс гадна барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хугацаанд гарч болох гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоос хамгаалахад чиглэгдсэн даатгал юм.


Тусгай зориулалтын машин механизмын даатгал

Барилгын салбарт ашиглагддаг тусгай зориулалтын машин механизм болох эксковатор, бульдозер, бүх төрлийн өрмийн машинууд, тэдгээрт нэмэлтээр суурилуулсан тоног төхөөрөмж, бусад механизмуудыг тухайн уурхайн орчин, гарааш, зогсоол, талбай дээр болон тээвэрлэгдэж байх үед учирч болох бүхий л эрсдлээс хамгаалахад Тусгай зориулалтын машин механизмын даатгал чиглэгддэг.

Даатгуулагчийн Тусгай зориулалтын  машин механизмын Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл, Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл, Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэлүүдээс үүдэн гарах хохиролыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үндсэн эрсдэл:

Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл :

Зам тээврийн осол;

Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах;

Элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол хамаарна;

Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөнд өртөх;

Байгалийн эрсдэл;

Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл:

Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр;

Тэсрэлт дэлбэрэлт;

Барилгаас үүдэлтэй эрсдэл: Зогсоол талбай гаражид зогсож байх үеийн барилгын нуралт, элдэв зүйл дээрээс унах,

Байгалийн эрсдэл;

Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэл:

Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл;

Нэмэлт эрсдэл

Ачигдсан байх үед гарах эрсдэл:

Тээвэрлэлтийн явцад тээвэрлэж буй автомашины техникийн гэнэтийн ослын улмаас даатгалын зүйлд учрах хохирол;

Тээврийн замын нөхцлөөс шалтгаалж тээврийн хэрэгсэл гулгах, шарвах, онхолдох зэргээс шалтгаалж даатгалын зүйлд учрах хохирол.


Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал нь зам тээврийн осол болон байгалийн гамшиг, зогсоол, талбайд байх үед ямарваа нэгэн биет зүйл унах, барилгын нуралт зэрэг эрсдэлүүдээс хамгаалахад чиглэгддэг бөгөөд Даатгуулагчийн Хүнд даацын машин механизмын Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл, Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл, Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэлүүдээс үүдэн гарах хохиролыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үндсэн эрсдэл:

Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл :

Зам тээврийн осол;

Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах;

Элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол хамаарна;

Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөнд өртөх;

Байгалийн эрсдэл;

Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл:

Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр;

Тэсрэлт дэлбэрэлт;

Барилгаас үүдэлтэй эрсдэл: Зогсоол талбай гаражид зогсож байх үеийн барилгын нуралт, элдэв зүйл дээрээс унах,

Байгалийн эрсдэл;

Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэл:

Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл;

 

Нэмэлт эрсдэл

Ачигдсан байх үед гарах эрсдэл:

Тээвэрлэлтийн явцад тээвэрлэж буй автомашины техникийн гэнэтийн ослын улмаас даатгалын зүйлд учрах хохирол;

Тээврийн замын нөхцлөөс шалтгаалж тээврийн хэрэгсэл гулгах, шарвах, онхолдох зэргээс шалтгаалж даатгалын зүйлд учрах хохирол.


Тоног төхөөрөмжийн даатгал

Энэхүү бүтээгдэхүүн нь байгууллагын бүх төрлийн суурилагдсан болон суурилагдаагүй тоног төхөөрөмжүүдийг гэнэтийн тохиолдлоор доорхи эрсдэлээс үүдэн гарах хохиролыг нөхөн төлөх зорилготой юм.

Үндсэн эрсдэл

Гал;

Тэсрэлт, дэлбэрэлт;

Байгалийн эрсдэл;

Сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол;

Агаарын хөлөг, түүний хэсгүүд дээрээс унах;

Цахилгааны гэмтэл;

Эрчим хүчний нөлөөлөл; хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт

Нэмэлт эрсдэл (нэмэлт хураамжтай)

Хулгай, дээрэм, түүнээс үүдэлтэй хохирол

Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл;

Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл



Байгууллагын хариуцлагын даатгал


БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бизнесийн тогтвортой байдлыг ханган ажиллах нь бизнесийн байгууллагын гол зорилт юм. Учирч болох аливаа эрсдэлээс хамгаалах хамгийн чухал хөшүүрэг бол ДААТГАЛ юм. Бид бизнесийн салбарын онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай

хүргэн ажиллахын зэрэгцээ эрсдэл өндөр уул уурхай, тээвэр, барилгын салбаруудад давхар даагчдын хамт тусгайлан боловсруулсан олон Улсын жишигт нийцсэн даатгалын хамгаалалтын үйлчилгээг үзүүлж байна. Бид таны бизнесийн итгэл даасан даатгагч, мэргэжлийн зөвлөх байх болно.


Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Ажил олгогч нь энэ төрлийн даатгалд даатгуулснаар ажиллагсдынхаа өмнө хүлээх хуулийн хариуцлагаас хамгаалагдах болно. Уг даатгалд тухайн байгууллагын бүх ажилтнууд хамрагдах ба ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирох, хөдөлмөрийн чадвараа алдах, гэмтэж бэртэх тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авна.


Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал

Тухайн байгууллагын үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээний алдаа дутагдал, доголдлын улмаас хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас гарах аливаа хохирлыг бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалаар хамгаалахад чиглэгдэнэ.


Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал

Мэргэжлийн хариуцлагын даатгал нь мэргэжлийн ажилтан албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл, мэргэжлийн алдаа, ур чадвар дутсанаас үүдэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үеийн санхүүгийн эрсдэлийг шийдэхэд чиглэгддэг. Үүнд дараах ажил мэргэжлүүд багтана.

Эмч

Нотариатч

Өмгөөлөгч

Нягтлан бодогч

Аудит гэх мэт


Ерөнхий хариуцлагын даатгал

Ерөнхий хариуцлагын даатгал нь аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа гэнэтийн санамсар болгомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах эрсдэлээс хамгаалсан даатгал юм.


Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын даатгалыг Монгол улсын УИХ-аас албан журмын даатгал болгон 2011 оны 11-р сард хуульчлан баталсан. Энэхүү хуульд автомашин эзэмшигч бүр албан журмын жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байх ёстой гэж заасан байдаг.

Жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулснаас гарах зардлыг даатгуулагчийн өмнөөс жолоочийн хариуцлагын даатгал хохирогчид 100% нөхөн төлнө.


Захирал болон удирдах ажилтны хариуцлагын даатгал

Захирлууд болон удирдах ажилтнуудын санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учруулах хуулийн хариуцлагыг энэ даатгалаар хамгаалах боломжтой.


Операторын хариуцлагын даатгал

Операторч тээврийн хэрэгсэл жолоодож  ажил үйлчилгээ үзүүлж байх үедээ санамсар болгоомжгүй, ур чадвар дутагдсаны улмаас гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хуулийн хариуцлагаа даатгуулах, тэдгээрийн ашиг сонирхлын төлөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагын хамгаалахад чиглэсэн даатгал юм.



Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал


ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ 

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хуулийн дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно гэж хуулинд заасан байдаг.

Та замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган бусдын машиныг мөргөх, тухайг машин дотор сууж явсан зорчигч гэмтэх, нас барах болон явган хүнийг шүргэх, мөргөх, амь насыг нь хохироох, мөн зогсоол дээр тавих, ухрахдаа бусдын машиныг мөргөх эсвэл явган хүнийг санамсаргүйгээр мөргөх, амь насыг нь хохироох зэргээр бусдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөнд хохирол учруулснаас гарах зардлыг энэхүү даатгал нөхөн төлнө.

ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр /машинтай хүн бүр/

Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХЭД ВЭ?

Нөхөн төлбөрийн хэмжээ нь  хохирлын хэмжээнээс шалтгаалдаг бөгөөд нэг удаагийндээд хэмжээ 5,000,000 төгрөг байна.

 

ХЭРХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

  •  Бодь даатгалын Улаанбаатар хот дахь салбарууд болон 21 аймаг дахь салбар нэгж төлөөлөгчөөр дамжуулан хийлгүүлэх боломжтой.

 




International travel insurance

Аялалын даатгал


ГАДААДАД ЗОРЧИГЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Онгоц саатах, түүнээс хоцрох, ачаа тээш хоцорч ирэх эсвэл алдах, гэнэтийн таагүй үйл явдалтай учирсаны улмаас бэртэх, гэмтэх, өвдөх зэргээр үүдэн гарах санхүүгийн алдагдлаас хамгаалах арга бол АЯЛАЛЫН ДААТГАЛ юм.

Бид дэлхийн нэр хүнд бүхий Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагатай хамтарч дэлхийн аль ч улсад бүрэн үйлчлэх 1,000,000 ам.доллар хүртэлх хамгаалалттай аялалын “BODI + SOS” иж бүрэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн. Аялалын BODI+SOS иж бүрэн даатгал нь дэлхийн аль ч улс оронд аялж яваа монгол иргэн-даатгуулагчийг Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллага нь тухайн улс дахь өөрийн эмнэлэгт 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулах бөгөөд гадаадад гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг бид  бүрэн хариуцна.

Бид та бүхэнд 3 төрлийн даатгалын багцыг санал болгож байна.