Даатгалын өдөрлөг 2014.4.24-27 хооронд болж өндөрлөлөө.

Уламжлал болгон зохион байгуулдаг “Даатгалын өдөрлөг” Улаанбаатар хотноо 2014 оны 4 сарын 24-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ удаагийн өдөрлөгийн гол онцлог нь хэдий цаг агаарын байдал хүйтэн сэрүүн байсан ч  бид  иргэддээ даатгалын цогц үйлчилчилгээг түргэн шуурхай олгохын зэрэгцээ иргэдийн тээврийн хэрэгслийн даатгалыг 30% -ийн хөнгөлөлттэй даатгаж, харилцагчдын нөхөн төлбөрийн асуудлыг өдөрт нь шийдэж олгосноороо онцлог давуу талтай хөл хөдөлгөөн ихтэй болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн 4 хоногийн хугацаанд нөхөн төлбөрийн асуудлаа өдөрт нь түргэн шуурхай шийдүүлсэн 66 даатгуулагчаас албан журмын даатгалаар 47 нь иргэн, тээврийн хэрэгслийн даатгалаар 19 нь иргэн, нийт 16,089,966 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олголоо.

“Даатгалын өдөрлөг” орон нутагт 2014 оны 5 сарын 5-9-ныг дуустал зохион байгуулагдах бөгөөд хөдөө орон нутагт ажилллаж амьдарч буй иргэд та бүхэн энэ хугацаанд амжиж даатгалын мэдээлэл зөвлөгөөгөө авахын хажуугаар даатгалаа хийлгэнэ үү.

Ард иргэдийнхээ итгэлийг хүлээн, иргэдэдээ шуурхай үйлчилгээгээ үзүүлж, найдвартай харилцагч гэдгээ дахин дахин баталгаажууллаа.


Хан-уул дүүрэгт шинэ салбар нээгдлээ

ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ, ШУУРХАЙ гэсэн уриан дор иргэддээ түргэн шуурхай үйлчилгээ цаг алдалгүй хүргэн ажилладагын хувьд манай Бодь Даатгал компани энэ 5-р сарын 9-ний өдөр Хан-уул дүүрэгт шинэ салбараа нээлээ. 
Шинэ салбар нээгдсэнээр Хан-уул дүүргийнхээ иргэдэд даатгалын үйлчилгээг улам бүр ойртуулж, тав тухтай орчинд түргэн шуурхай найрсаг үйлчилгээ авах өргөн боломж олгож байна. 
Салбарын нээлтийг тохиолдуулан жолоочийн хариуцлагын даатгалаас бусад иргэдийн бүх төрлийн даатгалыг 30%-ийн хөнгөлөлттэйгээр даатгаж үйлчилж байгаа тул иргэд та бүхэн 
Шинэ салбар нь Хан-уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй компани аж ахуйн нэгж болон иргэдэд даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэдээлэл зөвлөгөө өгөх, бүх төрлийн даатгал хийж үйлчлэх юм.

Холбоо барих утас: 7000 4800

Хаяг: Хан уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, “Шинэ өглөө” хотхон 23-р байр үйлчилгээний 4-н тоот.

ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ, ШУУРХАЙ

“Даатгагчдын өдөр”-өөр сайн үйлсийн аян хэрэгжүүллээ

Жил бүрийн 11 сарын 24-ны өдөр тохиох “Даатгагчдын өдөр” Бодь даатгал компаний хамт олон сайн үйлсийн аяныг санаачлан нэгэн өрх айлд өвлийн хүйтнийг ажралгүй давах амьдрах нөхцлийг хангаж өглөө.

Баянзүрх дүүргийн 8 – р хорооны иргэн өрх толгойлсон эмэгтэй Уранбаяр нь 1 нас 3 сартай хүү, 13 настай охины хамт өөрийн гэсэн газар, хашаагүй, барилгын овоолсон хогон дээр жижиг 4 ханатай гэрээ барин амьдардаг байсан бөгөөд санамсаргүй тохиолдлын улмаас 10 сарын 21 – нд гэр нь шатаж орох оронгүй, өмсөх ч хувцасгүй үлдсэн юм. Гэрийн эзэн Д.Уран баяр нь ажил хийх гэсэн боловч өөрөө хөлөө бэртээж хугалсан шохойдсон явж чадахгүй байгаа бөгөөд бага хүүгээ өөр дээрээ аваад айлд байгаа, том охин нь хөрш айлд нь толгой хорогдож орлогын ямарч эх үүсвэргүй туйлын хүнд нөхцөлд амьдарцгааж байсан юм.

Бодь Даатгал компани холбогдох хороо дүүргийн газартай хамтран түүнд туслах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан сайн үйлсийн аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Тус компани иж бүрэн тавилгын хамт 5 ханат өргөө цагаан шинэ гэр, хашаа барьж өвлийн түлш, бусад эд зүйлсийг сайн санааны үүднээс бэлтгэн өгч нэгэн гэр бүлд аз жаргал, тайван сайхан амьдрах тухтай орчинг нь бүрдүүлж өглөө.

Мөн компаний ажилчдын зүгээс хувцас хунар, хоол хүнс зэрэг эд материалын болон сэтгэл санааны томоохон тусламж үзүүлж цаашдынх нь амьдралд итгэл найдварыг бэлэглэж бие биедээ тусаллаа. Тус аяныг дэмжин Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаан Загалмай Нийгэмлэг, Дэлхийн Зөн олон улсын байгуулага, Атар баяр хүнсний дэлгүүр, Хууль сахиулахын сургуулийн оюутны зөвлөл зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.

Сайн сайхныг итгэлээр хамгаална.


“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд хамтран оролцлоо.

“Жолооч жолоочдоо тусалья” аяны хүрээнд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд ивээн тэтгэгч байгууллагаар хамтран оролцлоо.

Замын цагдаагийн газраас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд “Жолооч жолооч тусалья” аяныхаа хүрээнд ивээн тэтгэгч байгууллагаар хамтран оролцож сурагч багачуудынхаа замын хөдөлгөөний боловсролд хувь нэмэрээ орууллаа. Тэмцээн 2013 оны 11 н сарын 08 нд Аса циркэд амжилттай болж өндөрлөлөө.
Уг тэмцээн 28 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Монголын хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, болон Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг албан байгууллагууд хамтран оролцлоо.


Магнай трейд болон М oil-ийн салбаруудаар даатгал хийж байна

БИД УЛААНБААТАР ХОТОД БАЙРЛАХ МАГНАЙ ТРЕЙД БОЛОН М OIL-ИЙН САЛБАРУУДААР ДААТГАЛ ХИЙЖ БАЙНА

Жолооч Та даатгалаа хийлгэж амжсан уу?  

Хэрвээ та даатгалаа хийлгэж амжаагүй бол ?

Хэрвээ та даатгалаа хийлгэж амжихгүй байгаа бол ?

Бодь Даатгал компани өөрийн бүх салбар цэг, нэгжүүдэд даатгал хийхээс гадна таны алтан цаг завыг хэмнэн  Магнай трейд болон М-oil ШТС-уудад албан журмын даатгал хийж байна.

Эрхэм жолооч таньд нэгэн мэдээ дуулгая.

2013 оны 10 сарын 14-нөөс эхлэн Та өөрийн найзаа авчиран Бодь Даатгал компанийн бүх салбар нэгж, цэгүүд, МТ, ШТС-уудад Тээврийн хэрэгслийн даатгалд хамруулснаар

  • Та 5000 төг-ний бензин талон авахаас гадна
  • Тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн таны найз гарын бэлэг авах болно.

Жолооч та өөрийн хүлгээ шатахуунаар дүүргэж

Өөрийн найзаа эрсдэлээс хамгаалж гарын бэлэг аваарай.

Та 2,3,4 найзаа авчран бензиний талоноо үржүүлэн аваарай.

Алтан боломжийг бүү алдаарай.

Лавлах утас: 324234, 70110290, 99048008, 99054841, 99054855

Жолооч та шатахуунаа ч аваад найзаа эрсдэлээс хамгаалаарай.
“Жолооч жолоочдоо тусалья” Бодь даатгал


Эссэ бичлэгийн уралдаан

Орон нутгийн менежерүүдийн дунд зохион байгуулсан Эссэ бичлэгийн уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Энэ оны буюу 2013 оны 10 дугаар сарын 1-14 н хүртэл Салбар нэгжийн удирдлагын хэлтэс, Захиргаа, Хүний нөөцийн албатай хамтран орон нутгийн менежерүүдийн дунд ЭССЭ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт салбарын менежрүүд идэвхитэй оролцлоо.

Уралдаанд ирүүлсэн материалуудаас:

Ховд аймгийн салбарын менежер С. Цэцэгсүрэн 1-р байр

Баян-Өлгий аймгийн салбарын менежер Т.Жанылган 2-р байрыг тус тус эзэллээ.

Уралдаанд идэвхи санаачлагатай оролцсон нийт менежрүүддээ ажлын өндөр амжилт хүсье.


“Захирлын цом 2013” тэмцээн

“Захирлын цом 2013” тэмцээн 2013 оны 10 сарын 19-ний өдөр нийт ажилчдын дунд зохион байгуулагдлаа.

Компанийн нийт ажиллагсадын нийгмийн идэвхи, дотоод харилцаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг сорих улмаар даатгагчдын холбооны спортын нэгдсэн наадамд оролцох бэлтгэл тамирчдыг шалгаруулах зорилгоор “Захирлын цом 2013” сорилго тэмцээн 2013 оны 10 сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 7 салбар нэгжийн тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өөрийн авхаалж самбаа, хурд хүчийг сорин өрсөлдлөө.

Үүнд: Багуудыг эзлэсэн байраар жагсаавал

Сагсан бөмбөг:

1-р байр: 1-р Салбар

2-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

3-р байр: Үйл Ажиллагааны Газар

Гар бөмбөг: Даатгалын үйлчилгээний төв

1-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

2-р байр: 1-р Салбар

3-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

Ширээний теннис                                                                                                     

Эрэгтэй:

1-р -р байр: 1-р Салбар

2-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

3-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

Эмэгтэй: 

1-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

2-р байр: Үйл Ажиллагааны Газар

3-р байр: Орон нутаг

Дартс:

1-р байр: Нөхөн Төлбөрийн Хэлтэс

2-Р байр: Даатгалын Үйлчилгээний Цэг

3-р -р байр: 1-р Салбар

Багийн дүнгээр:

1-р байр: 1-р Салбар

2-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

3-р байр: Байгууллагын Даатгалын хэлтэс

4-р байр: Үйл ажиллагааны газар

тус тус эзэлсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс /1-р салбар/  цом, мөнгөн шагналыг дараагийн байрт шалгарсан ДҮТ-ийн баг хамт олонд шилжүүлэн өглөө. Ирэх 2014 онд “Захирлын цом 2014” тэмцээнийг Даатгалын үйлчилгээний төвийн хамт олон зохион байгуулахаар боллоо. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан 1-р салбарын хамт олондоо ажлын амжилт хүсье.


Нарантуул ОУХТ-ын хохиролд 54-н сая төгрөгийн нөхөн төлбөр олголоо

БОДЬ ДААТГАЛ ХХК НАРАНТУУЛ ОУХТ-ЫН ХОХИРОЛД 54-Н САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛОО

Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад энэ оны 08 сарын 23 нд гарсан гал түймрийн улмаас олон түрээслэгч иргэд хохирсны дотор тус худалдааны төвд байрлаж байсан Голомт банкны 54 сая төгрөгтэй бэлэн мөнгөний автомат машин /АТМ/ шатсан.Уг бэлэн мөнгөний машин нь манай Бодь Даатгал компанид даатгалтай байсан тул бид даатгуулагч байгууллагатай хийсэн даатгалын гэрээнийхээ дагуу хохирлыг нь түргэн шуурхай барагдуулж 54 н сая төгрөгийн нөхөн төлбөрийг бэлнээр олгож харилцагчийнхаа итгэлийг даасан томоохон ажлыг хийж гүйцэтгэлээ.


© 2019 Бодь даатгал. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Privacy Preference Center